2005 ОНЫ 06 ДУГААР САР

МХХТ-ийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг тус тус УИХ-аар 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр соёрхон батлуулав.Мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгийн шинэ загварыг Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлуулав.

Дэлгэрэнгүй

2005 ОНЫ 5 ДУГААР САР

Бүх нийтийн компьютержүүлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч “Нэг төгрөгийн интернэт аян”, “Компьютерийн үзэсгэлэн худалдаа” зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулав.УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан “Цахим засаглал” хэлэлцүүлэг семинарыг 2005 оны 5 дугаар сарын 05-нд Төрийн ордонд зохион байгуулж, “Цахим засаглал мастер төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид албан ёсоор гардуулав.

Дэлгэрэнгүй

2004 ОНЫ 11 ДҮГЭЭР САР

МХХТГ-ын даргын 2004 оны 11 дүгээр сарын 16-ны 20 дугаар тушаалаар тус газрын харъяа Мэдээлэл холбооны хөгжлийн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг батлав.“Цахим засаглал” мастер төлөвлөгөө боловсруулах арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай (КИПА) хамтран ажиллах санамж бичигт тус газрын дарга Ч.Сайханбилэг 2004 оны 11 дүгээр сард гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ НЬ

Тус газар нь төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон улсын байгууллагууд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагууд, хандивлагч хөрөнгө оруулагч байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнууд, иргэдтэй харилцах цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.УИХ-ын 2004 оны сонгууль, Засгийн газрын шинэ бүтэц батлагдахаас өмнө Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны бодлого зохицуулалтын газар нь тус газрын чиг үүрэг буюу мэдээлэл харилцаа холбооны төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлж байв.Тус газрын даргаар Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны 94 тоот захирамжаар, дэд даргаар Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Бат-Амгалангийн Болдбаатар нар Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 28-ны 102 тоот захирамжаар тус тус томилогдов.

Дэлгэрэнгүй

БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ НЬ

Төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулахад чиглүүлсэнээр төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;Газрын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажлын байрны давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэн чадваржуулах замаар чадварлаг, цомхон алба болгох;Байгууллагын зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээг соёлтой, чанартай, ил тод, нээлттэй, шуурхай болгох

Дэлгэрэнгүй

2004 ОНЫ 10 ДУГААР САР

Дэлхийн улс орнууд 2000 оноос эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийн хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн түүхэн нөхцөл байдалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар мэдээлэл, харилцаа холбоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн зөвшөөрч тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргасан юм.УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулах тухай Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоол, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 тоот захирамж тус тус гарч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдав.Засгийн газрын 207 тоот тогтоол болон Ерөнхий сайдын 95 дугаар захирамжид шинээр байгуулагдсан агентлаг нь 27 хүний орон тоотой, бодлого төлөвлөлтийн хэлтэс, бодлогын хэрэгжилт зохицуулалтын хэлтэс, төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс гэсэн 3 нэгж бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байх, шууд харъяандаа Мэдээлэл, холбооны хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог батлахыг захирамжилсан.

Дэлгэрэнгүй

Showing 19-24 of 24 results