human_spaceflight_iss

“Cансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын гишүүнчлэл бүхий “Олон улсын сансрын холбооны Интерспутник байгууллага”-аас гишүүн орнуудын харилцаа холбоо, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажилагааг өргөтгөхөд чиглэсэн 750,000 ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 2020 оны сонгон шалгаруулалт зарлагдлаа. Төслийг 2020 оны 8 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.intersputnik.com/development-program/ холбоосоор эсхүл investprog@intersputnik.com хаягаар хандан авах боломжтой.

Дэлгэрэнгүй
mendchilgee-2048×2048

Мэндчилгээ

Монгол Улсад 1921 онд орчин цагийн харилцаа холбооны салбарын эхлэл тавигдаж,  үүсч хөгжсөн 99 жилийн түүхэнд холыг уулзуулж, хоёрыг учруулдаг байсан харилцаа холбооны салбар маань нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд нэвтэрч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүртэж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах байнгын хэрэглээ болсон алгандаа багтах Ухаалаг утаснаасаа  хүртэж, Цахим засаглалыг бий болгож байгаа нь томоохон ололт амжилт билээ. Хил хязгаар хаалттай байгаа энэ онцгой цаг үед олон улсын хурал уулзалт,семинар, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хичээлүүд мэдээллийн технологийн тусламжтайгаар тасралтгүй явагдаж байгаа нь Та бидний ажлын үр шим, хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн хөгжлийн түүх, бахархах үнэт зүйлс гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.   Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж салбарынхаа түүхийг бичилцэж яваа үе үеийн ахмадууд, мөр зэрэгцэн ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч багш, үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллагуудын ажилтан, албан хаагчдадаа орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон болон хувиасаа хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.             Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй
mendchilgee-2048×2048

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосон билээ. Энэ жилийн хувьд ковид-19 цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн  бэлэн байдлын хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тул баярын хурал болон ямар нэгэн арга хэмжээг салбарын нийт байгууллага, компаниудыг хамруулан тэмдэглэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй
hari-ogn6qug4sh1awr2lwcbug3a5yrtuddeyuttx1qqaa0

Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангийн тухай

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 12 дугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Энэхүү хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгдсэн билээ. Энэ хууль хэлэлцэн батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Зар сурталчилгааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус нэмэлт орж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 211.3-т “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг  Засгийн газар батална”, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29.1.4-т “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагуудтай хамтран боловсруулах” гэж тус тус заасанчлан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 3-ны A/75 тоот тушаалаар “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын төслийг боловсруулах зорилготой ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан”-гийн дүрэм болон журмын төслийг боловсруулав. Уг журмын төсөлтэй танилцан холбогдох саналыг byambasuren@cita.gov.mn хаягаар бидэнд ирүүлж, хамтран ажиллахыг хүсч байна. "ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ" татах “ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САН БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ”-ын төслийг татах.

Дэлгэрэнгүй
1d3b3b01009f4aac46945886abc1958f

Хөвсгөл аймгийн алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтэрлээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хүсэлтийн дагуу Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай баг, Алаг-Эрдэнэ сумын Янгис, Цагаан бургас, Цагаан бэлчир баг, Чандмань-Өндөр сумын Ёлгос баг, Цагаан-Уул сумын Агар багуудад, мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Их-Уул сумын Асгат баг, Рашаант сумын Талын ус баг, Галт сумын Зүрх, Хужирт баг, Жаргалант сумын Цэцүүх, Хайс, 2 дугаар багуудад Юнител групп үүрэн холбооны сүлжээ нэвтрүүллээ. Нээлтийн ажиллагаа: 2020.06.14 Цагаан-Уул сумын Агар баг 2020.06.15 Жаргалант сумын Цэцүүх баг 2020.06.17 Алаг-Эрдэнэ сумын Янгис баг 2020.06.17 Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас, Цагаан бэлчир баг 2020.06.18 Галт сумын Зүрх, Хужирт баг 2020.06.19 Чандмань-Өндөр сумын Ёлгос баг 2020.06.20 Их-Уул сумын Асгат баг 2020.06.20 Шинэ-Идэр сумын Сангийн далай баг 2020.06.21 Рашаант сумын Талын ус баг 2020.06.22 Жаргалант сумын Хайс баг 2020.06.23 Жаргалант сумын 2 дугаар баг

Дэлгэрэнгүй
opendata

Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо

WWW.OPENDATA.GOV.MN - Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо. Энэхүү порталд төрийн байгууллагууд өгөгдлөө “ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог” лицензтэйгээр нийтэлж, төр өгөгдлөө хадгалах биш иргэддээ ашиглуулж эхэллээ. Өгөгдлийг судалгаа шинжилгээ хийх, боловсруулалт хийх, машин уншигдах хэлбэрээр нийтэлж байна. Ингэснээр төрийн өгөгдлийг эдийн засгийн эргэлт оруулж, судалгаа хийж, шинжилж БАЯЛАГ бүтээх БОЛОМЖ иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад нээгдэж байна. Эхний ээлжинд порталд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам нийт 6 яам нэгдээд байгаа бөгөөд цаашид төрийн бүх байгууллагуудын өгөгдлийг нийтэлж, тогтмол шинэчилж ажиллана. Порталыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны санхжүүжилттэй Ухаалаг засаг төслийн хүрээнд хөгжүүлж, ашиглалтад оруулсан юм. Хөгжилд хөтлөх баялаг “Нээлттэй өгөгдөл”-ийг нийтэлье, түгээе, ашиглая. Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.05.22

Дэлгэрэнгүй
shuudan

ШУУДАНГИЙН САЛБАРЫН ДҮРЭМ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА.

УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Шуудангийн тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ХХМТГ-ын даргын тушаалаар “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам”, “Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам” болон “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам” шинэчлэн батлагдлаа. Эдгээр дүрэм, журмыг нь Захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлэв. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм” - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/53 дугаар тушаал https://www.legalinfo.mn/law/details/15345?lawid=15345 “Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам” - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/54 дүгээр тушаал https://www.legalinfo.mn/law/details/15346?lawid=15346 “Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам” - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/55 дугаар тушаал https://www.legalinfo.mn/law/details/15347?lawid=15347 “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам” - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаал https://www.legalinfo.mn/law/details/15348?lawid=15348

Дэлгэрэнгүй
olonuls

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЦАХИМ ХАРИЛЦААГ АШИГЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТАЛЛАА

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр баталлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2005 оны 60/21 дүгээр тогтоолоор баталсан энэхүү конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн баримт бичиг болно. Өнөөгийн байдлаар энэхүү конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байна. Энэхүү конвенциор хил дамнасан цахим худалдааны бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд хоорондын харилцаанд цахим болон цаасан суурьтай мэдээллийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдлыг хангах, цахим хэлбэрээр үйлдсэн гэсэн үндэслэлээр аливаа харилцааны хууль зүйн хүчинтэй байдлыг үгүйсгэхгүй байх, цахим баримт бичгийг илгээх, хүлээн авах цаг хугацаа, оршин байгаа газрыг тодорхойлох зэрэг чухал зарчмуудыг тогтоосон болно.

Дэлгэрэнгүй
sonirhol

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл Төслийн дугаар:  5483-MN Зөвлөх үйлчилгээний нэр:  Мэдээлэл, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний бодлогыг сайжруулах зөвлөх үйлчилгээ. Зөвлөх үйлчилгээний дугаар:  2.1.10 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөх компани нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн өнөөгийн байдал, хүчин төгөлдөр хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, олон улсын шилдэг туршлага, үнэлгээнд тулгуурлан бодлогыг боловсронгуй болгох талаар зохих зөвлөмжийг боловсруулна. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ. Шалгуурын хураангуй:  Сонирхсон байгууллага дараах ерөнхий шалгуурыг хангасан байна. Үүнд: МХХ-ны салбарт 5-аас доошгүй жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх Байгууллага нь дараах тусгай шаардлагыг хангасан байна: МХХ-ны салбарын бүх нийтийн үйлчилгээ болон хүртээмжийн чиглэлээр 2-оос доошгүй удаа зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан;Бүх нийтийн үйлчилгээний сан болон хөтөлбөрийн талаарх бодлого, эрх зүй, зохицуулалтын санаачлага боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 2-оос доошгүй төсөл хэрэгжүүлж байсан;Дижитал хүртээмжийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт санхүүгийн шинжилгээ хийх 1-ээс доошгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Ажлын даалгаврыг www.smart.gov.mn  -ээс татаж үзнэ үү. Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.   Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана. Даваа - Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ Утас: +976-51264870 Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү Зөвлөх үйлчилгээг 4 сарын дотор багтааж гүйцэтгэнэ. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 207 results