Холбооны яам /1944.05.09/

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол оронд бүх төрлийн холбооны хэрэгсэл төхөөрөмж өргөжин хөгжиж, холбооны байгууллагуудын тоо нэмэгдэж, тэдгээрийн ажлын хэмжээ, далайц өсөж ирсэн тул цаашид холбооны техник, зохион байгуулалтын удирдлагыг сайжруулах зорилгоор 1944 оны 5 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороог БНМАУ-ын Холбооны яам болгон өөрчлөн байгуулж, Анхны сайдаар нь Д.Дэндэвийг тохоон томилжээ. Ийнхүү бие даасан салбарын яам байгуулагдсан нь харилцаа холбооны хөгжилд нэн тустай арга хэмжээ болсон юм. Холбооны сайдаар Д.Дэндэв /1944-1945/, З.Аюурзана /1945-1953/, Л.Дамдинжав /1953-1957/ нар ажилласан байна. 1957 оны 6 дугаар сарын 22-нд Тээврийн яамыг Холбооны яамтай нэгтгэж, Тээвэр холбооны яам байгуулж, сайдаар нь Л.Дамдинжавыг дахин томилон ажиллуулав. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яамны дүрэмд зааснаар тус яам нь харьяа газруудаа шууд удирдаж, тус орны зам тээвэр, харилцаа холбоог хөгжүүлэх талаар нам, засгаас тавьж буй зорилтуудыг хэрэгжүүлэн биелүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг хүлээж байв. Яамны сайдаар М.Чимиддорж /1960-1962/, Б.Гомбосүрэн /1963-1965/ нар ажиллав. Нам, засгаас харилцаа холбооны ажлыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тээвэр, холбооны яамыг өөрчилж, Холбооны яамыг сэргээн байгуулжээ. Сайдаар нь Д.Готов /1965-1979/, И.Норовжав /1979-1989/, Б.Баатар /1989-1990/ нар ажиллав. Тус яам нь 1990 он хүртэл оршин тогтносон байна.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Шуудан бичиг, цахилгаан мэдээний хороо /1921.07.19/

[vc_row][vc_column][vc_column_text]Монголчууд бидний хувьд харилцаа холбооны салбар манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхэн үеэс эхлэлтэй гэж үздэг.  Тодруулбал, манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхэн үед Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байсан бөгөөд уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигдсан түүхтэй. Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байв. 1911 он хүртэл Гадаад Монгол дахь холбооны шугам нь Орос, Хятадын эзэмшилд байсан бөгөөд Монгол Улс тусгаар тогтномогц Засгийн газар өөрийн мэдэлдээ авсан түүхтэй. Ийнхүү цахилгаан мэдээ, телефон холбооны хэрэгслийг өөртөө хүлээн авч, улсаас хянан шалгах, харилцаа холбооны хэргийг эрхлэх нэгдсэн удирдлагатай байх шаардлага нь ажил хэргийн байдлаас урган гарч иржээ. 1916 оны сүүлчээр Гадаад хэргийн яамны харьяанд Цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулагдаж, тус хорооны ерөнхийлөн шийтгэх түшмэлээр Бизьяа гүн томилогдон ажиллажээ. Ардын хувьсгал ялсны дараа холбооны хэрэгслийг Ардын засгийн мэдэлд бүрэн авч, үйл ажиллагааг эрхлэн захирах газрыг тогтоон заажээ. 1921 оны 7 дугаар сарын 19-нд Гадаад яамны харьяанд Шуудан бичиг, цахилгаан мэдээний хороог байгуулав. Тус хорооны эрхэлсэн түшмэлээр Г.Цэдэвсүрэн гүн, Ш.Бат-Очир, Д.Бадарчин, Д.Сэрээтэр, н.Эрхэмбаатар нар ажиллаж байв. Шинэ тутамд байгуулагдсан уг хороо нь 6 монгол, 3 хятад, 18 орос ажилчинтай байв. Мөн оны намар Ардын засгийн газрын шийдвэрээр телефон хороог Ерөнхий хороонд нэгтгэн захируулсан ажээ. Өөрөөр хэлбэл, Шуудан бичиг, цахилгаан мэдээний хорооны харьяанд Нийслэл хүрээний Цахилгаан мэдээ сэтгүүл /шуудан/, бичгийн хороо, Алтанбулагийн цахилгаан мэдээний хороо, Хүрээний телефон хороо, Манхтайн утасны салбар, Чойр, Үүдийн хороо зэрэг газрууд хамрагдаж байв. 1925 оны 3 дугаар сарын 21-нд Цахилгаан шуудангийн хороог Аж ахуйн яамнаа шилжүүлж, 1926 оны 10 дугаар сарын 21-нд мөн яамны харьяа тусгай газар болгожээ. 1932 онд Худалдаа, аж үйлдвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яам байгуулагдахад Цахилгаан шуудангийн хороо тус яамнаа харьяалагдаж, 1933 онд тус яамны дэргэд бие даасан газрын эрхтэй Харилцан нэвтрэх холбооны ерөнхий хороог байгуулсан байна. Харилцаа холбооны өсөн нэмэгдэж ирсэн үргэлжийн шаардлага хэрэгцээтэй байдлыг онцлон, нөгөөтэйгүүр улс орны аюулгүй байдалд гадна, дотноос заналхийлэх аюул нэмэгдэж байгааг харгалзан үзэж, СнЗ-ийн тогтоолоор улсын харилцаа холбоог хагас цэрэгжилтийн зохион байгуулалтад 1939 оны 6 дугаар сард шилжүүлж, СнЗ-ийн 32 дугаар тогтоолоор цэрэгжүүлсэн холбооны алба хаагч, ажилчдын сахилга, журмын дүрэм, байгууллагуудын дотоод дүрмийг баталсан байна. Ийнхүү 1937 онд СнЗ-ийн харьяаны байгууллага болж, Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий захирах газар гэгддэх болжээ.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар байгуулагдав /2016.08 сар/

[vc_row][vc_column][vc_column_text]Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийг шинээр байгуулж, шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж буй агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Энэ тогтоолын дагуу 2016 оны наймдугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар байгуулагдав. Өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Төрийн захиргаа, удирдлагын газар Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар Цахим хөгжлийн газар Сансрын холбооны хэлтэс Шуудан, Радио, Телевизийн хэлтэс Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс 4. Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна. Үүний зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд: Үндэсний дата төв УТҮГ Радио, телевизийн сүлжээ УТҮГ Мэдээллийн технологийн үндэсний парк Харин салбарын байгууллагуудыг дурдвал: Монголын Цахилгаан холбоо ТӨХК Монгол Шуудан ТӨХК Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Засгийн газрын тохируулагч агентлаг – Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар /2004.10.20/

[vc_row][vc_column][vc_column_text]2000 он гармагц дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийг хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлсэн тул УИХ, Засгийн газраас Мэдээлэл, харилцаа холбоог Төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч, тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргав. 2004 оны парламентын сонгуулийн дараа Засгийн газрын бүтцийг шинээр батлахдаа мэдээлэл, харилцаа холбооны асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж, Засгийн газрын тохируулагч агентлаг – Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулжээ. Улмаар 2004 оны 10 дугаар сарын 20-нд Ерөнхий сайд 95 тоот захирамж гаргаж, тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг баталжээ. Шинэ агентлаг нь 27 хүний орон тоотой, 3 нэгж бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байх, харьяандаа Мэдээлэл, холбооны хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог батлахыг захирамжилжээ. Уг газар нь төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт,  бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үүргийг хүлээх болов. Үүнээс хойш мэдээлэл, харилцаа холбооны салбар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай явж ирсэн ба Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй уялдан тус газрын нэр, бүтэц өөрчлөгдөж байв. Тухайлбал, 2008-2012: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 2012-2016: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нэртэйгээр ажиллаж иржээ. Тус газрын даргаар Ч.Сайханбилэг, Ж.Сансар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Жадамбаа нар ажиллаж байв.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Шуудан, Харилцаа холбооны газар байгуулагдав /1996.12.05/

[vc_row][vc_column][vc_column_text]1996 оноос М.Энхсайхан Засгийн газар нь “...үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг УИХ-аас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн 58 агентлагийг байгуулж байв. Тэдний нэг нь Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 300 тоот тогтоолоор Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Шуудан, Цахилгаан холбооны газар байжээ. Тус агентлагийн даргаар 1996-1997 онд – Б.Сүхбаатар, 1997-2000 онд – Л.Баяраа, 2000-2004 онд – Г.Баттөр, 2004 онд – Д.Долгорсүрэн нар ажилласан байна.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Холбооны ерөнхий газар байгуулагдав /1990.10.01/

[vc_row][vc_column][vc_column_text]1990 оноос хойш Монгол Улсын харилцаа холбооны салбарын бодлогыг тодорхойлох, эрхлэн хариуцаж хэрэгжүүлэх субъектын нэр, эрх үүрэг багагүй өөрчлөгдөж, мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Улсын Бага Хурлын тогтоолоор БНМАУ-ын Холбооны яамыг татан буулгаж, Холбооны ерөнхий газрыг байгуулав. Удалгүй 1992 оны парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын шинэ бүтэц бүрэлдэхүүн Монгол Улсын Засгийн газрын шинэ бүтцийг батлав. Ингэхдээ Холбооны болон тээврийн ерөнхий газрыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яамыг шинээр байгуулж, сайдаар нь Р.Сандалханыг томилжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1994 оны 1 дүгээр сарын 14-нд УИХ-аас Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Уг өөрчлөлтөөр Зам, тээвэр, холбооны яамыг татан буулгаж, Дэд бүтцийн хөгжлийн яамыг байгуулан, сайдын эрхлэх асуудалд зам, тээвэр, холбоог хөгжүүлэх бодлого, бүх төрлийн тээвэр, харилцаа холбооны үйлчилгээ, барилга, архитектур, хот байгуулалтын бодлого, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалт, геодези, зураг төслийн бодлого, барилга техникийн улсын хяналтыг багтаан хариуцуулсан юм. Улмаар тус яамны бүрэлдэхүүнд 12 орон тоотой Холбооны газрыг байгуулжээ.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Showing 6 of 6 results