ТВ-холбоо-2

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2020.08.18/ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус газрын Радио, Телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын зохицуулалтын газрын дарга А.Золзаяа, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, Монгол HD телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ, “Боловсрол суваг” телевизийн захирал Н.Мэндбаяр тэргүүтэй өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн захирлууд оролцов. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хамтарч ажиллах зорилготой ирэх дөрвөн жилүүдэд ажиллана. Иймээс Монголын телевизүүдийн холбоонд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэж найдаж байна. Асуудлаа зөвхөн бидний эрх ашиг гэж харахаас илүүтэй, салбарынхаа хувьд эцсийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хямд, хялбар хүргэх тал дээр анхаарч ажиллаасай гэж та бүхнээс хүсэж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай холбоотой батлагдах журмын хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллах болно” гэдгийг онцлов. Харин Монголын телевизүүдийн холбооны зүгээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тавьсан юм. Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул хэлэхдээ "Иргэд телевизийн мэдээлэлд итгэх итгэл нь 48 хувиас 69 хувь болтлоо өссөн. Иймээс Монголын телевизүүдийн холбоо мэргэжлийн редакцийг хөгжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Салбарын хэмжээнд томоохон судалгаа хийж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард судалгааны үр дүнгээ танилцуулна" гэсэн юм. Тэрбээр цааш хэлэхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хүрээнд Өргөн нэвтрүүлгийн 16 телевиз нь IPTV-тэй холбоотой асуудлаа хуулийн хүрээнд шийдэж чадсан. Гэхдээ хуулийг дагаж батлагдах журмын хэлэлцүүлгийн явцад Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангаж өгөхийг хүссэн юм. Уулзалтын төгсгөлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголын телевизүүдийн холбоотой хамтран E-Mongolia төслийг олон нийтэд таниулах чиглэд хамтран ажиллахаар болов. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ "E-Mongolia" аппликейшнд иргэдийн байнга үйлчлүүлдэг төрийн 181 үйлчилгээ орсон. Иймээс иргэд төрийн үйлчилгээг e-mongolia аппликейшн ашиглан нэг дороос авах боломжтой. Мөн e-mongolia аппликейшнтэй зэрэгцээд 11 11 төвийн үйл ажиллагааг сэргээж байгаа тул иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахтай холбоотой санал, гомдлоо хүргүүлэх боломжтой юм. Төрийн аль ч байгууллага тухайн иргэнээ таних, эргээд иргэн төрийн ямар байгууллага хувийнх нь мэдээллийг харж байгааг хянах боломж бүрдсэн" гэв.

Дэлгэрэнгүй
FB news photo

Монгол Улс Facebook компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс Facebook компанитай зарим чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Тодруулбал, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах, цахим худалдаа, экспортыг дэмжихэд чиглэсэн дижитал эдийн засгийн боломжийг бүрдүүлэх, VR технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар Facebook компанийн зүгээс мэдэгдэв. Хоёр талын санал солилцох цахим хуралд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй тус газрын удирдлагууд, Facebook компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч А.Бямбажаргал болон Facebook компанийн Хонг Конг, Тайван, Монгол улсын Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен нар оролцож, санал бодлоо солилцлоо. Монгол Улс нь Facebook компанитай албан ёсоор 2018 онд хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд нийгмийн мэдээллийн сүлжээн дэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, бүх нийтийн тоон бичиг үсгийн мэдлэг, чадварыг сайжруулах чиглэлд үр дүнтэй ажлууд хийгдэж байгаа билээ

Дэлгэрэнгүй
post image1

БНСУ хэрхэн мэдээллийн технологиороо Дэлхийд тэргүүлэгч улс болж чадав?

“Хаанаас ч сүлжээнд холбогдох” гэдэг ойлголт Солонгос улсын хувьд зүгээр нэг орчин үеийн трэнд хэллэг биш. Энэ бол тэдний амьдралын хэв маяг. Төрөл бүрийн дижитал төхөөрөмж ашиглан утасгүй интернэтэд гэрлийн хурдаар холбогдож, дэлхийн хамгийн connected буюу цахимжсан ард түмэн гэдгээрээ Солонгосчууд ихээхэн бахархдаг. Нийслэл хот болох Сөүлийн гэрэлт гудамжаар алхаж явахад дижитал ирээдүйд ирчихсэн мэт сэтгэгдэл төрөх нь лавтай. Ихэнх дэлгүүрүүдэд цахим төлбөрийг хүлээн авна. Таксины жолооч гэхэд л нэг биш бүр дөрөв, түүнээс дээш дэлгэцийг хяналтын самбар дээрээ суурилуулсан байхыг олж харна. Зөвхөн хотын дэгжин залуучууд гэлтгүй, улс даяараа шинэ технологийг өдөр тутмын амьдралдаа ашиглан хэвшжээ. Электроникийн болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийг байлдан дагуулж буй Samsung, LG, SK, KT зэрэг компаниудын өлгий нутаг болох БНСУ-ыг мэдээллийн технологиороо дэлхийд тэргүүлэгч улс гэж цоллодогийг ойлгож ядах зүйлгүй. Эдийн засгийн өсөлт нь тоон технологиор илэрхийлэгдэж, тоон эдийн засгийн хөгжил эрчимтэй өрнөж байна. Өрхийн интернэт үйлчилгээний нэвтрэлтийн тоо болон интернэтийн хурдаар дэлхийд тэргүүлж байгаагаар үл барам 5G технологийг анхлан нэвтрүүлэхээр зорьж байна.    Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн индекс (IDI)-ээр сүүлийн таван жилийн хугацаанд эхний гуравдугаар байрт багтаж, Bloomberg-ийн Инновацийн индексээр “Хамгийн дэвшилтэт эдийн засаг”-тай улсаар шалгарсан байна. Ийнхүү “БНСУ хэрхэн технологийн манлайлагч болж чадав?”,  “Дижитал шилжилтийг хөгжүүлэх томоохон үсрэлтийг хийхэд ямар шат дамжлагыг дамжив?”, “Бусад улс орнууд хэрхэн туршлага судлах вэ?” зэрэг асуултад хариулт олох гэж оролдъё.   Ази тивийн энэхүү улс нэг сайхан нартай өдөр азаар технологийн салбарын “аварга загас” болчихоогүй юм. 1950-иад оны дунд Солонгосын дайны төгсгөл ирэх үед тус улс нь дэлхийн хамгийн ядуу улсын нэг байв. Гэвч орчин үеийн технологийн хөгжлийг дэмжсэн төрийн бодлого, хөрөнгө оруулалтын ачаар хэдхэн арван жилийн хугацаанд бүсийнхээ хамгийн үсрэнгүй хөгжилтэй орны нэг болж чаджээ. Сөүл хотын худалдаа, бизнесийн гол төв болох Гангнам дүүрэгт байрлах Солонгосын мэдээлэл, харилцаа холбоог дэмжих нийгэмлэг (Korea Association for ICT Promotion)-ы Дэд Ерөнхийлөгч Др. Сенг Кеон Кимтэй хийсэн ярилцлагаараа дижитал ирээдүй рүү хийсэн Солонгос улсын аяллын түүхийг хуваалцахыг хүслээ.   “Төр буюу Засгийн газрын зүгээс дижитал эдийн засаг руу шилжих шилжилтийг хурдасгах том амбиц, хүсэл эрмэлзэл байсны үр дүнд БНСУ шинэчлэлтийг амжилттай хийж чадсан” гэж тэрбээр ярилаа. Дижитал эдийн засгийн үндэс суурийг тавихад тэргүүлэх боловсролын систем, соёлын онцлог болон мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл гэсэн гурван хүчин зүйл маш чухал гэдгийг онцлов. XXI зууны сурагчид Солонгос улсад юунаас ч илүү боловсролын үнэ цэнийг өндрөөр үнэлдэг. “Миний эцгийн үеийн олон хүмүүсийн хувьд боловсрол бол ядуурлыг даван туулах шат гэж тооцогддог байсан” гэж Др.Ким хэлэв. Энэ улсын боловсролын систем нь дижитал эдийн засаг дахь суурь судлахуй болох математик, шинжлэх ухаан зэрэг уламжлалт хичээлүүдийг чухалчилдаг хэдий ч хуучин шиг үзэг, дэвтэр нийлүүлж, сурах бичиг шагайх аргачлалаар хичээлээ явуулдаггүй байна. Харин XXI зууны дижитал сурагчдыг бэлтгэх зорилго дэвшүүлэн бүх шатны боловсролын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлээд байгаа юм байна.   “Утасгүй интернэт, электрон самбар, VR төхөөрөмж, зөөврийн компьютер, таблет, дижитал ном зэргийг сурагч бүр хэрэглэж байна. Бид “4 Си” буюу шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудлыг шийдвэрлэх чадвар (Critical thinking and problem solving), хамтын ажиллагаа (Collaboration), зан төлөв (Character), харилцаа (Communication) зарчмыг чухалчилдаг. Одоо үед програм хангамжийн мэргэжлээр хүний нөөц хангалттай байгаа гэж үзэж буй тул бид тооцоолон бодох сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаарч байгаа” хэмээн Гвангжу их сургуулийн Компьютерийн боловсролын газрын профессор багш Жеон Ран Ким хэлэв.    “Бали бали” Дижитал шилжилт хийхэд боловсрол чухал бүрэлдэхүүн мөн хэдий ч др. Кимийн хэлснээр нийгмийн өөрчлөлтийг хурдасгахад соёлын онцлог нь томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. “Ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг зогсолтгүй нэвтрүүлэх үйл хэргийн ард хуй салхи мэт хурдаар, атгасан гар мэт хүчээр нэгдсэн Солонгосын ард түмний хүсэл эрмэлзэл байсан. “Солонгосоор “Бали бали” гэдэг нь “Хурдал, хурдал” гэсэн үг бөгөөд энэ нь яг л мэдээллийн технологийн тухай хэлж буй аятай. Шинэ дэвшилтэт технологийг хурдан шуурхай нэвтрүүлэх эрмэлзэл болон нөхцөл байдал, цаг үетэй нь уялдуулсан төлөвлөлтийг нэгтгэж чадсанаар БНСУ орчин үеийн тоон эдийн засгийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан” гэж др. Ким нэмж хэлэв. Засгийн газрын үүрэг оролцоо БНСУ-ын эрх баригчид 2004 онд хот, хөдөөгийн тоон хуваагдлыг арилгах зорилгоор Өргөн зурвасын нэгдсэн сүлжээ (Broadband Convergence Network)-г байгуулахаар шийдсэн бөгөөд ингэснээрээ нутаг дэвсгэрийнхээ алслагдсан өнцөг булан бүрийг сүлжээнд холбож чадсан анхны улсуудын нэг болжээ. Тухайн үед нэлээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч эрх баригчдын зүгээс хэдийгээр мөнгө санхүү их зарцуулагдах ч тохиромжтой цаг үе нь мөн юм хэмээн үзэж, ямартаа ч төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байв.     1990-ээд он буюу интернэт дөнгөж “үүсч” байсан үеээс л Засгийн газар хүчтэй дэмжлэг үзүүлж байсан бөгөөд тухайлбал, 1990-ээд оны сүүлчээр интернэт сүлжээний хэрэглээг нэмэгдүүлж, 10 сая иргэдэд тоон бичиг үсгийн сургалт зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Солонгосын дижитал боломжийг хөгжүүлэх газар (Korea Agency for Digital Opportunity & Promotion)-ыг шинээр байгуулсан байдаг. Түүнчлэн Засгийн газраас ДНБ-ийн багагүй хувийг судалгаа, хөгжлийн төслүүдэд хуваарилж, шинэ технологийн үйлдвэрлэлд томоохон хэмжээний шууд хөрөнгө оруулалтыг хийж байлаа. “БНСУ нь судалгаа, хөгжлийн төсөвтөө ихээхэн анхаарал хандуулдаг улс орны нэг бөгөөд жилд ДНБ-ийн тав орчим хувийг зарцуулдаг нь магад дэлхийд нэг эсвэл хоёрт эрэмбэлэгдэх болов уу” хэмээн Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих газрын ерөнхийлөгч Жон Лок Юүн ярив. Энэ хувь нь бага юм шиг санагдавч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (Organization for Economic Cooperation and Development)-ын судалгааны дагуу Солонгос улс тоон дүнгээр 91 их наяд ам.доллар судалгаа, хөгжилд зарцуулдаг гээд бодвол энэ төрлийн үйл ажиллагаанд зарцуулах хувь хэмжээгээрээ Израйлын дараа дэлхийд хоёрдугаарт орж байна. Технологид зориулах хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлж буй энэ орон ухаалаг хотын технологи, дараа үеийн буюу 5G утасгүй холбооны үйлчилгээг нэвтрүүлэн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлдэж байна. Алсын хараа: Ухаалаг хот, Юмсын интернэт ба 5G Хүн амын тоогоороо хоёрдугаарт бичигддэг Бусан хот нь БНСУ-ын хамгийн том далайн боомт бөгөөд дэлхийн шилдэг 10-т багтах агуулахын боомт гэдгээрээ тус улсын эдийн засгийн чухал цэг юм. Сүүлийн жилүүдэд иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад технологийн дэвшлийг ашиглах болсноор ирээдүйн Ухаалаг хот хэмээн нэрлэгдэх боллоо. Өнгөрсөн намар болсон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Telecom World арга хэмжээний үеэр Бусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ким Ёнг Ван хамгийн анхны бүрэн “Ухаалаг хот” болох гэж байгаагаа “гайхуулан” танилцуулжээ. Бусанд нийгмийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг удирдах, хотын амьжиргааг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр Ухаалаг хотын төслүүд хэрэгжээд эхэлжээ. Замын хөдөлгөөний урсгалыг хянах, real-time буюу хугацааны хоцрогдолгүй мэдээллийн урсгалыг онцгой байдал, яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглах нээлттэй өгөгдлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Юмсын интернэт, үүлэн архитектурт суурилсан бусад төслүүд ч туршилтын шатандаа явж байна. Ухаалаг хотын шийдлээс гадна тус улс дараа үеийн өргөн зурвасын утасгүй холбооны 5G технологийг хөгжүүлэн, бусад улсаас түрүүлж нэвтрүүлэхээр зорьж байна. 5G технологи нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын дэд бүтцийн үндсэн суурь юм. Учир нь, ирэх жил гэхэд дэлхий даяар 30 гаруй их наяд төхөөрөмжийг ашиглан утасгүй холболт хийдэг болно гэсэн тооцоолол байдаг бөгөөд эдгээр холболтын найдвартай байдал, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг гагцхүү 5G технологи л хангаж чадна. Хэрэв та 2018 оны Пенчаны өвлийн олимпийг очиж үзсэн бол дараа үеийн технологийг өөрийн биеэр туршиж үзэх боломж тохиосон нь лавтай. Энэхүү олимпоор мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг Олимпийн наадмын хөтөлбөртэй хэрхэн оновчтой уялдуулсныг та харсан л байх. 360 хэмээр харуулдаг камераар өндөр хурдны 5G утасгүй сүлжээг ашиглан Олимпийн тоглолтуудыг дэлхий нийтээрээ алган дээрээ буй мэт үзэж сонирхцгоосон билээ. Ингээд харахад БНСУ нь 5G технологи, Ухаалаг хотын шийдэл, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг удирдан манлайлах нь гарцаагүй байна.   Эх сурвалж: https://news.itu.int/ Нийтлэлч: Theadora Mills, ITU News

Дэлгэрэнгүй
t1e

Иргэд сард 1GB дата худалдан авах чадвар 70% байгаа нь цахимаар хүргэх боловсролын чанарт шууд нөлөөлөхөөр байна

Монгол Улсын харилцаа холбооны салбарын өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын РТНМСБ газрын дарга А.Золзаяа танилцууллаа. Тэрбээр төрийн ордонд өчигдөр буюу 2020.08.12-ны өдөр зохион байгуулагдсан "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэмээх хэлэлцүүлэгт оролцон, дээрх сэдвээр илтгэл тавьсан юм.  Түүний танилцуулснаар харилцаа холбооны үндсэн сүлжээнд 335 сум, суурингийн 324 нь шилэн кабелиар холбогдсон аж. Түүнчлэн 4.4 сая гар утас хэрэглэгч бүртгэлтэй байгаагийн 3.2 сая нь ухаалаг гар утастай байна. Тодруулбал, Android үйлдлийн системтэй утсыг 1.6 сая, iOS үйлдлийн системтэй гар утас хэрэглэгч 414 мянган хүн байгаа бол үлдсэн нь бусад төрлийн үйлдлийн системтэй гар утас ашиглаж байгаа юм. Ерөнхий боловсролын бүх сургууль интернэтэд холбогдсоноос ердөө 23 нь бага хурдны сансрын интернэт ашиглаж байгаа аж. 2019 онд цахим шилжилтийн бэлэн байдлыг үнэлсэн судалгааг хийжээ. Ингэхдээ санхүү, хууль эрх зүй, хүний нөөцийн чадавх, дэд бүтэц гэх дөрвөн үндсэн бүлгээр судалсан байна. Үүнээс онцлон дэд бүтэц, хүний нөөцийн чадавхын судалгааг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын РТНМСБ газрын дарга А.Золзаяа танилцууллаа.  Хүний нөөцийн чадавх: 2017-2019 онд мэдээллийн технологийн мэргэжилтний эрэлт өсөх хандлагатай байв. Энэ үед суралцаж байгаа оюутны тоо буурах хандлагатай байлаа. Харин энэ чиглэлийн мэргэжлийн давуу талыг сурталчилснаар суралцах оюутны тоо нэмэгдэх үед ажлын байрны эрэлт 2019 онд буурсан. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг хэрхэн хангахыг судлах шаардлага бийг илтгэгч тодотгосон юм. Мөн хүний нөөцийн чадавхын асуудалд тоон бичиг үсгийн тайлагдалт, мэдээлэл технологийн зохистой хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлаа хангах чадвар 32 хувьтай байна. Интернэт идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.2 сая байгаагаас гар утсаар дамжуулан нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэдэг хүний тоо 2.1 сая байна. Эх сурвалж ikon.mn

Дэлгэрэнгүй
1_ysh8WBHD3z4IY9AD11NxdQ

SpaceX хүн төрөлхтөний түүхэн дэх сансрын нислэгийн шинэ эринг эхлүүллээ

2002 онд анх SpaceX компанийг үүсгэн байгуулж байхдаа Элон Маск өөрөө хүртэл боломжгүй хэмээн бодож байсан гайхалтай амжилтад өнөө үед хүрснээр хүн төрөлхтөн сансрын уудмаар аялж эхэлсэн. NASA-ын нисгэгчид болох Боб Беннкен, Даг Херли нар дэлхийн тойрог замд хийсэн 27 сая миль нислэгийн дараагаар өнгөрсөн долоо хоногийн Ням гаригийн үдээс хойш эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирлээ. Нисгэгчдийг SpaceX компанийн шинэ Crew Dragon сансрын хөлгөөр тээвэрлэсэн бөгөөд АНУ-ын зүүн эргийн цагаар 14.48 цагт Флорида мужийн Пенсакола хотын ойролцоо Мексикийн буланд амжилттай газарджээ. Нислэгийн багийнхан 63 хоногийн турш байрласан Олон улсын сансрын станцаас салж, дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ Фаренгейтийн 3500 хэмийн халууныг ажрахгүй даван шүхрээ амжилттай задлан газардсан бөгөөд 16.00 цагийн орчимд SpaceX болон NASA-ын аврах багийнхан нисгэгчдийг хөлгөөс гарган авчээ. Хүн төрөлхтөний сансрын түүхэн дэх хамгийн хүнд бөгөөд хамгийн чухал даалгавар болох сансрын уудам руу биднийг илгээж, мөн гэрт маань аюулгүй авчирсан энэхүү үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн Та бүхэндээ талархаж байна хэмээн нисгэгч Бенкен сансрын хөлгөө орхин гарахдаа хэлсэн байна. Багийнхан өөрсөддөө хөлгийг Endeavour буюу хүчин “Бид урьд өмнөх шигээ машин техник, тоног төхөөрөмж худалдан авч, эзэмшин ашиглахыг хүсэхгүй байна. Бид энэхүү нам орбитын арилжааны тогтвортой зах зээлийн олон үйлчлүүлэгчдийн нэг байхыг хүсч байна. Энэ бол хүн төрөлхтөн сансрын нислэгийн шинэ эринг эхлүүлж байна гэсэн үг. NASA энэ шинэ үеийн хэрэглэгч болж байна. Бид хүчирхэгч харилцагч, сайн хамтрагч байхыг эрмэлзэж байна. Гэхдээ бид сансрын уудмыг ашиглах цор ганц хэрэглэгч байхыг хүсэхгүй байна” хэмээн NASA-ын дарга Жим Брайданстан хэлсэн байна. Үүнээс харахад Crew Dragon хөлгөөр сансрын нисгэгчдийн эсхүл энгийн иргэдийн нислэг үйлдэх зөвшөөрлийг NASA-аас хэдхэн долоо хоногийн дотор гаргаж өгөх магадлалтай юм.чармайлт хэмээн нэрлэснээ ярьжээ. NASA-ын арилжааны нислэгийн хөтөлбөртэй хийсэн 2.7 тэрбум ам.долларын гэрээт ажлын хүрээнд энэхүү хөлгийг SpaceX компани бие даан зохион бүтээж, үйлдвэрлэсэн бөгөөд санхүүжилт нь тус компанийн чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Мөн Crew Dragon сансрын хөлөг нь 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Demo-2 туршилтын нислэг зэрэг хэд хэдэн даалгаврыг гүйцэтгэхэд зориулагдсан байна. Demo-2 хөлөг сансарт хөөрснөөр SpaceX компани нь АНУ-ын нутаг дэвсгэрээс сансрын уудам руу есөн жилийн хугацаанд хийгдээгүй байсан нислэгийг сэргээсэн хэмээн үзэж байна. Түүнчлэн энэхүү үйл явдал нь NASA-д Олон улсын сансрын станц руу нислэг үйлдэх шинэ боломжийг нээн, Сар руу дахин аялах, улмаар Ангараг гаригт хүрэх ажлыг эрчимжүүлнэ гэж найдаж байна. “Сайн мэдээ ховорхон сонсогдож буй хүнд хэцүү энэ цаг үед Дэлхий хэмээх гаригийн аль нэг өнцөг, тохойд амьдарч байгаагаас үл шалтгаалан нийт хүн төрөлхтөнд сайн зүйлсийн нэг тохиолоо гэж би бодож байна. Энэ үнэхээр сайхан үйл явдал боллоо. Таны нэг өдрийг ч гэсэн гэрэлтүүлж чадсан гэж найдаж байна. Би тийм ч шүтлэгтэй нэгэн биш хэдий ч үүний төлөө чин сэтгэлээсээ залбирсан” хэмээн NASA-ын шууд нэвтрүүлгийн үеэр Элон Маск хэлжээ. “Бид урьд өмнөх шигээ машин техник, тоног төхөөрөмж худалдан авч, эзэмшин ашиглахыг хүсэхгүй байна. Бид энэхүү нам орбитын арилжааны тогтвортой зах зээлийн олон үйлчлүүлэгчдийн нэг байхыг хүсч байна. Энэ бол хүн төрөлхтөн сансрын нислэгийн шинэ эринг эхлүүлж байна. NASA энэ шинэ үеийн хэрэглэгч болж байна. Бид хүчирхэгч харилцагч, сайн хамтрагч байхыг эрмэлзэж байна. Гэхдээ бид сансрын уудмыг ашиглах цор ганц хэрэглэгч байхыг хүсэхгүй байна” хэмээн NASA-ын дарга Жим Брайданстан хэлсэн байна. Үүнээс харахад Crew Dragon хөлгөөр сансрын нисгэгчдийн эсхүл энгийн иргэдийн нислэг үйлдэх зөвшөөрлийг NASA-аас хэдхэн долоо хоногийн дотор гаргаж өгөх магадлалтай юм. Demo-2-оос өмнө буюу 2011 оны долдугаар сараас хойш АНУ нь сансрын нисгэгчтэй нислэг өөрийн нутаг дэвсгэрээсээ үйлдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд NASA өөрийн нисгэгчийг сансарт илгээх болон буцаахдаа ОХУ-ын Союз хөөргөгч системийг ашиглахаас өөр аргагүй байв. Цаг хугацаа өнгөрөх тусам Оросын талаас NASA-ын сансрын нисгэгчдийн хоёр талын нислэгийн төлбөрт нэхэмжлэх дүн нэмэгдэж, 2008 онд 21 сая орчим ам.доллар байсан ханш нь 2020 оны аравдугаар сард төлөвлөгдсөн аяллын байдлаар зөвхөн нэг суудал 90 гаруй сая ам.доллар хүртэл өсчээ. Гэтэл SpaceX компанийн Crew Dragon хөлгийн нэг суудал 55 сая ам.долларын (NASA-гийн 2.7 тэрбум долларын санхүүжилтээс гадна) өртөгтэй байхаар тооцоолж байгаа тухай тус агентлагийн Ерөнхий байцаагч мэдэгдлээ. Түүнчлэн Союзын хөөргөлт бүрт NASA-ын сансрын нисгэгч нарт нэг, хоёрхон суудал оногдож байсан нь нэг удаадаа 13 хүртэлх тооны хүмүүсийг багтаах хүчин чадалтай Олон улсын сансрын станцыг АНУ бүрэн дүүрэн ашиглах боломжийг хязгаарлаж байлаа. Хамгийн сэтгэл түгшээж байсан асуудал бол NASA зөвхөн ганц хөөргөгч системээс дэндүү их хамааралтай болсон явдал юм. Сүүлийн жилүүдэд Союз хөөргөгчтэй холбоотой учир битүүлэг доголдол, амжилтгүй хөөргөлт зэрэг нэн даруй ослын буулт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн хэд хэдэн дуулиант асуудлуудын араас NASA болон бусад сансрын байгууллагуудын хувьд туйлын түгшүүртэй байдалд байсан билээ. Тиймээс ч SpaceX компанийн Demo-2 нислэг болон ойрын үед төлөвлөж буй Boeing’s CST-100 Starliner сансрын хөлгийн туршилтын нислэг амжилттай болсноор АНУ-ын сансрын нисгэгчдийн хувьд энэхүү тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдал ард үлдэх нь дамжиггүй. “Энэ бол мөрөөдлийн туйл юм. Энэ бол мөрөөдөл биелэх агшин юм. Үнэн хэрэгтээ надад ч бас маш хачин жигтэй санагдаж байна” гэж SpaceX компанийн захирал Элон Маск нислэг үйлдэхээс өмнө тавдугаар сард “CBS This Morning” телевизийн хөтөлбөрт оролцох үеэрээ хэлж байжээ. Demo-2 хөлгийг амжилттай бүтээснээрээ SpaceX компани анх удаа хүмүүсийг сансарт аялуулах бодит туршлагыг олж авч байгаа бөгөөд энэ нь компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж, том зорилго өвөртөлсөн Элон Маскын хувьд асар чухал үйл явдал юм. Компани сансрын уудамд жуулчдыг аялуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сансрын аялал жуулчлалын Space Adventures компаниар дамжуулан дөрвөн суудал борлуулсан тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард зарласан юм. Тун удалгүй гуравдугаар сард NASA дахь Олон улсын сансрын станцын менежер аснаар удирдуулсан Axiom Space компани SpaceX компанитай гэрээ байгуулсан тухай мэдээ цацагдсан билээ. Тэр ч бүү хэл, жүжигчин Том Круиз кино зураг авалтынхаа Олон улсын сансрын станц дээрх хэсгийг хийхээр Crew Dragon хөлгийн нислэгийн захиалгыг өгөөд байна. Гэхдээ Элон Маскийн гол зорилго бол эхний ээлжинд хүмүүсийг Сарыг тойрох аялал, дараа нь Сарны гадаргуу дээр буух, бүр цаашилбал Ангараг гаригт хот байгуулах явдал юм. Түүний туйлын зорилго нь улаан гариг дээр нэг сая оршин суугчдыг аваачих юм. NASA-ын зүгээс хүн төрөлхтөнийг Сар, Ангараг руу аялуулах түүний зарим хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаа ба Crew Dragon хөлгөөр өөрсдийн нисгэгчдийг сансрын станц руу илгээсэн нь үүний тод илрэл юм. “Дараагийн нэг чухал зүйл бол арилжааны сансрын станцыг байгуулах явдал юм. Арилжааны сансрын станцын зах зээлийг бий болгоход бид өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх хэрэгтэй” гэж Жим Брайданстан онцолсон байна. Demo-2 хөлгийг хөөрсний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр түүнд эсхүл SpaceX компанид эргэлзэж байсан хүмүүст хандаж хэлэх үг бий эсэх талаар Business Insider-ийн асуусан асуултад Элон Маск: “Чин үнэнийг хэлэхэд бид ч өөрсдөдөө эргэлзэж байсан. SpaceX-ыг анх байгуулж байхдаа магадгүй бидэнд тойрог замд хүрэх 10%-ийн л боломж байна гэж би бодож байсан. Тиймээс ч бидэнд эргэлзэж байсан тэдгээр хүмүүст хандан ‘Ер нь бол Таны зөв’ гэж хэлмээр байна. Дөрвөн удаагийн оролдлогын дараагаар л Falcon-1 пуужинг дөнгөж тойрог замд хүргэж чадсан. Ер нь ингэхэд эдгээр эргэлзэж байсан хүмүүсийн магадлал ч зөв байсан. Гэхдээ аз болоход хувь заяа бидэн рүү инээмсэглэж, өнөөдрийн энэ өдөрт хүргэсэн байна” гэж хариулжээ. Эх сурвалж: Business Insider

Дэлгэрэнгүй
twitter-search-feature

АНУ Twitter компанийг 250 хүртэлх сая ам.доллароор торгоно

Жиргээчдийнхээ хувийн мэдээлэл болох утасны дугаар, цахим шуудангийн хаягийг ашиглан зорилтот сурталчилгаа тараасных нь төлөө Twitter компанийг 250 хүртэлх сая ам.долларын торгууль ногдуулахаар АНУ-ын Засаг захиргаа захиргааны хэрэг үүсгэжээ. Холбооны худалдааны комиссын 2020 оны долдугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанаар “2013–2019 оны хооронд аюулгүй байдал, хамгаалалтын зорилгоор оруулсан мэдээллийг сурталчилгааны зорилгоор ашигласан” гэжээ. Энэхүү нэхэмжлэл нь Twitter компанид 150–250 сая ам.долларын хохирол учруулна хэмээн тооцсон байна. Twitter компанийн зүгээс өнгөрсөн 2019 оны аравдугаар сард хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ашиглан “санамсаргүй түүврийн” аргаар зар сурталчилгаа явуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Twitter-ийн хэрэглэгчид өөрсдийн аккаунтаа баталгаажуулахын тулд утасны дугаар, цахим шуудан зэрэг хувийн мэдээллээ оруулдаг юм. Энэ Мягмар гарагт Холбооны худалдааны комисс Twitter компанийг шалгаж байгаа нь тодорхой болсон бөгөөд өмнө нь Facebook компанийг хэрэглэгчдийнхээ хувийг мэдээллийг буруугаар ашигласных нь төлөө 5 тэрбум ам.доллараар торгосон нь тус комиссын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй торгууль болсон юм. Twitter-т энэхүү нэхэмжлэл ирэхээс хэдхэн хоногийн өмнө тус компани 2020 оны хоёрдугаар улиралд 683 сая ам.долларын ашигтай ажилласнаа зарласан бөгөөд мөн хоёр долоо хоногийн өмнө Жое Байден, Барак Обама, Билл Гейтс болон Жефф Безос зэрэг нэр хүнд бүхий жиргээчдийн аккаунт хакердуулсан ноцтой үйл явдал болсон юм. эх сурвалж: CNN

Дэлгэрэнгүй
1_gF7RBa1A6wA3sflJph3Tjw

Дижитал шилжилтийн талаарх хоосон цуу яриаг няцаах нь

Дижиталчлалын талаарх хуучинсаг ойлголттой, хоосон чалчигч “экспертүүд”-ийн үгээр ажлаа эрхлэн явуулдаг удирдагчид бидний дор дурдах хийсвэр “домог яриа”-г худалдан авах эрсдэлтэй байдаг. Гэтэл иймэрхүү төрлийн худалдан авалтууд ихэвчлэн байгууллагын хэтийн төлөв, алсын харааг замхруулж, хэзээ ч хэрэгжихээргүй арга барилыг чимээгүйхэн тогтоож байдгаараа тун аюултай юм. Дижиталчлалыг бодит ажил болгож эхлэхээс хавьгүй өмнө, арав гаруй жилийн хугацаанд дижитал шилжилтийн талаар судалж, зуу зуун компанид зөвлөгөө өгч, хэдэн арван ном хэвлүүлж байсан жинхэнэ экспертүүдийн хувиар үзэл бодлоо хуваалцахад эдгээр цуу яриа нь өнгөцхөн харахад энгийн юм шиг хэр нь үнэхээр аюултай үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. Бидний олж сонссон хамгийн нийтлэг цуу яриануудыг дор сийрүүллээ. Цуу яриа 1: Дижитал шилжилт хийнэ гэдэг нь технологийн асуудал юм.   Хэн ч уншсан үнэхээр үнэн санагддаг тул хамгийн аюултай цуу ярианд тооцогддог. Мэдээж байгууллага бүрийн нөөц бололцоо ялгаатай. Олон компани шинэ технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг хэдий ч тэдний зарим нь л үүнийг зөв, бас амжилттай хийж чаддаг. Дижитал шилжилтийн мастерууд гэж хэлж болох томоохон компаниудын хувьд дижитал чадавх ба манлайлах чадвар гэсэн хоёр том чадамжийг бий болгосноор бусдаас цойлон гарч ирж байна. Тэд өөрсдийн бизнес модель, үйл ажиллагаандаа нийцүүлэн зөв газарт, зөв технологийг нэвтрүүлэх замаар дижитал чадамжийг бий болгохын сацуу эдгээр технологийн өөрчлөлтийг бизнесийн үр ашигт хүргэх хүчтэй манлайлалын чадавхыг мөн орхигдуулдаггүй байна.       Аль аль нь чухал мэт боловч манлайллын чадавх нэн чухал нь юм. Манлайллын чадавх байж гэмээн технологийг өөрчлөлт, шинэчлэлтэд хүрнэ. Технологи нь дангаараа үнэ цэнийг бий болгож чадахгүй. Технологийг ашиглан бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулснаар түүний үнэ цэнэ бий болно. Тиймээс зорилгоо тодорхойлох, түүндээ ажилтнуудаа татан оролцуулах, олон салбар, чиглэлд манлайлан ажиллах, мэдээллийн технологи болон бизнесийн хамтын ажиллагааг хослуулах, байгууллагынхаа дижитал чадавхыг дээшлүүлэх зэргээр манлайллын чадавхыг бий болгосноор үнэ цэнэ бүхий өөрчлөлтийг хийж чадна.     Цуу яриа 2: Дижитал шилжилт хийхэд хэрэглэгчийн туршлага нэн түрүүнд чухал.  Хэрэглэгчдийн туршлага, мэдрэмж бол мэдээж анхаарал татах асуудлын нэг. Энэ нь ч учиртай. Хэрэв та өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа хэрэглэгчээ мэдрэх хандлагыг бий болгож чадвал танд илүү олон боломжууд бий болно. Хэрэглэгчдэд хандах хандлагаа өөрчилснөөр бизнес нь хэрхэн сайжирсан B2C компаниудын тухай олон сайхан түүхүүд бий. Гэхдээ энд өөрчлөлтийг хэрхэн хийх тухай гол асуудлыг ихэвчлэн орхигдуулсан харагддаг. Дижитал шилжилт хийснээр гарт баригдаж, нүдэнд харагдахуйц үр дүнг шууд хүртэх мэдээж боломжгүй, зөвхөн хэрэгжүүлэлтийн явцад үр ашиг нь харагдаж эхэлнэ. Танай компани үйл ажиллагааныхаа процессыг хялбарчилж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэрэглэгчдийн мэдээллүүдийн нэгтгэн цэгцэлж, ажил, үйлчилгээг илүү шуурхай болгож чадснаар олон шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирнэ. Дижитал шилжилт хийснээр зөвхөн мөнгөн үр ашгийг бий болгоод зогсохгүй хэрэглэгчдийн туршлага, компанийн бизнес модельд шинэ өөрчлөлт хийх боломжийг мөн олгодог.        Цуу яриа 3: Дижитал шилжилт хийнэ гэдэг нь доороос дээш түвшинд шинэчлэлт хийх тухай асуудал юм. Дэвшилтэт технологи ашиглан эсхүл ажилчдынхаа мэдлэг, чадварт үндэслэн хэрхэн компанийнхаа үйл ажиллагаанд шинэчлэлт хийсэн тухай түүхийг бид бишгүйдээ л сонсож байсан. Гэхдээ эдгээр компаниудын аль нь ч өөрчлөлт, шинэчлэлтийг доороос дээш түвшинд хийгээгүй юм. Дижитал мастерууд гэж хэлж болох томоохон компаниудын хувьд дээрээс доош босоо тогтолцоо бүхий хүчтэй манлайлалтай байсан бөгөөд засаглалын хөндлөн тогтолцоог бий болгосноор жинхэнэ утгаараа шинэчлэлтэд хөтөлсөн байна. “Цэцэг болгон дэлгэрэг” гэх стратеги яг үүн рүү хөтөлдөг. Ямар ч уялдаа холбоогүй, мөн хатаж үхэж буй мянга мянган цэцгүүд. Тиймдээ ч доороос дээш урсгал бүхий хамтын ажиллагаа нь чухал хэвээр тооцогдсоор байгаа ба ажилтнууд шинэчлэлт хийх шаардлага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар шинэ санал, санаачлагыг дэвшүүлж эхэлснээр өөрчлөлт, шинэчлэлтийг үр дүнтэйгээр хийх нөхцөл бүрдэх юм. Гэхдээ л зарим нэг тохиолдлыг үл тооцвол, дижитал шилжилт дээрээс доош түвшинд л хийгдэх ёстой.    Цуу яриа 4: Chief Digital Officer буюу Дижитал шинэчлэлт хариуцсан удирдах ажилтан хөлслөнө гэдэг нь “Галлаад хая” гэх аргыг хэрэглэж буйтай адил юм.   Бусад өөрчлөлт, шинэчлэлтийн адилаар дижитал шилжилтийг хийхэд ч удирдагч хэрэгтэй. Зүгээр нэг технологийн шинэчлэлт хийх бус байгууллагын үйл ажиллагаа, бүтцэд жинхэнэ өөрчлөлт оруулах удирдах ажилтан байх шаардлагатай. Ихэнх компаниуд холч хараатай, хурдан яриатай техникийн гуру нарыг хөлслөх хандлагатай байдаг. Эдгээр гуру нарыг ихэвчлэн богино хугацаагаар ажиллуулж, тэд ч компанийн алсын хараа, зорилгыг тодорхойлон өгч, шинэ санал, санаачлагыг нэвтрүүлдэг. Гэхдээ эдгээр хүмүүст үр дүнтэй шинэчлэлт хийх эрх мэдэл, эх үүсвэр байхгүй, байгууллагын соёлд нэвтрээгүй байдаг. Зарим компаниуд дижитал шилжилт хийх ажлаа Мэдээллийн технологи хариуцсан удирдах ажилтандаа даалгадаг. Тухайн удирдах ажилтан компанийн зорилго, зорилтыг ухамсарласан, өөрчлөлтөд хөтлөх хангалттай чадвартай тохиолдолд амжилттай хэрэгжих боломжтой ч  ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Зарим компаниудын хувьд бизнесийн манлайлагч нарт ханддаг. Энэ тохиолдолд тухайн манлайлагч асуудлыг урьдчилан хараад бизнес процесст шинэ аргачлалыг нэвтрүүлж чадвал амжилттай хэрэгжих боломжтой ч ихэвчлэн алдагдсан боломж, өрөөсгөл өөрчлөлтөд хүргэдэг. Дижитал шилжилтийг хийх удирдах ажилтан хэн байхаас үл хамааран нөөц бололцоог дайчлах, зохион байгуулалтын саад бэрхшээлийг давахад нь дээд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.        Цуу яриа 5: Дижитал шилжилт хийх нь манай байгууллагыг хурдтай байхыг шаардана.  “Дижитал технологи хурдацтай хөгжиж байхад манай байгууллагын мэдээллийн технологи хариуцсан нэгж дэндүү удаан байна” гэдэг үгийг аль ч компанид бид сонссоор л байна. Одоог хүртэл олон олон компанийн удирдлагууд компанийнхаа мэдээллийн технологийн нэгжээ оролцуулалгүйгээр дижитал үйл ажиллагаа явуулахыг оролдсоор байна. Гэтэл үнэндээ тус нэгжийг оролцуулалгүйгээр дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн компани гэж байхгүй. Та өөрөө ямарваа нэг аппликейшн зохион бүтээдэг, эсхүл дажгүй сайн хэрэглэгчийн фронт-энд үүлэн систем хийж чаддаг байж болно. Гэхдээ урт хугацааны, тогтвортой шинэчлэлтийг хийхийн тулд бусад үйл ажиллагаандаа, жишээлбэл, хуучин өгөгдлүүдийг систем рүү хөрвүүлэн оруулах, системийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, дижитал санал, санаачлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын улмаас та яалт ч гүй мэдээллийн технологийн нэгжтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай болно.  Өөрөөр хэлбэл, тухайн нэгжийн үйл ажиллагаа болон удирдлагын түвшинд хамтран ажиллах арга барилыг байгууллагадаа өөрчлөх тухай асуудал юм. Мэдээллийн технологийн ажилтнууд илүү идэвхтэй, шаламгай ажиллах, удирдлагууд бизнесийн үйл ажиллагаандаа илүү төвлөрч, мөн технологийн мэдлэгээ сайжруулан мэдээллийн технологийн ажилтнуудтайгаа илүү ойрхон хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй болох шаардлагатай. Цуу яриа 6: Дижитал шилжилт гэдэг нь бизнес моделийн эрс шинэчлэлт юм. Үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа доголдож байгаа тухай олон янзын түүх сонсоод ер нь бизнес модельдоо л эрс шинэчлэлт хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирдэг л биз дээ? Гэтэл үнэндээ эрс шинэчлэлтийг амжилттай хийнэ гэдэг маш хүнд бөгөөд эрсдэлтэй юм. Хамгийн чухал нь тухайн салбарын үйл ажиллагаа хэр хэмжээнд, ямар хугацаанд зогсонги байдалд ороод байгааг тодорхойлох явдал юм. Дүрэм ёсоор бол үйлдвэрлэлийн зогсонги байдал, ялангуяа биет бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын хувьд удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байдаг. Бизнес модельдоо эрс шинэчлэл хийхээс урьтаж одоо байгаа бизнесдээ нийцүүлэн дижитал чадавхаа сайжруулснаар компанийн үр ашгийн муруй хэрхэн дээшилж байгааг олон ч харж явлаа. Өөрийн салбарын стратеги төлөвлөлт, зах зээлийг хөтлөж чадахгүй бол та ард хоцрон үлдэх болно гэсэн нийтлэг бөгөөд өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл бодит байдал дээр компани болгон тухайн зах зээлийн гол тоглогч болох албагүй шүү дээ.    Харин салбарын акул болох зорилготой ажиллаж буй компаниудын хувьд хэлэхэд эрс өөрчлөлт хийх процесс тодорхойгүй, хүндрэл бэрхшээл ихтэйгээс гадна их хэмжээний санхүүжилт, олон удаагийн туршилт, урт хугацааны амлалт, мөн ахиухан аз хэрэгтэй. Танай компани энэ бүгдийг бий болгож чадах уу гэж асуугаарай. Тиймдээ ч танай компани бизнес модельдоо эрс шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа эсэхээс үл хамааран танд гэж зөвлөхөд дижитал хэлбэрт оруулан бизнесийн үйл ажиллагаагаа өөрчлөх, сайжруулах олон олон илүү хялбар боломжууд бий. Эдгээр нь үнэ өртөг хямд, эрсдэл багатай боловч үлэмж үнэ цэнэ, цогц мэдлэгийг хүртээх болно. Жишээлбэл, та захиалга орж ирэхийг хүлээж суухын оронд захиалгын гэрээт үйлчилгээ үзүүлж чадах уу? Өөрсдийн саналыг илүү ашигтай байдлаар тавих, эсхүл борлуулалтын явцыг өөрт ашигтай тал руу эргүүлэх зорилгоор хэрэглэгчийн эрсдлийн түвшинг үнэлж, худалдан авалтын хандлагыг ойлгож авахын тулд та өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг ашиглаж чадах уу? Та үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ дээрээ нэмэн pay-per-use буюу хэрэглэх бүртээ төлбөр төлөх моделийг санал болгож чадах уу? Мэдээж бизнес моделийн шинэчлэлтийг хийх нь үнэ цэнийг бий болгох сайхан эх үүсвэр мөн хэдий ч юуны түрүүнд үүссэн бэрхшээлийн үргэлжлэх хугацааг болон одоо эрхэлж буй бизнесээ алдагдал, хохиролгүйгээр авч явж чадахуйц байгууллагын чадавх бий эсэхээ үнэн бодитоор тодорхойлсон байх шаардлагатай.            Цуу яриа 7: Дижитал технологийн тусламжтайгаар бизнесээ бага багаар өөрчилнө. Би хүлээж чадна. Салбарынхаа тогтвортой байдалд сэтгэл хангалуун байх нь мөн адил эрсдэлтэй. Уул уурхай, хөдөө аж, ахуй гэх мэт хамгийн тогтвортой, уламжлалт гэмээр салбаруудад ч дижитал мастерууд хэдийн нэвтэрчээ. Яагаад? Яагаад гэвэл дижитал шилжилтийг амжилттай хийнэ гэдэг нь аль салбарт хийх вэ гэхээсээ илүүтэй манлайллыг хэрхэн сайн хийх тухай асуудал юм. Ихэнх захирлуудын хувьд ухаалаг, чадварлаг старт-апуудаас илүүтэй одоогийн өрсөлдөгч нар нь дижитал шилжилт хийчих вий хэмээн эмээж явдаг байна. Харин бусад байгууллагууд түр азнаж байгаад араас нь хурдтай дагах нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байна. Үнэнийг хэлэхэд та өөрийн салбараас гадна бусад салбарын дижитал тоглогчид, тэдний хийж буй шинэчлэлтийн талаар маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Дижитал шилжилтийн талаар ойлголт багатай компаниудын хувьд хэдийгээр түүний гол өрсөлдөгч компаниуд гүйцэгдэхээргүй хол тасарч, улам бүр урагшилсаар байгаа хэдий ч тэднийг гүйцэхийн тулд яаравчлах хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд дижитал шилжилттэй холбоотой цуу яриа маш их байдаг бөгөөд үүнийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж дэвэргэж байдаг. Тиймээс хамгийн гол хичээл бол: Сурталчилгааг бүү худалдаж ав! Танай багийнхан элдэв цуу ярианд автахгүй, уламжлалт ойлголтод хайрцаглагдахгүй, ээдрээтэй асуудалд энгийн шийдэл гаргахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.  Бидний хэдэн зуун компанийн дунд хийсэн судалгаанаас харахад дижитал шилжилт гэдэг нь технологийн асуудал гэхээсээ илүүтэй манлайллын тухай асуудал юм. Хамгийн зөв арга бол юу болоод байгааг сайн ойлгож аваад, маш тодорхой төсөөллийг бий болгон, үүндээ бүх хүмүүсээ татан оролцуулж, улмаар төсөөллөө бодит болгохоор зогсолтгүй хөрөнгө оруулж, шаардлагатай үед нь зөв манёвр хийн жолоодохыг хэлдэг байна. Түүнчлэн цуу яриаг бодит үнэн хэмээн хүлээн авалгүйгээр гагцхүү энэ сэдвээр яриа өрнүүлэх, нийтлэг үзэл бодлын талаар мэтгэлцэх зэргээр эерэгээр ашиглахад болно. Цуу яриаг худалдаж авна гэдэг нь маш хурдацтайгаар хөгжиж буй том хотод хуучин газрын зургийг ашиглан явахтай л ижил юм. Газрын зургийг дагаад явбал хаа нэгтээ хүрнэ, гэхдээ хүссэн газартаа хүрч чадахгүй.          

Дэлгэрэнгүй
116380818_185311619617540_8328762614777378482_o

“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан “Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа. I. ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ Сүхбаатар аймгийн BBS телевизийн “Ээмэг хонгор” нэвтрүүлэг“Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийн "Залуучууд" уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” нэвтрүүлэг“Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл” төрөлд Хөвсгөл аймгийн Сторм ФМ-105 “Амьд харилцаа” нэвтрүүлэг II. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ Гэр бүлийн радио 104.5-ын “Дүрэмгүй хонх” нэвтрүүлэгМарчаахай ХХК-ийн “Монгол наадам” телевизийн нэвтрүүлэг III. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ Арга билиг 95.7 радиогийн “Адуучин хүүд тохиолдсон явдал” нэвтрүүлэгКонтент Хаус Монголиа ХХК-ийн “Эрдэнийн судар оршивой” телевизийн нэвтрүүлэг IV. ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ БҮХИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗ UBM радио 89.3Монгол Эйч Ди ТВ телевиз тус тус шалгарлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэсэн бөгөөд тэрбээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой юм. Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулна. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахлав.

Дэлгэрэнгүй
unmanned-space-vehicle

Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул төсөл

Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул төсөл Зорилго ба үйл ажиллагаа: Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, “ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.САНСРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар байгуулсан.Тус зөвлөл нь Үндэсний хиймэл дагуул төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүнд 2017 оны 5 болон 12 сард мөн 2018 оны 12 дугаар сард өөрчлөлт орсон. ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨР Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ” хөтөлбөрийг баталсанХөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах зорилго бүхий САНСРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ- ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар байгуулсан. САНСРЫН ХОЛБООНЫ ДАГУУЛУУДЫН ГЕО БАЙНГЫН БАЙРШИЛ Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас  тогтоосон  сансрын холбооны гео байнгын байршлын хиймэл дагуулуудын  хамаарлын ерөнхий бүс Хөтөлбөр үзэх

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 441 results