(+976)11330781
logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Стратегийн зорилго
    • Байгууллагын түүх
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ мэдээлэл
    • Мэдээ мэдээлэл
    • Цахим боловсрол
    • Инновацийг дэмжих хөтөлбөр
    • Нэр томьёо
  •  Ил тод байдал
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
    • Худалдан авах үйл ажиллагаа
      • Худалдан авах үйл ажиллагааны хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авалт
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн удирдлага
      • Ёс зүйн зөвлөл
      • Хүний нөөцийн судалгаа
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Хууль, эрх зүй
    • Салбарын хууль, тогтоомж
    • ХХМТГ-ын Бодлогын баримт бичиг
    • Дүрэм, журам
    • ХХМТГ-ын Газрын даргын тушаал
    • Тогтоол шийдвэрийн биелэлт
    • Хууль, хэм хэмжээний актын төсөлд санал авах
  • Блог
  • 100 жил
    • Харилцаа холбооны салбарын 100 жил
    • Эрдэм шинжилгээний хурал
  • Статистик
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • ТООН ГАРЫН ҮСГИЙГ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

ТООН ГАРЫН ҮСГИЙГ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2017-03-20 01:43 408

Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг Үндэсний дата төв УТҮГ-д байгуулснаар тоон гарын үсэг ашиглах техникийн боломж бүрдсэн билээ. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож эхлээд байна. Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагын зүгээс “Батламж” гардууллаа.

2011 онд “Цахим гарын үсгийн тухай” хууль батлагдсан бөгөөд уг хуультай холбогдож “Иргэний бүртгэлийн тухай”, “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай”,  “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”,  “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Патентийн тухай”,  “Татварын ерөнхий хууль” зэрэг хуулиудад тус тус нэмэлт өөрчлөлтүүд тусгагдсанаар тоон гарын үсгийг цахим харилцаанд нэвтрүүлж, цахим баримт бичгийг баталгаажуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Төрийн болон бизнесийн байгууллагууд, иргэдэд тоон гарын үсгийг олгосноор бүх төрлийн гэрээ хэлцэл, тайлан, албан хэрэг хөтлөлт, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар үйлдэх, хүлээн авах боломж бүрдэнэ. Ингэснээр цаасан баримт бичгийн хэрэглээг багасгаж, цаг хугацаа, зардал хэмнэх, бүтээмж нэмэгдэж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, улмаар авлигыг бууруулах чухал хүчин зүйл болох юм.

Нэмэлт мэдээлэл

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр дараах ач холбогдол бүхий үр дүнд хүрэх болно. Үүнд:

Цахим албан хэрэг хөтлөлт: Төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр явуулж, бичиг хэргийн зардал болон цаг хугацаа хэмнэнэ.

Тайлан мэдээлэл: Иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн захиргааны болон зохицуулалт хяналтын байгууллагуудад өгдөг бүх төрлийн тайлан мэдээллээ цахим хэлбэрээр үйлдэн, тоон гарын үсгээр зурж баталгаажуулж илгээснээр үйл ажиллагааг хөнгөвчилж, бичиг хэрэг болон хүргэлтийн зардал хэмнэнэ.

Цахим орчинд таньж баталгаажуулах: Иргэд аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээний нэгдсэн портал, төрийн байгуулагуудын цахим систем болон банк санхүүгийн байгууллагуудын мэдээллийн системд хандах зэрэг цахим харилцаанд оролцохдоо өөрийн тоон гарын үсгээр баталгаажуулж, хандах нь цахим орчинд хууль бус үйлдэл гарахаас сэргийлнэ.
 Төрийн үйлчилгээг цахимаар авах, иргэдээс санал хүсэлт өргөдөл гомдол гаргах: Иргэд цахим засгийн онлайн үйлчилгээнд хандах, төрийн үйлчилгээ авах, өргөдөл, гомдол санал, хүсэлтдээ өөрийн тоон гарын үсгийг ашиглаж баталгаажуулах, мөн төрөөс ирж буй хариу баримт бичиг, үзүүлж буй үйлчилгээ нь төрийн албан хаагчийн тоон гарын үсгээр баталгаажсан байх нь төр, иргэд хоорондын итгэлцлийг бий болгоно.

 Төрийн цахим худалдан авалт: Цахим хэлбэрээр зохион байгуулагдах тендерт оролцож буй аж ахуйн нэгжид тендерийн материал, худалдах, худалдан авах санал, байгуулж буй гэрээнд тоон гарын үсэг зурж баталгаажуулан цахимаар шууд илгээх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр онлайн худалдааны залилан гарахаас сэргийлэх, авлигатай тэмцэх хэрэгсэл болно.

 Цахим гэрээ хэлцэл: Аж ахуйн нэгж, байгууллага хооронд байгуулж буй гэрээ хэлцэл, ажил үйлчилгээ хүлээлцсэн баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдэж, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болно.

 

 

RELATED POSTS

УОК Apple болон Google компанитай хамтран COVID-19 ERSDEL системийг нэвтрүүллээ

2021-04-15

by urantsetseg urantsetseg

Хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх “Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ

2021-04-14

by urantsetseg urantsetseg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээлэл нэг цонхонд нэгтгэгдлээ

2021-04-13

by urantsetseg urantsetseg

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.