2006 ОНЫ 12 ДУГААР САР

Тус газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалаар “Монгол Улсад утасгүй холболтын систем нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийг батлав. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн төвийн 10,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монгол улсын баруун болон баруун хойд чиглэлд 1630 км шилэн кабелийн дамжуулах сүлжээ, Арвайхээр-Даланзадгад-Мандалговь чиглэлд 700 км сүлжээг тус тус ашиглалтанд оруулав. Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх чиглэл батлагдав.

Дэлгэрэнгүй

2006 ОНЫ 8 ДУГААР САР

Мэдээлэл холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж эхлэв. Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай” 186 дугаар тогтоол гарч тус байгууллагын харъяа Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төв болон Монголын Цахилгаан холбоо ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа суурь, салбар сүлжээний тоног, төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах чиг үүрэгтэй, төрийн өмчит Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК байгуулагдав. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2004-2006 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар “Мэдээлэл, харилцаа холбооны салбар 2004-2006 он” товхимлыг англи, монгол хэл дээр бэлтгэж хэвлүүлэв.

Дэлгэрэнгүй

2006 ОНЫ 7 ДУГААР САР

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 85 жилийн ойн баяр болов. Энэ баяраар МУ-ын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар зарлиг гарч тус газрын мэргэжилтэн Нансалжав “Монгол Улсын гавъяат холбоочин” цол, тэмдгээр, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, зөвлөх Л.Банзрагч, хэлтсийн дарга Г.Басанжав, нягтлан бодогч Д.Нямсүрэн, мэргэжилтэн Н.Баатарсүрэн, МХХХТ-ийн дарга Д.Долгорсүрэн нар “Алтангадас” одон, ахлах мэргэжилтэн Т.Наранмандах, мэргэжилтэн Д.Сарантуяа, Г.Энхбаяр, Ц.Ганболд нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнуулав. Дэлхийн банкны 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. Тус газрын харъяанд төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулав. Ерөнхий сайдын 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар захирамжаар тус газрын дэд даргаар Лувсангийн Баяраа томилогдов. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны ”КОЙКА” байгууллагатай хамтран “Төрийн байгууллагын энтерпрайз, архитектур боловсруулах” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж хүлээлгэж өгөв.

Дэлгэрэнгүй

2006 ОНЫ 6 ДУГААР САР

“Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /APSCO/-ын конвенцийг соёрхон батлах тухай” хуулийг УИХ-д хэлэлцүүлж 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр батлуулав. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж “Засгийн газрын тусгай сангийн тухай” хууль 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдав. 

Дэлгэрэнгүй

2006 ОНЫ 2 ДУГААР САР

Засгийн газрын 2006 оны 02 дугаар сарын 13-ны “Улсын төсвийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай” 19 тоот тогтоол гарч телевизийн 4 сувгийн нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийг хэрэгжүүлэв. Газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны 21 дүгээр тушаалаар “Монгол Улсад утасгүй суурин холбооны /WLL/ технологи нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийг батлав.

Дэлгэрэнгүй

2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САР

Ерөнхий сайдын 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 тоот захирамжаар Б.Болдбаатарыг Харилцаа холбооны Зохицуулах хорооны даргаар томилж, тус газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Дэлгэрэнгүй

2005 ОНЫ 12 ДУГААР САР

Тус газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны 136 дугаар тушаалаар Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулах, хөдөөгийн холбоонд CDMA-450 технологи нэвтрүүлэх, хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн систем, GSM систем нэвтрүүлэхэд баримтлах чиглэлүүдийг батлав.

Дэлгэрэнгүй

2005 ОНЫ 10 ДУГААР САР

Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 14-ний 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр батлагдаж хэрэгжүүлж эхэллээ.Монгол Улсад мэдлэгт суурилсан мэдээлэлжсэн нийгмийг байгуулах эрхэм зорилготой, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт төрөөс баримтлах дунд хугацааны стратеги, зорилт, арга хэмжээг тусгасан энэхүү хөтөлбөрт 7 чиглэлийн 25 стратеги, 147 арга хэмжээг 2005-2012 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан.Төрийн байгууллагууд, орон нутгийн мэдээллийн технологийн удирдах ажилтны ажлын чиг үүрэг, бүтэц орон тоо бий болгох тухай Ерөнхий сайдын 2005 оны 10 дугаар сарын “Мэдээллийн технологийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 105 тоот захирамжийг батлуулав.

Дэлгэрэнгүй

Showing 10-18 of 24 results