120141876_133280968504140_5948806028287343140_o

“Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2020.09.28/  “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус байнгын хорооноос салбар бүрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохын тулд нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, ”Ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө дэлхийн эдийн засгийн голлох байр суурийг газар тариалан, мал аж ахуй эзэлж, үйлдвэржилтийн техник технологиуд анхлан гарч ирж байсан. Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхтэй харьцуулан үзэхэд маш богино хугацаа юм. Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цоо шинэ салбар болох хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан төрөл бүрийн цахимчлал, орон зайн нөлөөлөлд үл хамаарах техник технологийн цоо шинэ нээлтүүд ар араасаа бий болсноор биднээс цоо шинэ сорилт, цоо шинэ хөгжлийн бодлогыг шаардаж байна.  Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын Хараа 2050”  Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн төр хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж баталсан. Энэ бол Монгол Улс цаашдын цоо шинэ 30 жилд цахим засаглал буюу ухаалаг төрийн тогтолцоог бий болгож, иргэндээ дарамт учруулдаг биш иргэддээ үйлчлэх үндсэн чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байгаагийн илрэл юм. Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа 3 үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд Үр нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд үндсэн зорилго болох Иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөж байна. Бидний нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх ажил юм” гэв. Тэрбээр мөн хэлсэн үгэндээ 21 дүгээр зуун бол “ХУРД”-ны зуун. Хурдыг бүтээмж дагадаг. Хурдыг цахим дээр суурилсан ухаалаг, баталгаатай, зөв цогц шийдэлтэй, орчин үеийн технологийн ачаар бий болгож чадна гэдгийг онцоллоо. Дараа нь Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia” төслийн үйл ажиллагааны талаар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн байгууллага хоорондын цахим албан бичиг солилцооны ерөнхий бүдүүвч, тулгамдаж буй асуудал” сэдвээр, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, цахим албан хэрэг хөтлөлт” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Илтгэлүүд болон хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулж оролцогчид төрийн цахим албан бичиг солилцоо, тоон гарын үсгийн асуудал гээд өргөн хүрээнд санал бодлоо хуваалцлаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар оролцож, байр сууриа мөн илэрхийлэв.

Дэлгэрэнгүй
bugh2u_Screen_Shot_2020-09-24_at_08_27.28_x974-810×500

Монгол сурагч Мэдээлэл зүйн Олон Улсын олимпиадаас алтан медаль хүртжээ

Мэдээлэл зүйн Олон Улсын 32 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. Сингапур улсад 9-р сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдсан тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт ийнхүү үзүүллээ. https://www.youtube.com/watch?time_continue=2024&v=cCxUPqHHlZ0&feature=emb_logo

Дэлгэрэнгүй
Untitled

Мэдээлэл харилцаа холбооны технологийн статистик мэдээллийн олон улсын аргачлал шинэчлэгдлээ

Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллага (ITU)-ын  Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (BDT)-оос 2020 оны 9-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Цахилгаан холбоо, мэдээлэл холбооны технологийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн (EGTI) 11-р уулзалт, Мэдээлэл харилцаа холбооны технологийн /МХХТ/ өрхийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн 8-р уулзалтыг цахим системээр зохион байгууллаа. Уулзалтад гишүүн орнуудын 300 орчим төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ХХШБЗГ-ын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг, ХШҮДАА-ны ахлах мэргэжилтэн Б.Цэцэг нар оролцож, олон улсын туршлага, танилцуулга, мэдээлэл солилцож ажиллалаа. Цахилгаан холбоо, мэдээлэл холбооны технологийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн (EGTI) 11-р уулзалтаар гишүүн орнуудын МХХТ-ийн хөгжлийн индексийн үзүүлэлтүүдийн боломжит, хүртээмжтэй өгөгдөлд тулгуурлан бодитой гаргах саналууд, 5G, МХХТ-ийн үнэ, үйлчилгээний чанар, олон улсын роуминг-той холбогдох үзүүлэлтүүдийг тооцох судалгааны танилцуулга зэрэг асуудлуудыг танилцуулж, хэлэлцүүллээ. Мөн МХХТ-ийн захиргааны өгөгдөл цуглуулах гарын авлага (Handbook for the Collection of administrative data on Telecommunications/ICT, 2020)-ыг танилцуулсан баримт бичгийг танилцуулав. Handbook for the Collection of administrative data on Telecommunications/ICT, 2020Download Мэдээлэл, харилцаа холбооны технологийн өрхийн үзүүлэлтийн шинжээчдийн бүлгийн 8-р уулзалтаар МХХТ-ийн ур чадвар, интернэт хэрэглэгчдийн үзүүлэлтийг оновчтой тооцох арга, туршлага, Филлипин улсын 2020 оны эхний улиралд хийсэн МХХТ-ийн хувь хүн, өрхийн судалгааны талаар болон бусад улсын судалгааны туршлага зэрэг сэдвээр танилцуулга, хэлэлцүүлэг хийв. Мөн Олон улсын Цахилгаан холбооны байгууллагаас 2020 онд гаргаж байгаа “Хувь хүн болон өрхийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, хэрэглээний түвшинг хэмжих аргачлал” (Manual for Measuring ICT Access and Use by Households and Individuals-2020)-ыг танилцуулав. Manual for Measuring ICT Access and Use by Households and Individuals-2020Download Тус уулзалтад НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас  улс орнуудын статистикийн байгууллагуудаас гаргасан COVID-19-тэй холбоотой судалгааны үр дүнг танилцууллаа. EGTI, EGH уулзалтууд нь МТХ-ны статистик, мэдээлэл цуглуулах чиглэлээр ажилладаг ОУЦХБ-ын бүх гишүүд, шинжээчдэд нээлттэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. МХХТ-ийн хөгжил, дэвшилд тулгуурлан улс орныг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, түүний хүртээмж, хэрэглээ, хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлох, салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг тооцох статистик мэдээ, өгөгдөл цуглуулах, харьцуулсан судалгаа, хяналт-шинжилгээ хийж үнэлж дүгнэх нь чухал ач холбогдолтой юм.   Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ОУЦХБ)-аас олон улсын МХХТ-ийн хөгжлийн индекс (ICT Development Index-IDI) тооцох  үзүүлэлт, тодорхойлт, аргачлал гаргаж хөгжүүлэх, олон улсын МХХТ-ийн хөгжлийн түвшинг гаргах, нийтэд мэдээллэх талаар гишүүн орнуудтайгаа хамтран ажилладаг.

Дэлгэрэнгүй
ict-expo11

“ICT EXPO-2020”-д үнэ төлбөргүй оролцох гарааны компаниуд шалгарлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн "ICT-EXPO-2020" үзэсгэлэн 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Үзэсгэлэн нь энэ жил уламжлалт болон цахим гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан, таниулах зорилгоор "ICT EXPO-2020" үзэсгэлэнд үнэ төлбөргүй оролцуулахаар сонгон шалгаруулалт зарласан билээ.  Шалгаруулалтыг 9 дүгээр сарын 1-10 хооронд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан ёсны веб сайтаар зарлаж, нийт 18 гарааны компани материалаа ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо доорх зургаан компанийг шалгаруулав.  Шалгаруулалтад оролцсон компаниудыг үнэ цэнэтэй эсэх, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдал, хуулбарлах боломжтой эсэх зэрэг үзүүлэлтээр 1-10 хүртэлх оноогоор дүгнэж, 100–ээс дээш оноо авсан гарааны компаниудыг шалгаруулжээ. ГАРААНЫ КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН: MEXIM – 162 онооINSUR  - 155 онооDTS SERVICE – 153 онооDIGITAL CREDIT – 153 онооCLOUD PRINT – 151 онооJARVIS - 146 онооIVEL TECH –122 оноо тус, тус шалгарав.

Дэлгэрэнгүй
2020.09.17news

E-Mongolia-д 11-11 төвийн үйлчилгээг нэгтгэх асуудлаар албаны хүмүүс, систем хөгжүүлэгч инженерүүд уулзлаа

Иргэдийн өргөдөл, гомдол, санал авах 11-11 төвийн үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэх асуудлаар албаны хүмүүс болон систем хөгжүүлэгч инженерүүд уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд ДИЖИТАЛ НИЙГМИЙН ИРГЭНИЙ хэрэгцээнд нийцүүлэн Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, дэд бүтцийг бүрэн шинэчилсэн бөгөөд тун удахгүй ашиглалтад оруулна. Энэ үйлчилгээ нь төрийн үйлчилгээний e-Mongolia.mn нэгдсэн системд нэг цахим үйлчилгээ болон нэмэгдэнэ. Таны өргөдөл, гомдол, саналыг Веб чат, веб сайт, мобайл аппликейшн, мессеж, имэйл, фэйсбүүк, твиттер, утасны дуудлага, дуут шуудан, киоск зэрэг аль ч дижитал сувгаар Төрдөө хандахад биеэр очсонтой адилаар иргэнийг танин баталгаажуулж, найрсаг орчинд хүлээн авна.Иргэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцын алхам бүрийг хянана.Төрөөс өгсөн хариу, шийдвэрлэлтэд иргэний үнэлгээг авч төрийн албаны харицлагыг нэмэгдүүлнэ.Төр иргэнээ сонсож, шийдвэртээ тусгах дүн шинжилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй
ctv-ott

Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл батлагдлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалаар “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл” батлагдлаа. Тус баримтлах чиглэлд интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь төрөөс иргэдэд хүргэх радио, телевизээс бусад тусгай зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш радио телевизийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авахаар тусгажээ. Мөн интернэтээр үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь хуульд зааснаас бусад тохиолдолд интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээг дамжуулахдаа интернет хурдны болон бусад хязгаарлалт хийхгүй байх, Интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээндээ насны хязгаар тохируулах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах, эцэг эхийн хяналт хийх техникийн боломжийг бүрдүүлэхээр тус,тус заажээ. ОТТ-баримтлах-чиглэл-батлагдсан-хувилбарDownload

Дэлгэрэнгүй
Blockchain-Technology

Блокчэйний маргааш

Аливаа технологийн хувьсгал нь түүхийн туршид нийгэм, соёл, эдийн засгийн хөгжил болоод бидний амьдралд огцом дэвшил, томоохон өөрчлөлтүүд, үйлдвэрлэлийн бүх салбарын ажиллагааг цоо шинэлэг аргаар хурдасгах үйл явцыг авчирч ирсэн. Хүн төрөлхтөн бид аж үйлдвэрийн гурван томоохон хувьсгалыг туулж, аж үйлдвэрийн 1-р хувьсгалаар механикийн үйлдвэрлэл, уурын машин, төмөр замыг, 2-р хувьсгалаар цахилгаан, масс үйлдвэрлэл, угсралтын дамжлага шугамыг, 3-р хувьсгалаар компьютер, электроник, автоматжуулсан үйлдвэрлэлийг тус тус бүтээж үе шаттай хөгжиж ирсэн гэж  эрдэмтэд үздэг. Тэгвэл бид одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгалд шилжиж байгаа талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумд анх танилцуулсаныг эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн улс орнуудын удирдлагууд энэ хувьсгалд бэлдэх,  стратеги, бодлогоо боловсруулахаар судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг дэмжиж онцгой анхаарал хандуулж байна. Аж үйлдвэрийн гурван хувьсгалаар хүний ажлыг хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байсан бол 4-р хувьсгалаар хүний оюун ухааны чадамжийг орлох хиймэл оюун ухаанаар үйлдвэрлэлийг удирдах, өөрөөр хэлбэл хүн машинуудыг удирддаг байсан бол, машин машинуудаа юмсын интернэтээр дамжуулан удирдах болно. Зураг 1. Аж үйлдвэрийн хувьсгалын үечлэл Олон улсын судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний байгууллагууд, шинжээчид аж үйлдвэрийн дөрөв дэх үеийн шилжилтэд хүчтэй нөлөөлөх гол технологиудыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Юмcын интернет (IoT),Биотехнологи (Biotechnolgy),Ухаалаг гэр (Smart Home),Ухаалаг хот (Smart City),Их хэмжээний өгөгдөл (Big data),Жолоочгүй машин (Driverless car),Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence),Робот (Robotics),Нано технологи (Nanotechnology),Блокчэйн (Blockchain),Хамтын эдийн засаг (Shared Economy),Гурван хэмжээст хэвлэл (3D printing), Нейро технологиуд (Neurotechnologies),Цахим хийсвэр орчин (VR),Цахим бодит орчин (AR). Эдгээр хувьсгал авчирч буй технологиудаас итгэлцлийн машин гэгдэх Блокчэйн технологийг онцлохын учир нь 90-ээд оны дунд үед интернэт үүсч Дот-ком технологийн тэсрэлт (Dot-Сom boom)-ийн үед гарааны бизнесүүд эрчимтэй цэцэглэж байсан шиг блокчэйн технологид суурилсан инноваци, гарааны бизнесүүд борооны дараах мөөг шиг олширч мэдээллийн технлологийн салбарт бүтээлчээр сүйтгэгчийн (creative disruption) үүрэг гүйцэтгэж, энтрепренёруудыг олноор бий болгож байна Блокчэйн гэж юу вэ? Блокчэйн технологийг хүмүүс биткойн буюу цахим мөнгө гэдгээр ихэвчлэн хольж ойлгодог, гэтэл биткойны суурь болох блокчэйн технологийн зөвхөн нэг хэрэглээ нь л крипто зооснууд бөгөөд түүнийг мөсөн уулын зөвхөн ил харагдаж буй хэсэгтэй адилтган ойлгож болох юм. Бид үнэтэй брендийн зүйлс, гоёмсог эдлэл худалдан авахдаа хэрхэн хуурамч эсэхийг шалгадаг вэ? Үнэхээр жинхэнэ эсэхийг та хэрхэн мэдэж баталгаажуулах вэ? Хэдий брэнд дэлгүүрээс нь авсан ч гэсэн зарсан худалдагч нь ч юм уу, эсвэл тээвэрлэлтийн явцад А зэрэглэлийн хуулбарыг өгсөн байхыг үгүйсгэж чадах уу? Эсвэл сая сая төгрөгөөр үнэлэгдэх давтагдахгүй урлагийн бүтээл ч юм уу, уран зургийг худалдан авахдаа үнэхээр жинхэнэ гэдгийг хэрхэн батлах вэ? Сайн дуураймал хуулбар уу?, эсвэл хулгайлагдсан ч юм уу? Товчхондоо блокчэйн технологи нь эдгээрийг баталгаажуулах боломжийг олгож байгаа технологи юм. Үйлдвэрлэгч эсвэл эх сурвалжаас нь эхлээд тухайн зүйлийг бий болсон, хадгалсан,  түгээсэн, хүргэгдсэн зэрэг бүх л түүхийг хэрэглэгч мэдэж хянах боломжтой болох юм. Зарим судлаачид, Вэб 1.0-ийн үед мэдээллийн интернэт (Клиент-Сервер технологи), Вэб 2.0-р хэрэглэгчид сошиал сүлжээний хэрэгслүүдээр контентоо үүсгэж, солилцож, их өгөгдлийг бий болгосон бол дараагийн хөгжлийн шат Вэб 3.0-т интернэтийн үнэ цэнийг бий болгох цахим орчинд эзэмшлийг баталгаажуулах, хянах, шилжүүлэх, итгэлцлийг бүрдүүлж байгаа төвлөрсөн бус үйлчилгээний боломжтой шийдлийг блокчэйн олгох боломжтойг онцолж байна. Блокчэйн нь цахим бүртгэл бөгөөд түүнд оруулах бичилтийг нь цаг хугацааны дэс дарааллаар, өөрчлөх боломжгүй, найдвартай (криптографи, нууцлалын алгоритмуудаар баталгаажсан), байнгын хадгалагдах, бүх бичилтүүдийг хянах боломжтой, тархмал (Peer-to-Peer) хэлбэрээр байршсан бүртгэл юм. Блокчэйнийг ямар үед хэрэглэх вэ? Үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн сүлжээ (Supply chain)-г хянаснаар хуурамч нийлүүлэлт, залилан болон дундын үнэтэй зуучдыг халах, бүтээгдэхүүн гэх мэт аливаа зүйлсийн эх үүсвэрийг баталгаажуулах, эзэмшлийг баталгаажуулах, дамжуулах, найдвартай устгах боломжгүй бичлэг хадгалах, олон талын оролцогчидтой дундын бүртгэл шаардлагатай үед тус тус хэрэглэх боломжтой гэж мэргэжлийн экспертүүд үзэж байна. Блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд хэрхэн хэрэглэж болох вэ? Блокчэйн технологийг бүх төрлийн гэрчилгээ болон тодорхойлолтууд (төрсний, гэрлэлтийн, нас барсны, цагдаагийн газрын ял шийтгэлтэй эсэх, оршин суух, боловсролын г.м), бүх төрлийн эзэмшил, хөрөнгө, бүртгэл (газар эзэмших эрхийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгслийн, нийгмийн даатгалын бүртгэл, эрүүл мэндийн даатгалын бүртгэл, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэл, гэмт хэргийн бүртгэл, сонгуульд оролцогчдын бүртгэл, сонгуулийн саналын дүн, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ) зэргийг гаргах, төрөл бүрийн лиценз, бүх төрлийн зохицуулалтын баримт, барилгын зөвшөөрөл олгох, галт зэвсэг эзэмшигчийг бүртгэх, гэмт хэргийн баримт, нотолгоо бүрдүүлэл хийх, бүртгэх, шүүхийн шийдвэр бүртгэх гэх мэт төрийн үйлчилгээний бүх төрлийн датаг дижитал орчинд давтагдахгүй, өөрчлөх боломжгүй, баталгаажсан цаастай адил мэдээллийн эх сурвалж, цахим өмч болгон ашиглаж болно. Дэлхийн улс, орнуудын блокчэйний талаар баримталж буй бодлого, стратеги Дэлхийн улс орнуудын Засгийн газар блокчэйн технологийн бодлого, зохицуулалтын орчин бүрдүүлэхэд уг технологийн талаар мэдлэг хомс, тодорхой ойлголтгүй байдал, төрийн үйлчилгээнд хэрэглэх ач холбогдол,  хэрхэн стандарт бий болгох, практикт нэвтрүүлэх боломжтой эсэх зэрэг олон томоохон асуулт, сорилтуудтай тулгарч байна. Дэлхийн  45 оронд нийтдээ 202 төрлийн блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар хайгуул, судалгаа шинжилгээ хийж стратеги боловсруулах; санаануудыг баталгаажуулах; загварчлах, хөгжүүлэлт, туршилт хийх, инкубаторт хамруулах гэсэн үндсэн 3 чиглэлээр ажиллаж байгааг Зураг 2-оос дэлгэрэнгүй харж болно. Зураг 2. Төрийн байгууллагуудын блокчэйний санаачлагууд, OECD-ээс хийсэн шилжилгээ, 2018 оны 3 сарын байдлаар Олон улсын зарим жишээг онцолбол, Арабын Нэгдсэн Эмират Улс “Эмират улсын Блокчэйн Стратеги-2021” баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сард баталсан бөгөөд түүний гол зорилго нь 2021 он гэхэд төрийн цахим ажил хэргийн 50 хувийг блокчэйн платформд шилжүүлнэ. Ингэснээр хүмүүсийн ажил, амьдралын хэв маягт блокчэйн технологи  сайн нийцсэн, үргүй зардалгүй, цаг хугацаа, нөөцийг хэмнэж үр ашгийг дээшлүүлсэн байна гэж үзжээ. Тус улсын Засгийн газар блокчэйний стратеги хэрэгжсэний дараа 11 тэрбум арабын мөнгөн тэмдэгтээр үнэлэгдэх гүйлгээ, бичиг баримтыг боловсруулах өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, жилийн турш хэвлэх 398 сая бичиг цаас болон 77 сая ажлын цагийг хэмнэнэ гэж тооцоолжээ. Мөн Дубай хотод блокчэйн технлогийг эдийн засгийн шинэ боломж, дижитал инновацийн шинэ давалгаа хэмээн тодотгож шинээр баталсан “Дубай Блокчэйн Стратеги” баримт бичгийн хүрээндээ төр, хувийн хэвшил хамтран “Глобал Блокчэйн Зөвлөл”-ийг байгуулсан ба цаашид хэрэгжүүлэх, нэвтрүүлэх боломжтой шилдэг блокчэйн төслүүдийн талаар олон байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийдэг байна. “Дубай Блокчэйн Стратеги”-д блокчэйнийг үл хөдлөх хөрөнгө, финтек, банк, эрүүл мэнд, тээвэр, хот төлөвлөлт, ухаалаг эрчим хүч, дижитал худалдаа болон аялал жуулчлалын салбар тус тус ашиглана. Жилд 100 сая бичиг баримтын цаас хэмнэснээр 114 сая тонн нүүрс төрөгчийн (CO2) ялгаралтыг бууруулна гэж тооцжээ. Блокчэйний маргааш Блокчэйн технологи нь одоогоор судалгаа, хөгжүүлэлтийн эхэн шатандаа байна. Ихэнхи улс орнуудын зах зээлд 2022 он гэхэд блокчэйнд суурилсан хэрэглээний програмууд нэвтэрч цаашдын 5-10 жилд өргөн хэрэглээ болж, нийт хэрэглээний 55 орчим хувь нь санхүү, хөрөнгийн зах зээлд байна гэсэн таамаглалыг олон улсын судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний томоохон компаниуд, шинжээчид онцлон тэмдэглэх боллоо.  Нийгэм, эдийн засаг, бизнест хувьсгал авчрах блокчэйн технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн маргаашийн өдрийг үзэхийг хүссэн глобал марафон гараагаа дөнгөж эхлэн дэлхийн 45 орны Засгийн газар түүнд анхаарлаа нэгэнт хандуулсанаар эхний нэг, хоёр алхамаа хийгээд байна. Энэхүү марафонд дэлхийн улс орнууд хөгжлийн түвшингээсээ үл хамааран ижил, тэгш оролцох боломж бүгдэд нь байна.  Харин, Монгол Улсад блокчэйн технологи бүрэн нэвтэрсэний маргааш ямар байх вэ? Мэдээж, санхүүгийн салбарт гадаад мөнгөний гуйвуулга, жижиглэнгийн төлбөр тооцоог крипто вальютаар хялбархан хийх боломж нээгдсэн; заавал зууч, брокероор дамжилгүй хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцсон; татварын, даатгалын болон бусад бүртгэл найдвартай баталгаажсан; нотариатад очих шаардлагагүйгээр бичиг баримт, гэрээ хэлцлийг онлайнаар баталгаажуулсан; гадаадад экспортолдог байгалийн үнэт баялагаа Монгол улсаас гаралтай болохыг блокчэйнээр баталгаажуулсан; махны экспортын нийлүүлэлтийн сүлжээ, малын вакцинжуулалтыг бүрэн хянасан; орос, хятад гэх мэтчилэн гадаад улс, орны иргэд  худалдаж авсан мах нь манай аль аймгаас гаралтай болохыг  гар утсаараа хялбархан мэддэг болсон; ноолуурын нийлүүлэлтэд сүлжээний дундын зуучгүй болж малчид эдийн засгийн илүү ашиг хүртэхээс гадна түүхий эдээ хямд үнээр борлуулдаг болсон; улмаар ноолууран бүтээгдэхүүн хямд үнэтэй болсон; иргэд гар утсаараа сонгууль өгч ухаалаг-цахим засгийн нээлттэй, тунгалаг, хариуцлагатай, хяналттай системээр төрийн үйлчилгээ авдаг болсон зэргээр манай улсын нийгэм, эдийн засаг цэцэглэж, иргэн олон түмний аж амьдрал дээшилсэн байх сайхан маргааш байх бус уу? Монголчууд бидэнд харьцангуй давуу тал, боломж байна уу? гэвэл байна аа. Манай улсын ухаалаг гар утас, интернэтийн хэрэглээ дэлхийн дунджаас давсан, дэлхийн улс орнуудтай харьцуулахад цөөн хүн амтай, хүн амын  64 хувь нь 35 хүртэл насны залуучууд байгаа зэрэг нь блокчэйн технологийг сурах, хөгжүүлэх, нутагшуулах ялангуяа улс даяар хэрэглээнд хурдан нэвтрүүлэх, богино хугацаанд туршиж сайжруулах, ашиглахад хүндрэл багатай гэдэг нь тодорхой юм. Бид улсдаа блокчэйний маргаашийг ойрын ирээдүйд бий болгох уу? эсхүл алсдаа юу? бусад улсыг хүлээгээд дагах уу? эсвэл манлайлан түүчээлэх үү? Магадгүй, бид нэгдээд өнөөдрөөс төлөвлөж, зорьж хичээж ажиллавал дэлхийн хөгжлөөс хоцролгүй хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд авч ирэх тэр технологийн хувьсгалын ховорхон тохиолдол, түүх байж болох юм. Томоор харвал блокчэйний маргаашийг үзэх марафонд тэргүүлж чадвал дэлхийн улсууд бидний жишгээс суралцахаар ирэхээс гадна, хөгжүүлсэн технологи, програмын шийдлүүдээ тэдэнд нийлүүлэх, оюуны бүтээмжээ экспортлох таатай боломж бүрдэнэ. Тиймээс манай улсын Засгийн газраас блокчэйн технологийн судалгааг эхлүүлэх, бодлого, стратегийг батлах, ач холбогдол бүхий салбаруудыг тодорхойлон блокчейн нэвтрүүлэх загвар гаргах, төр хувийн хэвшлийн түншлэл, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах, туршилтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж амжилттай туршилтуудыг хэрэглээнд нэвтрүүлэх зэргээр цогц арга  хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх цаг иржээ. Бид алхам алхмаар үр дүнд хүрч ажиллавал блокчэйний үнэ цэнэ, нийгэм болон эдийн засгийн ашиг тус нь өнөөгийнхтэй харьцуулашгүй их биз ээ. Судлаач,  техникийн ухааны доктор Э.Түмэннаст

Дэлгэрэнгүй
Capture

Төрийн түмэн үйлчилгээ таны алганд багтана

Алс баруун хязгаарын малчин Дамчаа тун чиг баяртай байна. Өчигдөр холын Америкт амьдардаг охин нь утас цохиж, “Аав минь АНУ явахдаа бэлдээрэй, гадаад паспортоо захиалаарай. Цаг сайхан болохоор таныгаа хүлээн авч, газар үзүүлнэ” хэмээн захиснаас хойш өвгөн малчны сэтгэл хөөрч, хүүхэд шиг догдлох болжээ. Харин аймаг руу явж, гадаад паспорт хөөцөлдөхийн тулд хэдэн малаа хэд хоног хэнд даатгахаа мэдэхгүй толгой гашилгана. Төв орж бичиг баримт хөөцөлдөх амаргүй, цаг хугацаа, уур уцаар, тэвчээр шалгасан ажил болохыг өвгөн малчин гадарлах тул битүүхэндээ түвэгшээж байв. Хүнд суртал, түвэг чирэгдэл учруулж иргэдийн уур бухимдал, тэсвэр тэвчээрийг бардаг төрийн үйлчилгээ алс хязгаарын малчныг ч бас хашраасан нь энэ. Зөвхөн хөдөөгийн малчин гэлтгүй их хотын иргэд ч гадаад паспортоос эхлээд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, оршин суугаа хорооны тодорхойлолт гээд төрийн үйлчилгээг авах гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрдэг нь бодит үнэн.   Хотын иргэд Улаанбаатарын авто замд түгжирнэ, очсон газраа зогсоол хайж хэсүүчилнэ, дараа нь хүмүүсийн урт гэгчийн дараалал, ууртай ажилтнуудын хөшүүн байдал, хүнд суртал гэсээр зарим үед бүр ганц хуудас цаас авахын тулд бараг бүтэн өдрийн ажлаа алдах нь энүүхэнд. Үүнээс үүдсэн уур бухимдал, удаан алга болсонд бухимдсан даргын ууртай царай гээд дурдвал олон чирэгдэл төрийн үйлчилгээний хүнд суртал, хоцрогдлоос үүдэн бий болдог.  Энэ нь эцэстээ иргэдийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх итгэл алдрахад хүргэдэг байна.  Гэхдээ одоо Дамчаа гуай аймаг руу явах хэрэггүй болсон. Зөвхөн малчин гэлтгүй Монгол Улсын иргэн бүр хаанаас ч гадаад паспортоос эхлээд төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох гэж байна. Өөрөөр хэлбэл, та хаашаа ч гаралгүй, гар утсаараа бүх үйлчилгээг нэг цонхноос авна гэсэн үг.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улс иргэний үнэмлэхийг цахимжуулах, албан хаагч, байгууллагуудад цахим гарын үсэг олгох, НӨАТ-ын систем үүсгэх, байгууллагууд шилэн данс хөтлөх, ТҮЦ машин ажиллуулдаг болсон. Мөн Улсын бүртгэл, Татварын ерөнхий газар, гааль татварын мэдээллийн төв зэрэг байгууллагаас цахимаар лавлагаа авах боломжтой болсон.  Гэхдээ эдгээр байгууллага мэдээлэл, үйлчилгээг тус тусдаа, бие даасан сайт үүсгэн, цахимаар үзүүлж байгаа. Ингэснээр төрийн бүх цахим үйлчилгээ нэг “толгойгүй”, байгууллага бүрт жил бүр программ хангамж, цахим үйлчилгээг сайжруулахаар төсөв тусгаж, үр ашиггүй зарцуулдаг, иргэд шинэ хэрэглээнд суралцдаггүй зэрэг дутагдлууд бий болдог байна.  Тиймээс төрийн бүх төрлийн үйлчилгээг нэгэн дээвэр дор багтааж, иргэдийн атганд багтаах E-MONGOLIA төслийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хувийн хэвшлийн компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал www.e-mongolia.mn системийг бий болгож, төрийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй E-MONGOLIA төслийн хүрээнд эхний шатанд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болно. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Ганц хуудас цаас авах гэж, эсвэл нэг системд бүртгүүлэхийн тулд бид ямар их үргүй зардал гаргадаг билээ. Танил талгүйгээр баримт бичиг хөөцөлдөнө гэдэг бүтэшгүй зүйл мэт санагддаг.  Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн газар эзэмших, ашиглах зэрэг үйлчилгээг авахын тулд  12-17 нэр төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байна. Ингэхдээ бүртгэхээс эхлээд шийдвэрлэх хүртэл нийт 10 шат дамжлагыг дамжин багадаа 30, ихдээ 60 түүнээс дээш хоногт шийдвэрлэдэг байна. Харин төрийн үйлчилгээг цахимжуулснаар 4-5 баримт бичиг бүрдүүлэн шат дамжлагыг бууруулж 26-28 хоногт бүрэн шийдвэрлэх боломжтой болох аж.  Цахим хувьсгалыг Монголд өрнүүлэх боломж бүрэн бий. Монголчууд цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Манай улсын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 4.3 саяд хүрсэн. Хүн амын 80 хувь нь дэд бүтэц, интернетэд холбогдсон, олонх нь залуучууд зэргээс дүгнэхэд манай улс цахим шилжилт хийх суурь бүрдсэн аж.   Гэвч бидний цахим өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд сул хэвээр. Тухайлбал, Монгол Улс цахим засгийн индексээр дэлхийд 92-т эрэмбэлэгдэж байна. Мөн цахим өрсөлдөх чадварын индексээр 63 улсаас 61-т буюу Венесуэл улсын өмнө бичигджээ. Хүний нөөц дутмаг, салбарын мэргэжилтнүүдийн цалин бага учир гадаад руу явчихдаг, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болон цахим шилжилттэй холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг чөдөр тушаа монголчууд цахим шилжилт рүү алхахад чангаасаар.   Цахим хувьсгалыг амжилттай хийсэн орнуудын нэг нь Эстон. Тус улс уг шинэчлэлийг хийснээр төрийн үйлчилгээ авахад зарцуулдаг байсан иргэдийг арван жилийн хугацаанд 1700 цагаар хэмнэжээ. Ингэж иргэнд ээлтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй төрийн үйлчилгээг цахим болгосноор хүнд суртал, авилга хэмээх хорт хавдрыг ул мөргүй устгасан.  Эдүгээ энэ улс авилга, төрийн хүнд суртлыг үгүй хийсэн, дэлхийн цорын ганц улсад тооцогдож, Эстонын иргэд төрийн үйлчилгээнд оочерлож зогсохоо, хэн нэгэн албан тушаалтныг царайчлахаа больсон. Цахим шилжилт зөвхөн та, бидний цаг хугацаа, мөнгө хэмнээд зогсохгүй нь. Төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй, ил тод, шилэн болгосноор хяналтыг бий болгож,  улс орны хөгжлийн чөдөр болсон авилга хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийх нь. Энэ нь цахим шилжилтийг дагасан маш том ололт аж. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эргэлт авчрах боломжтой цахим шилжилт эрчээ авах нь. Иргэн та үүнд бэлэн үү.  Б.БАЯРТОГТОХ

Дэлгэрэнгүй
118935541_161248765617798_3294073167308900709_n

Татварын 34 үйлчилгээ E-MONGOLIA-д байршжээ

Монгол Улсын Засгийн газрын цахим засаглал бодлогын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж, төрийн бүх үйлчилээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэхээр зорьж байгаа билээ. Дээрх асуудлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, даргын зөвлөх С.Тэнгис, тус газрын мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл, систем нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат нар Татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Татварын ерөнхий газрын зүгээс татварын албаны цахим системийн талаар танилцуулга хийсэн юм. Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээний нэг цонх болох E-MONGOLIA-д одоогоор татварын 34 үйлчилгээ байршаад байгаа талаар мэдээлэл солилцов. Цаашид талууд иргэдэд төрд байгаа мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллахаар болов.

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 31 results