(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт

Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалт

1604899_976803179056698_8690792719070053339_n
2016-03-14 01:45 434 0
Сургалт зохион байгуулах тухай
Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2016 оны 10-р сарын 31-ээс 12 сарын 2-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
Албан бичиг
Бүртгэлийн хугацаа:
2016 оны 10 сарын 15-н хүртэл
ШУТИС, МХТС-ийн 303 тоот.
Mail: ict.consultengineer@gmail.com
Утас: 7016-9333, 9919-2939
Сургалтанд бүртгүүлэх:
Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын даргын 2013 оны 10-р сарын 09-ны 243 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөл”-ийн дүрэм, журамд заасан шаардлага, болзлыг хангасан хүмүүсийг сургалтанд бүртгэнэ.
Зэрэг горилогч болон эрхийн сунгалт хийлгэх мэргэжилтэн “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын 4, 6 дугаар хэсгийн заалтын дагуу материалыг бэлтгэж урьдчилан шалгуулна.
Мэргэшлийн зэрэг олгох журам татах

Анкет татах 

Онлайн бүртгэл

Сургалтын төлбөр

Зөвлөх инженер:       сургалт – 1’000’000 төгрөг /нэхэмжлэх татах 
                                сунгалт – 750’000 төгрөг /нэхэмжлэх татах
Мэргэшсэн инженер: сургалт – 700’000 төгрөг /нэхэмжлэх татах
                                сунгалт – 560’000 төгрөг /нэхэмжлэх татах
БАНК: Улаанбаатар  ДАНС:  261 118 45 13
Сургалтын хуваарийг энд дарж татаж авна уу.

Салбарын инженерүүдийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох хөтөлбөрийг жил бүрийн ШУТИС-ийн хичээлийн жилийн намрын улиралд 1 сарын хугацаанд зохион байгуулна. Сургалтанд салбарын  тэргүүлэх эрдэмтэд, профессоруудыг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсад тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар лекц уншуулж, сургалт, семинарыг явуулдаг.

2016 оны мэргэшлийн зэрэг олгох сургалтыг дараах агуулгын хүрээнд бэлтгэн зохион байгуулж байна.

  1. МХТСалбарын хөгжлийн бодлого, чиг хандлага
  2. Салбарын хууль, эрх зүйн асуудал
  3. Салбарын оюуны өмч, патентын асуудал, стандартжуулалтын бодлого, хэрэгжүүлэлт
  4. Салбарын шинжлэх ухаан, техникийн дэвшил, инновацийн асуудал
    1. Цахим засаглал
    2. Салбарын хүний нөөц, оюуны хөгжил
    3. Санхүүжилт, хөрөнгө оруулалт, бизнес, маркетингийн асуудал
    4. Судалгаа, боловсруулалтын ажил
    5. Компьютерийн инженерчлэл, микропроцессорын техник
    6. Програм хангамж, хиймэл оюун ухаан
    7. Мэдээллийн сүлжээ
    8. Мэдээллийн систем, нууцлал, аюулгүй байдал
    9. Сансрын холбоо
    10. Тоон телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлэг
    11. Оптик холбооны технологи
    12. Өндөр хурдны утасгүй холбооны технологи, ирээдүйн хөгжлийн хандлага,
  5. Нийгэм эдийн засгийн хөгжил ба МХХТ

Зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагаа

Төлөвлөгөөт богино хэмжээний сургалтын дараа сургалтын хөтөлбөрийн хүрээнд шалгалт авна. Мөн зөвлөх инженерийн зэрэг горилогч өөрийн сонгосон сэдвээр төгсөлтийн ажил бичиж Зөвлөлд хамгаална.  Мэргэшлийн зэрэг олгох, сунгах эсэхийг дараах үзүүлэлтүүдээр дүгнэн шийдвэрлэнэ:

  • Төгсөлтийн ажлын хамгаалалт / Бүтээлийн тайлан
    • Ажилласан жил, ажлын амжилт зэрэг Дүрмийн суурь шаардлагыг хангасан байдал
    • Мэдээлэл, холбооны технологийн салбарт олж хуримтлуулсан туршлага, бүтээлч ажил
    • Хувь хүний оюуны чадамж, ур чадвар
  • Шалгалтын оноо
  • Сургалтын ирц
Төгсөлтийн ажил
Зөвлөх инженерийн зэрэг горилогч нь сонгосон сэдвээр төгсөлтийн ажлыг бичиж зөвлөлд хамгаална.

Бүтээлийн тайлан 
Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг горилогч болон сунгагч хүн бүр бүтээлийн тайланг бичнэ.
Зөвхөн зөвлөх инженерийн зэргийн сунгагч зөвлөлд хамгаална. 

Жишээ файл татах

RELATED POSTS

COVID-19 ERSDEL системийг ашиглах заавар

2021-04-19

by urantsetseg urantsetseg

Маргааш Apple болон Google компани иргэн бүрт COVID-19 ERSDEL апп ашиглах зааврыг илгээнэ

2021-04-18

by urantsetseg urantsetseg

Коронавируст халдварын ойрын хавьтал болсон эсэхээ мэдэх боломжтой боллоо

2021-04-17

by urantsetseg urantsetseg


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.