(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
      • Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газар
      • Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газар
      •  Захиргаа удирдлагын газар
      • Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
      • Цахим орчинд хүүхэд хамгаалал
      • Нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээ
      • Тоон бичиг үсгийн мэдлэг, чадвар
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Нэр томьёо
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
    • Төсөв санхүүгийн ил тод байдал
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • АНДСХАБ-ААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

АНДСХАБ-ААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА

2017-01-24 08:52 151

Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн  газраас сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 2017 оны элсэлтийг нээлттэй зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Нэгдсэн үндэстний байгууллагын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бэйханг Их сургуулийн санаачилгаар 2006 оноос эхлэн тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

1952 онд байгуулагдсан Бэйханг Их сургууль нь хуучнаар Бээжингийн их сургуулийн Агаарын хөлгийн инженерчлэл, Сансар судлалын чиглэлийн салбар сургууль бөгөөд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны, Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл:

  1. Зайны тандан судалгаа ба газар зүйн мэдээллийн систем- Remote Sensing and Geo-Information System (RS&GIS): 1- 2 хүн
  2. “Байршил тогтоох хиймэл дагуулын систем- Global Navigation Satellite System (GNSS)”: 1- 2 хүн
  3. “Бичил хиймэл дагуулын технологи” – Micro-Satellite Technology: 1- 2 хүн

Нийт “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA) 2 хүн, Магистр (MASTA) 3-6 хүн сурлалцуулна.

Хугацаа:  2017  оны 9 дүгээр сараас эхлэн 1 жил 9 сарын хугацаанд

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • 9 сарын сургалтын төлбөр;
  • 1 жилийн судалгаа, төсөл дээр ажиллах сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байр (цэвэр ус, цахилгааны зтөлбөр багтахгүй)-ны төлбөр;
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын Тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу дунджаар сар бүр 3000 юань);
  • Гэнэтийн осол, эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
  • 2 талын, энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөрийг зөвхөн 1 удаа олгох;

 Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх (35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ.);
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний унших, бичих, харилцан ярих өндөр түвшний чадвартай байх (Хэлний мэдлэгийг гэрчлэх баримтыг шаардана.);
  • Монгол Улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно).

 Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт www.csc.edu.cn/studyinchina/ линкээр орж бүртгүүлээд цахимаар өргөдлийн маягтыг бөглөж хэвлэсний дараа өөрийн цээж зургаа нааж,  гарын үсэг зуран огноог тавьсан байна.)
  • Дипломын болон дүнгийн хуудасны хуулбар (Англи хэл дээр 2 хувь бөгөөд нотариатаар баталгаажуулсан байх);
  • Багш, профессор болон удирдах албан тушаалтан болох 2 хүний тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Суралцах төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-гаас доошгүй үгтэй эссе)
  • Бүтээлийн жагсаалт
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ

 Шалгаруулалт:

Бичиг баримтын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчдыг ХХМТГ-аас  ярилцлаганд урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйханг Их сургуулиас гаргана.

 Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

 Холбоо барих хаяг:

Утас: 329236, 330782

Электрон шуудан: foreignrelation@cita.gov.mn болон oyuntsetseg@cita.gov.mn

 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

RELATED POSTS

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2020-07-28

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл...

by admin

Мэндчилгээ

2020-07-24

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг...

by admin

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

2020-07-20

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж...

by admin

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.