(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • МТШХХГ “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээ” –ний дүнгээр 98,2 оноо авч Засгийн газрын агентлагуудаа тэргүүллээ.

МТШХХГ “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээ” –ний дүнгээр 98,2 оноо авч Засгийн газрын агентлагуудаа тэргүүллээ.

12376287_962574247146258_6784934298934421580_n
2015-12-18 08:03 79 0

Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг ирүүлээд байна. Энэ үнэлгээ нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.
Энэхүү үнэлгээний агуулга нь төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах явдал юм
Энэ удаагийн үнэлгээнд Улсын Их Хурлаас байгууллагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг /Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага /Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль/, нийт 122 байгууллага хамрагдлаа.

RELATED POSTS

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2021-01-20

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг хэвлэгдэн гарлаа

2021-01-18

by urantsetseg urantsetseg

Интернетийн ачаалал 2019 онтой харьцуулахад 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-12

by urantsetseg urantsetseg


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.