1

Сүлжээний орчинд цуглуулсан өгөгдлөөс хортой код бүхий файлыг илрүүлэх

[vc_row][vc_column][vc_column_text]PCAP файлтай ажиллан халдлагад шинжилгээ хийх нь - 1 Халдлага илрүүлэх системд илэрсэн халдлагыг тодорхойлох, тухайн халдлагын учрал тохиолдохоос сэргийлхийн тулд түүнийг задлан шинжлэх, шинж чанарыг тодорхойлох, халдлага үйлдэгдсэн аргачлал, хэрэгслийг илрүүлэх нь чухал байдаг. Тэгвэл уг үйлдлийг гүйцэтгэхэд түгээмэл ашиглагддаг хэрэгсэлүүд нь tcpdump, wireshark зэрэг юм. Вирусны эсрэг програмгүй Windows 10 үйлдлийн систем бүхий компьютерт хортой код бүхий “*.doc” файл нээснээр мэдээллийг хуулбарлан авах боломжтой халдлага хийгдэж буй үйлдэлд задлан шинжилгээ хийж үзье. Зураг 1 Халдлага илрүүлэх системийн мэдээлэл Нэгэн байгууллагын SOC инженер 2021 оны 2 сард халдлагын шинжтэй үйлдэл тухайн байгууллагын халдлага илрүүлэх системд (IDS) илэрсэн тухай мэдээллийг мэдээллийн аюулгүй байдлын шинжээчид мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын шинжээч тухайн мэдээлэлтэй холбоотой халдлага илрүүлэх систем болон логийн мэдээллийг шалгахад (Зураг 1, Зураг 2, Зураг 3-т тус тус үзүүлэв) халдлага үйлдэгдсэн болох нь илэрхий болов. Иймд тухайн үеийн сүлжээний урсгалыг задлан шинжилгээ хийж үзхээр сүлжээний урсгалын мэдээллээс тухайн өдрийн урсгалыг (*.pcap) ялган авав. Зураг 2 Халдлагын логийн мэдээллийн хэсэг (1) Зураг 3 Халдлагын логийн мэдээллийн хэсэг (2) Дээрх лог файлуудаас үзэхэд HTTP холболт тогтсоны дараах үеэс эхлэн халдлага хийгдсэн болох нь тодорхой байгаа тул сүлжээний урсгалаас HTTP холболтоор дамжсан мэдээллийг HTTP filter ашиглан ялгав (Зураг 4). Зураг 4 HTTP протоколоор дамжсан өгөгдлийг ялгав Дараагийн алхамаар HTTP протоколоор дамжсан object-уудыг тодорхойлов. Зураг 5 HTTP протоколоор дамжсан объектуудыг тодорхойлох Үүний үр дүнд хэд хэдэн сэжигтэй *.php хуудсууд болон *.bin, *.exe файлууд байгааг олж илрүүлэн уг хуудсууд болон файлуудыг save as (export) хийн авч шалгалтын ажлыг туршилтын машин дээр үргэлжлүүлэв. Зураг 6 HTTP протоколоор дамжсан объектууд   Татаж авсан файлуудыг virustotal.com систем ашиглан шалгахад тухайн файлуудын хувьд ямар нэгэн хөнөөлтэй үйлдэл байхгүй гэж тодорхойлогдсон тул илүү нарийвчлан шалгах зорилгоор joesandbox.com систем ашиглан ажиллагааг шалгаж үзэхэд дараах үр дүн гарч уг файлууд компьютерт backdoor үүсгэх, компьютерээс файл хуулах зэрэг цөөнгүй тооны халдлагын шинжтэй үйлдэл хийдэг болох нь тодорхой болов (Зураг 7). Зураг 7 Халдлагыг sandbox орчинд задлан шинжилсэн байдал Үүний дараа уг файлууд хэрхэн компьютерт халдварласан болохыг тодорхойлох зорилгоор татаж авсан *.php хуудсуудыг ажиллуулж үзэхэд “*32.doc” файлд хандаж байв (Зураг 8). Зураг 8 Хортой код бүхий файлыг татаж авахыг санал болгож буй байдал Дээрх ажлын үр дүнд тухайн хэрэглэгч уг “*32.doc” файлыг татаж авч нээснээр тухайн халдлагын хохирогч болсон нь тодорхой болов.   Дүгнэлт: Уг халдлага нь хэрэглэгчийг хөнөөлтэй код бүхий *.doc файлд хандах холбоост чиглүүлэх замаар уг файлыг хэрэглэгчийн системд хадгалах үйлдэл хийлгэнэ. Хадгалсан файлыг нээх үед хөнөөлт файлууд болох **01.bin; **01s.bin; **.hj.exe файлуудыг хэрэглэгчийн компьютер дээр ажиллуулан халдлага үйлдэх орчин бүрэн бүрдэнэ. Уг халдлагын үр дүнд хэрэглэгчийн системд хандах, хэрэглэгчийн компьютерээс дурын файлыг хуулах зэрэг үйлдлүүд нээлттэй болно. Дээрх файл болон халдлагын үйлдлүүдэд анализ хийхэд Cobalt strike, Ficker stealer, Hancitor зэрэг хэрэгсэлүүд ашиглан үйлдэгдсэн болох нь харагдаж байна.   Зөвлөмж: Баталгаагүй эх сурвалжид холбогдохгүй байх; Аливаа файлыг и-мэйлээр болон бусад эх сурвалжаас татаж авсан бол шууд ашиглахгүй халдлагатай эсэхийг шалгаж байх; Сэжигтэй файлыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнээр шалгуулж байх; Сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнд даруй мэдэгдэж байх; Сүлжээний мониторингийн болон IDS/IPS систем ашиглаж байх; Сүлжээний урсгалыг тодорхой давтамжтайгаар хадгалж, задлан шинжилж байх.   Эх сурвалж: https://unit42.paloaltonetworks.com/ https://www.joesandbox.com/ https://www.fireeye.com/blog/threat-research/2016/09/hancitor_aka_chanit.html https://www.cobaltstrike.com/ https://blogs.quickheal.com/ficker-an-info-stealer-malware-that-tricks-people-to-get-their-passwords/ [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
USA

АНУ-ын Colonial Pipeline компани кибер халдлагад өртлөө

[vc_row][vc_column][vc_column_text]АНУ-ын Colonial Pipeline компанийн шатахуун дамжуулах хоолойн удирдлагын систем рүү цахим халдлага хийсэн халдагч этгээдүүд олон нийтэд мэдэгдэл гаргажээ. Darkside хэмээх цахим гэмт хэргийн бүлэглэл өөрсдийн цахим хуудсанд “Бидний зорилго зөвхөн мөнгө олох, олон нийтэд асуудал үүсгэх биш юм” гэсэн мэдэгдэл оруулсан байна. Энэхүү дамжуулах хоолой нь 2.5 сая баррель газрын тос буюу АНУ-ын зүүн эргийн дизель, бензин, пуужингийн түлшний 45 хувийг нэг өдөрт дамжуулдаг онц чухал дэд бүтэц юм. Өнгөрөгч даваа гаригт Холбооны мөрдөх товчоо АНУ-ын Засгийн газрын байгууллагууд болон бусад холбогдох талуудтай хамтран мөрдлөг явуулж байгаа талаар дурдаж, уг халдлагын цаана “DarkSide” хакерын бүлэглэл байгаа талаар албан ёсоор зарласан байна. Мөн даваа гарагт болсон Цагаан ордон дахь эдийн засгийн талаарх ярилцлагын үеэр  АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден дамжуулах хоолойн нөхцөл байдлын талаар хувийн зүгээс мэдээлэл авч ажиллаж байгаа талаар дурдсан. Cybersecurity & Infrastructure Security Agency (CISA) байгууллагын кибер аюулгүй байдлын орлогч дарга энэхүү халдлагын талаар албан ёсны мэдэгдэлдээ “Бид үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор харилцагч, түншүүддээ мэдээлэл хүргэж байна. Тухайн байгууллагын цар хэмжээ, үйл ажиллагааны салбараас үл хамааран байгууллагууд ransomware халдлагад өртөж байгааг үүгээр цохон тэмдэглэж байна. Бид кибер аюулгүй байдлаа сайжруулж энэ төрлийн халдлагын тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулж буй байгууллагуудыг дэмжин ажиллана” гэжээ. 2021 оны 5 дугаар сарын 13-ны пүрэв гарагийн байдлаар Colonail Pipeline компани ransomware халдлагад мөнгө төлсөн тухай холбогдох эх сурвалжуудаас CNN-д мэдээлэл ирүүлсэн байна. Холбооны мөрдөх товчооны тодорхойлсон DarkSide хакерын бүлэглэл 5 сая ам.доллар нэхэмжилсэн хэдий ч ямар хэмжээний  барьцаа төлбөрийг уг халдлагад төлсөн талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Гэвч компанийн зүгээс халдлагын барьцаа төлсөн талаарх мэдээллийг удаа дараа үгүйсгэсэн. Ransomware халдлагад ямар ч төрлийн файл, системүүд өртөх боломжтой бөгөөд файл, системүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулж ашиглах боломжгүй болгон шифрлэдэг нэгэн төрлийн хортой код юм. Уг халдлагад өртсөний дараа хохирогчоос тодорхой хугацааны дотор барьцаа төлбөр төлөхийг шаарддаг бөгөөд тухайн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шифрлэгдсэн мэдээллийг ашиглах боломжгүй хэвээр нь үлдээх, төлбөрийг нэмэгдүүлэх болон тухайн мэдээллээс танилт нэвтрэлттэй холбоотой зэрэг чухал мэдээллийг цааш зарах эсхүл олон нийтэд тараах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Энэхүү халдлагад энгийн хэрэглэгчид өртөх нь их ч сүүлийн жилүүдэд Засгийн газрын байгууллагууд, онц чухал дэд бүтэц бүхий байгууллагууд (SCADA систем бүхий гэх мэт), их өгөгдөл бүхий байгууллагуудыг ихэвчлэн чиглэх болсон. Уг халдлагад өртөгчид ихэвчлэн мэдээллээ сэргээхийн тулд халдагч этгээдүүдэд барьцаа төлбөрийг төлж буйтай холбоотойгоор халдлагын тоо буурахгүй улам бүр халдлагын техник, тактик, халдах арга замуудыг тасралтгүй сайжруулсаар байна гэж МАБ-ын судлаачид үзэж байна. Эх сурвалж: https://www.cisa.gov/ransomware https://edition.cnn.com/2021/05/12/politics/colonial-pipeline-ransomware-payment/index.html https://www.bbc.com/news/business-57050690[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Email data phishing with cyber thief hide behind Laptop computer. Hacking concept.

Фишинг халдлага

[vc_row][vc_column][vc_column_text]Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм.  SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна. [caption id="attachment_60341" align="alignnone" width="450"] Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах[/caption] Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг. [caption id="attachment_60340" align="aligncenter" width="410"] Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг[/caption] Жишээ нь: Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна. Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу. Таныг хүндэтгэсэн: Instagram-ийн аюулгүй байдлын баг. Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг. Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд: Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг. Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно. Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ. Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг. ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА: Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм. Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно. Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй. Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй. Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм. Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд: Онлайн тоглоом тоглогчид Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/ Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм. [caption id="attachment_60339" align="aligncenter" width="383"] Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест[/caption] [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Showing 3 of 3 results