Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг танилцуулж байна

“ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем нь төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг илүү хялбарчлах зорилгоор олон улсын жишигт нийцсэн, найдвартай ажиллагаатай, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, цахим засаглалын суурь бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. “ХУР” нь төрийн үйлчилгээний мэдээллийг тасалдалгүй ажиллагаатай, төвлөрсөн удирдлагатай платформоор дамжуулан байгууллага хоорондын уялдаа холбоог шинэ түвшинд гаргах, иргэд аж ахуй нэгжид хүрэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой мэдээлэл солилцооны систем юм. https://www.youtube.com/watch?v=XozkYM1P56E

Дэлгэрэнгүй

Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28 –ны өдрийн А/61 тоот тушаалаар “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл” батлагдсантай холбогдуулан “Үндэсний дата төв” УТҮГазраас төрийн мэдээлэл солилцооны системийг сайжруулах ажлыг шат дараатай гүйцэтгэж байна. Үүний нэг ажил нь Төрийн мэдээлэл солилцооны системийг технологийн шийдлийн хувьд нээлттэй эхийн платформ дээр суурилан хөгжүүлэлтийг хийж эхэлсэн. Мэдээлэл солилцооны системийн “Enterprise Service Bus” архитектурт тулгуурлан хөгжүүлснээр аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах ба төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцоход хурдан шуурхай, хялбар болно. [embed]http://cita.gov.mn/wp-content/uploads/2017/05/xyp_intro_animation_02_4.mp4[/embed]

Дэлгэрэнгүй

Showing 19-27 of 49 results