Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас бие төлөөлөгчид тус газар 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүрэлцэн ирж Монгол Улсад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх” төслийг эхлүүлэх гэж байгаа талаар танилцуулга уулзалтыг явууллаа. Уулзалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага гэсэн газруудаас холбогдох төлөөллүүд оролцов.
Тус уулзалтын үеэр төслийн хамрах хүрээ, Монгол Улсад амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцан, цаашид уг төсөлд МТШХХГ-ын зүгээс хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд тус газрын дарга Ц.Жадамбаа дээрх төсөлд шаардлагатай бүхий л талаараа хамтарч дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм.
