fd8d137fcd5cc4c3c5bec8f58e89a9da-10635763_304901586348337_4317505288329747724_n

“Ази, Номхон далайн бүсэд МХХТ-ийг ашиглан Ухаалаг дижитал эдийн засгийг хөгжүүлнэ”

 “Ази, Номхон далайн  бүсэд  МХХТ-ийг ашиглан Ухаалаг дижитал эдийн засгийг хөгжүүлнэ” Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Цагаан-Өвгөний Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид  Бруней Даруссалам Улсын Бандар Сери Бегаван хотноо  Ази Номхон Далайн Бүсийн Цахилгаан Холбооны Байгууллага/АНДБЦХБ/-аас Бруней Даруссалам улсын Харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулж буй Ази номхон далайн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны Сайд нарын чуулганд оролцож байна. Чуулган2014 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. “Мэдээлэл, харилцаа холбооны технологи /МХХТ/-ийг ашиглан ухаалаг, дэвшилтэт технологид тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх нь” сэдэвт энэхүү чуулга уулзалтад АНДБЦХБ-ын гишүүн орнуудын Мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд нар, хувийн хэвшлийнхэн, олон улсын донор болон хөгжлийн агенлагууд,  хамтын нөхөрлөлийн бусад байгууллагын 200 орчим төлөөлөгчид оролцож  байгаа юм. Уулзалт дараах хэсгээс бүрдсэн болно.  Балигийн хамтарсан тунхаглал ба Төлөвлөгөөний үр дүн;  МХХТ-ийн тогтвортой өсөлт ба эдийн засгийг хөгжүүлэх ухаалаг бодлого;  МХХТ-ийг  ашиглан  нийгмийн аюулгүй байдлыг хангах нь;  Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх МХХТ-ийн экосистемийг бүрдүүлэх нь;  МХХТ-ийн аж үйлдвэрлэлд урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих; Ирэх 5 жилд тус бүс нутагт МХХТ-ийг ашиглан Ухаалаг, дижитал эдийн засгийг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлах.  Тус газрын төлөөлөгчид АНДБЦХБ-ын гишүүн орнуудын сайд нартай уулзаж, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцон,   “Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх МХХТ-ийн тогтвортой эко систем” сэдэвт хуралдаан дээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулсан байна.        

Дэлгэрэнгүй
deadce44c158156bc5ca970914d7aa5a-TUTS mashin2

Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машины тухай сонирхолтой үзүүлэлтүүд.

2014.08.28-ны өдрийн байдлаар. ТҮЦ машинаас авч болох үйлчилгээний нэр, төрөл: 2013 оноос Монголчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас иргэд өнөөдрийн байдлаар нийт 19 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд цаашид үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх юм. Одоогийн байдлаар: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Санал хүсэлт, өргөдөл гомдол гаргах Иргэний үнэмлэхийн лавлагаа Төрсний бүртгэлийн лавлагаа Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа Оршин суугаа хаягийн тодорхойлолт Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа  Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа ААН-н Татварын лавлагаа Иргэний үнэмлэхийн захиалга Хэвлэл захиалга Цахилгааны төлбөр төлөх УИХ санал асуулга УИХ үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлт Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт УИХ гишүүнтэй уулзах хүсэлт Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/ Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт (Хийгдэж байгаа) Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр гаргасан барааны жагсаалт (Хийгдэж байгаа) Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулсан барааны жагсаалт (Хийгдэж байгаа) Давуу тал: Тамга, гарын үсгийг QR кодоор орлуулсанаар гэдрэг шалгалт хийх боломжийг бүрдүүлсэн.Лавлагаа олгогдох үйлчилгээ нь УБЕГ-т ашиглагддаг 1D кодоор бүртгэгдсэн нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй.Лавлагааны нууцлалтай цаасыг хэт яагаан гэрлийн туяанд харахад соёмбо тэмдэг харагдана. Бэлнээр 100, 500, 1000, 5000, 10000, 20000 төгрөг хүртэл дэвсгэрт уншихаас гадна бэлэн бусаар  төгрөгийн карт, виза карт, мастеркарт уншуулан төлбөр тооцоогоо хийж болох юм.  ТҮЦ машины хэрэглээ, үйлчлүүлсэн иргэдийн тоо: Ажлын өдөр дунджаар: 2000-3500 хэрэглэгч, Амралтын өдөр: 530-760 хэрэглэгч, Цайны цагаар: 2000-3000 хэрэглэгч, Ажлын бус цагаар: 530-760хэрэглэгч ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрснээр... 100 айлд байрлах Иргэний бүртгэлийн газрын ачаалал  40 гаруй хувиар буурсан. Иргэнд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж,  иргэдийн бухимдлыг бодитоор бууруулсан. Түргэн шуурхай үйлчилгээ хүргэдэг болсноор  иргэний цаг хугацаа, мөнгийг хэмнэдэг болсон. Иргэн өөрт  хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас төрийн үйлчилгээг 24ц/7х хугацаанд авдаг болсон. Иргэний   цахим үнэмлэхийг өдөр тутмын хэрэглээнд бүрэн оруулсан.   Нийгэм, эдийн засгийн хэмнэлт: Сүүлийн нэг жилд нийт 485, 8 мянган иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлээд байгаагаас нийт хэмнэлт 4, 8 тэрбум төгрөг, нэг иргэний жилийн хугацаа хэмнэлт 1 цаг 40 минут Үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдэл: Иргэн үйлчилгээ авахдаа хамгийн багадаа 50 минут  хэмнэж байна. Иргэн 1 удаа үйлчилгээ авахдаа   9,900  төгрөгхэмнэж байна. Нийт 313мянганиргэн 4,6  одын үнэлгээ өгсөн байна./313,961иргэн үнэлсэн/ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа, Холбооны салбарын “Эрх зүйн шинэчлэл-2014” чуулганы үеэр төрийн үйлчилгээний “ТҮЦ МАШИН” өнгөрсөн онд иргэдээс хамгийн их талархал хүлээсэн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч цом гардав ТҮЦ машины нэвтрүүлэлт № Суурилуулсан огноо ТҮЦ машины тоо Тайлбар 1 2013 оны 6-р сарын 19-ны өдөр 17 ширхэг Улаанбаатар хотод анх ТҮЦ машиныг суурилуулсан. 2 2013 оны 12 сарын 3-ны өдөр 32 ширхэг 21 аймагт 28 ширхэг, Улаанбаатар хотод 4 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. 3 2014 оны 5 сарын 16-ны өдөр 59 ширхэг Улаанбаатар хотод суурилуулсанаар нийт 108 ширхэг машин Монгол Улсын хэмжээнд ажиллаж байна.   НИЙТ 108 ширхэг          

Дэлгэрэнгүй
47b3677a9b0461f03e547a74f015cbdb-23

ТООН СИСТЕМД БҮРЭН ШИЛЖИХЭЭР БОЛЛОО

 МОНГОЛ УЛС ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТООН СИСТЕМД БҮРЭН ШИЛЖИХЭЭР БОЛЛОО   Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх зөвлөмж (GE-06) гаргасан бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Австрали, Япон, БНСУ, Тайвань, Малайз, Шинэ зеланд, Филиппин, БНХАУ-ын Гонконг зэрэг улс 2013 он гэхэд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан билээ.  Манай улсын Засгийн газар 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт 2014 оны 7-р сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхээр заасан. Мөн дэлхий дээр тоон телевизийн үндсэн 4 стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-T2-ийг телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээндээ сонгон авч ашиглахаар шийдвэрлэсэн.  Тоон өргөн нэвтрүүлэгт шилжихээр манай орон төдийгүй дэлхийн улс орнууд томоохон ажлууд өрнүүлж, өнөөгийн байдлаар дэлхийн 50-иад орон аналоги системийн радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн байна.  Телевизийн өргөн нэвтрүүлэг нь улс орны нийгэм, эдийн засгийн олон зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд тоон технологид шилжсэнээр айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломж бүрдэхээс гадна телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг олон ач холбогдолтой.  Шинэчлэлийн Засгийн газар нь үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт иргэнд хандсан олон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь үзэгч төвтэй өргөн нэвтрүүлэгийн бодлогын шинэчлэлийн асуудал билээ. Үүний хүрээнд Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаагийн зэрэгцээ телевизийн өргөн нэвтүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 10, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулан асаахад бэлэн болоод байна. Цаашид энэ оны 8 сард багтаан 117 сум, сууринд тоон станцыг суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрын сүлжээтэй болохоор ажиллаж байна. 2014 оны 7-р сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, Чингисийн талбайд телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих нээлттэй өдөрлөгийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ болон харилцаа холбооны салбарын байгууллагууд хамтран зохион байгууллаа.  Нээлтийн тууз хайчилсны дараа МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тоон технологи нэвтэрсэн аймгуудын төлөөлөл болгож Дорнод, Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай лед дэлгэц ашиглан холбогдож, тоон телевизийн холболтын талаар санал солилцож, талархлыг хүлээн авлаа. Ийнхүү Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих ажил амжилттай үргэлжилж байна. 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд тоон системд бүрэн шилжсэнээр Монгол улс аналоги системийг зогсоож дэлхийтэй хөл нийлэн алхаж, айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломжтой болох юм. Мөн машин, гар утас гэх мэтчилэн хөдөлгөөнт үед DVB-T2 стандарттай хүлээн авагчаар үзэх боломжтой болох юм. Өдөрлөгийн үеэр Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагын нарийн бичгийн орлогч дарга Хаулин Заог Монгол Улс тоон телевизэд шилжиж байгаатай холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэн байна.    Тоон системийн талаар. Монгол Улс яагаад тоон системд шилжиж байгаа вэ? -Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн Их Хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан. Өнөөгийн байдлаар дэлхийн олон орон аналоги системтэй радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас нилээд олон улс орон 2013 онд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байдаг.  Дээрх шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.  Монгол Улс хэзээнээс тоон системд шилжиж эхэлсэн бэ? -Монгол Улсын хувьд тоон систем гэдэг нь цоо шинэ ойлголт биш юм. Иргэд кабелийн болон хиймэл дагуулын технологиор тоон телевизийн гайхамшигийг аль эрт хүлээж авсан. Одоо яригдаж буй тоон телевизийн төсөлд эфирийн телевизийн үзэгчид буюу кабелгүй айл өрхийг тоон системд шилжүүлэх асуудал яригдаж байгаа юм. Энэхүү төсөл нь 2011 оноос эхлэн хэрэгжиж байна. Тоон телевизийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлт? Одоогийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 220 сум суурин газар тоон системд шилжихэд бэлэн болсон ба үлдсэн 141 сум суурин газрыг тоон системд шилжүүлэхээр ажиллаж байна. Хөдөө орон нутгийн 361 сумдыг тоон системд шилжүүлэх ажлыг МТШХХГ хариуцан хийж байгаа ба Улаанбаатар хотыг тоон системд шилжүүлэх ажлыг НХОГ хариуцан төслийг хэрэгжүүлж байна. Тоон телевиз гэж юу вэ. Давуу тал..? -Тоон телевизорыг энгийнээр тайлбарлавал дуу дүрсний өндөр нягтрал бүхий телевизийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл аналоги телевизортой харицуулахад дуу дүрсний хувьд хамаагүй өндөр нягтралтайгаар гардаг. Давуу талын хувьд иргэд төрөөс дамжуулж буй үнэгүй сувгуудыг дуу дүрсний чанар сайтайгаар үздэг болно. Мөн машин, гар утас гэх мэтчилэн хөдөлгөөнт үед DVB-T2 стандарттай хүлээн авагчаар үзэх боломжтой. Тоон телевизийн газрын сүлжээг тоон системд шилжүүлснээр тв үзэж байгаа хэрэглэгчид болон нийгэмд өгөх хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийг хэмнэж өөр шинэ дэвшилтэд технологийн үйлчилгээг хэрэглэгчидэд үзүүлэх боломжтой. Мөн алсын зайн удирдлага хяналтыг хийх технологийн хувьд боломжтой юм. Хэрэглэгчийн хувьд: Дүрсний өндөр нягтралтай, дууны цэвэр сонсголтой чанартай нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой болж байна. Телевизийн нэвтрүүлгийг үзэгчид суурин болон явуулын нөхцөлд компьютер, гар утаснаас үзэх болон зөөврийн бусад төхөөрөмжөөр телевиз үзэх боломж бүрдэнэ. Ямар хэрэглэгчийн хувьд өөрчлөлт гарах вэ? -Энд зөвхөн эфирийн телевизийн үзэгчид буюу гэрийн антенн ашиглан телевизээ үздэг айл өрхүүд хамааралтай. Кабелийн болон хиймэл дагуулын технологиор телевизээ үздэг айл өрх тоон системд шилжих шаардлагатай юу? -Шаардлагагүй. Учир нь тэдгээр айлууд аль хэдийн тоон системээр телевизээ үзээд эхэлсэн.  Эфирийн телевиз үздэг хичнээн айл өрх байдаг вэ? -2011 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 174,000 өрх байдаг. Эфирийн телевизийн үзэгчид тоон телевизийн үйлчилгээг ямар аргаар хүлээн авах вэ? -Тоон телевизийн үйлчилгээг 2 аргаар хүлээн авна. 1. Шинээр DVB-T2 тюнер бүхий баталгаажсан зурагтыг худалдаж авах 2. Одоо ашиглаж буй зурагт дээрээ DVB-T2 тюнер бүхий хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж буюу STB-ийг нэмж суурилуулснаар тоон телевизийг хүлээн авна. Нэмж хэлэхэд хэрэглэгч телевизор эсвэл STB худалдан авч байгаа бол Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажуулсан сертификатыг шалгаж худалдан аваарай. Тоон нэвтрүүлгийг хүлээж авахын тулд ямар антенн ашиглах хэрэгтэй вэ? -Иргэд одоо ашиглаж байгаа антеннаа ашиглана. Газарзүйн байрлалаас шалтгаалаад гадна болон дотор антенн ашиглаж байгаа. Эдгээрээс одоо ямар антенн ашиглаж байна, тэр антеннаараа тоон телевизийг хүлээн авч үзэх боломжтой. Гол нь дээр дурдсанчлан хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжтэй байх ёстой. Баталгаажсан төхөөрөмжүүдийг хаанаас хулалдан авах вэ? -Төхөөрөмж борлуулалтын хувьд зах зээлд өрсөлдөх орчиныг нь нээлттэй орхисон ба электорн бараа худалдаалдаг байгууллагуудаас худалдан авч болно. Мөн иргэд гол нь баталгаажсан төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталгаажуулалтыг хийж байгаа ба баталгаажсан төхөөрөмж борлуулж буй газруудыг зурагтаар рекламдаж иргэдэд мэдээлэл өгөх болно. 7 дугаар сарын 31-ний өдөр телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр хуучин аналоги телевизор гарахаа болих уу? -Шууд аналоги унтрахгүй. Бидний төлөвлөснөөр 2016 он буюу хамгийн сүүлийн хэрэглэгч тоон телевизийн хүлээн авах төхөөрөмжийг авснаар аналоги системийг унтраана. Тэр хүртэл тоон болон аналоги станц зэрэг ажиллаж байна. Тоон технологид шилжсэнээр сувгийн тоо нэмэгдэх үү? -Одоо улс орон даяар дамжуулж буй 6 сувгийг тоон технологид шилжүүлсний дараа дамжуулсаар байх болно. Сувгийн тоог нэмэгдэх эсвэл хасагдах асуудал одоогоор тодорхойгүй. Технологийн хувьд олон суваг дамжуулах боломжтой. STB үнэ хэд орчим байх вэ? -Төхөөрөмжийн чадамж, нэмэлт функцаас хамаарч үнэ харилцан адилгүй байна. Ерөнхий дөө олон улсын зах зээлийн ханш нь 20-1000 USD байдаг. Монгол ерөнхийдөө 100.000 төгрөг орчим байх болвуу гэж харж байгаа.                                        

Дэлгэрэнгүй
7f6bb33184562f369a452413cd0de09a-1 copy

Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх Удаагийн удирдлагуудын уулзалтаар шинэ Ерөнхийлөгчөө сонгов

 Монгол Улсын Мэдээллийн технологийн үндэсний паркнь 2002 оноос эхлэн Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компани удыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсон бөгөөд ингэснээр Монгол улсаа төлөөлөн бусад гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, Олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах,  үйл ажиллагаагаа танилцуулах таатай боломж нээгдсэн юм.             Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн удирдлагуудын 9 дэх уулзалт 6-р сарын 19-21-ний өдрүүдэд Монгол Улсад анх удааамжилттай зохион байгуулагдсанаас гадна Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дахь захирлуудын удирдах зөвлөлийн хурлаар холбооны шинэ  ерөнхийлөгчийг нөхөн сонгох үйл ажиллагаа болсоноороо онцлогтой байлаа. 6-р сарын 19 буюу үйл ажиллагааны эхний өдөр Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүд, төлөөлөгчид Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох IT zone ХХК болон Электрон машин, механизмын  тэргүүлэгч компани болох Экобус ХХК-аар  зочлон тэдгээрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн захирлуудын удирдах зөвлөл хуралдан, шинээр холбооны Ерөнхийлөгчөө нөхөн сонгов. 6-р сарын 20-нд буюу хоёр дахь өдөр үйл ажиллагааны нээлт, Удирдлагуудын уулзалт, Бизнес уулзалт зэрэг үндсэн арга хэмжээнүүд боллоо. Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтыг МТШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БШУЯ-ны шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга ноён Ж.Даваасамбуу ирж баяр хүргэж, үг хэлэв.Мөн Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх уулзалтаар шинээр нөхөн сонгогдсон холбооны Ерөнхийлөгч Японы Канагава Шинжлэх ухааны паркын Ерөнхийлөгч ноён Хироши Учида үг хэллээ. Удирдлагуудын уулзалтаар  БНСУ, Тайвань, Япон зэрэг орноос шилдэг паркуудын туршлагаасаа хуваалцан илтгэл тавьсан бол Монголоос Эдийн Засгийн Хөгжийн Яамны инноваци олон нийт, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга ноён С.Бэхбат “Монголын үндэсний инновацийн тогтолцоо ба түүнд шинжлэх ухаан технологийн паркын эзлэх байр” сэдвээр, МТҮП-ын зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн доктор Ц.Түвшинтөр “Монгол Улсын Мэдээллийн технологийн паркын стратегийн хөгжил” сэдвээр, Шинжлэх ухаан технологийн сангийн орлогоч захирал хатагтай Л.Энхтунгалаг “Монгол Улсын шинжлэх ухаан технологийн парк байгуулах бодлого” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.  Мөн холбооны гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, ASPA-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцсөн төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл,  хэрхэн шийдвэрлэх тал дээр зөвлөгөөавч, туршлага солилцов. Бизнес уулзалтаар БНСУ-аас Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын тэргүүлэгч 7 компани, Монгол Улсаас 20 орчим Мэдээллийн технологийн компани оролцон харилцан туршлага солилцон, ололт амжилтаасаа хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаараа ярилцав. Удирдлагуудын 9 дэх уулзалтанд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Тайвань, Япон, БНСУ, Вьетнам зэрэг орны шинжлэн ухаан технологийн 7 паркын удирдлага, БНСУ-ын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын 7 компаний тэргүүлэгчид нийт 30 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бол Монгол Улсаас төрийн болон төрийн бус байгууллага, Их дээд сургууль, Мэдээллийн технологийн салбарын 70 гаруй зочид, төлөөлөгч хамрагдлаа. Монгол Улсын Мэдээллийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалтыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн БШУЯ, ЭЗХЯ, ШУТСан, ХАҮТ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК,ШУТИС, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, МТ-ийн салбарын тэргүүлэгч компани болох IT zone ХХК, Саммит ХХК, Интерактив ХХК, Интерактив Би Ай ХХК, Экобус ХХК нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.    

Дэлгэрэнгүй
b0d7888a9fa6366455fb5c9072bb3780-4-r ve

4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх талаар зөвлөлдөж байна

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар нь Монгол улсад 4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага /ОУЦХБ/-ын Ази-Номхон Далайн орнуудыг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Аамир Риаз, ОУЦХБ-ын эксперт Ноён Марк Лоний нар энэ сарын 23-27-ны өдрүүдэд тус газарт ирж ажиллаа. ОУЦХБ-ын зөвлөхүүд салбарын бодлого, зохицуулалтын байдалтай танилцан, үүрэн холбооны оператор компаниудын болон тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон байна.  4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд баримтлах бодлого, стратегийг боловсруулахад ОУЦХБ-н дээрх зөвлөхүүдийн дүгнэлт, зөвлөгөө чухал ач холбогдолтой бөгөөд зөвлөхүүдийн дүгнэлт энэ оны 7-р сарын 28 гэхэд бэлэн болох юм.  Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага /ОУЦХБ/-ын Ази-Номхон Далайн орнуудыг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Аамир Риаз, ОУЦХБ-ын эксперт Марк Лони нарыг хүлээн авч уулзсан бөгөөд Монгол улсад 4-р үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ нэвтрүүлэх талаар харилцан санал бодлоо солилцлоо.    

Дэлгэрэнгүй
40fc242f1451f0807905b964344cd2c1-DSC_4082 copy

Иргэний үнэмлэхээ ТҮЦ машинаас захиалж авдаг боллоо

 Иргэний үнэмлэхээ захиалж авч болдог боллоо Төрийн үйлчилгээний цахим машин Улаанбаатар хотод дахин шинээр 59 суурилагдаж өнөөдөр нээлтээ хийлээ. ТҮЦ машинаас иргэд 18 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа. Нэмээд Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи лавлагаа авч,  Иргэний үнэмлэхээ захиалж авч болдог боллоо.    “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох "," Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем" төсөл амжилттай хэрэгжлээ   2012 он Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Цахим засаг”үндэсний хөтөлбөр 2012 оны 12 сар Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг хянах мэдээллийн                систем бий болгох төслийн гэрээг “Аствишн” компанитай байгуулав. 2013 оны 06 сарын 19 нд ТҮЦ машин ажиллаж эхэллээ. 2013 оны 08 сарын 14 нд   Иргэдийн өргөдөл гомдоын мэдээллийн ухаалаг тайлангийн систтем. Төслийн гэрээг “НЬЮСОНИК” компанитай байгууллаа. 2013 оны12.сард Хөдөө орон нутагт/Аймгийн төвүүдэд/ 28 цэгт Төрийн үйлчилгээний цахим машиныг байршууллаа. 2014 оны 5 сард нийт Улс даяар 108 ширхэгийг байршуулж дууслаа.   Төслийн үндэслэл, зорилго  ач холбогдол Мэдээллийн технологийн хурдацтай хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, түргэн шуурхай, найдвартай хүргэх шаардлага улс орны бүхий л салбарт тулгарч байна. Төрийн үйлчилгээг иргэдэд найдвартай түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. - Төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилготой.     Зорилтууд        -  Хөдөө орон нутагт  амьдарч буй иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулах, хүргэх ба улс орны аль ч хэсэгт иргэн төрийн үйлчилгээг     чирэгдэлгүй түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх.        -  Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай болгосноор тухайн үйлчилгээнд зарцуулах цаг хугацаа, эдийн засгийн хувьд         үргүй зардлыг багасгах        -   Иргэд хэзээ ч өөрийн хэрэгцээт төрийн үйлчилгээний авах боломжийг бүрдүүлэх        -   Төрийн үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээг мөн хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд хүргэх боломжийг нэмэгдүүлэх    Төрийн үйлчилгээний талаархи санал гомдолыг цаг алдалгүй төрийн шийдвэр гаргах албан тушаалтанд хүргэх нөхцлийг бүрдүүлэх.   Төслийн хүрээнд: Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээрх эвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах,  хуулбарлах боломжгүй юм.   “ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 8 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын  4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг  ч “ТҮЦ  машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.     № Үйлчилгээ Байгууллага Санал хүсэлт,өргөдөлгомдол ЗГХЭГ Иргэний үнэмлэхийн лавлагаа УБЕГ Төрсний бүртгэлийн лавлагаа УБЕГ Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа УБЕГ Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа УБЕГ Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа УБЕГ Оршин суугаа хаягийн тодорхойлолт УБЕГ Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа УБЕГ Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа УБЕГ Үлхөдлөх хөрөнгийн лавлагаа УБЕГ ААН-н Татварын лавлагаа ТатЕГ Иргэний үнэмлэхийнзахиалга УБЕГ Хэвлэл захиалга Монгол шуудан ХК Цахилгааны төлбөр төлөх УБЦТС ХК УИХ санал асуулга УИХ УИХ үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцах хүсэлт УИХ Нээлттэй хэлэлцүүлэг торолцох хүсэлт УИХ УИХ гишүүнтэй уулзах хүсэлт УИХ Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/ ТОСК Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх  талаархи  тодорхойлолт  ГЕГ Иргэний үнэмлэхийн захиалга     УБЕГ Төслийн нийт төсөвт өртөг Төслийн нийт төсөвт өртөг: 2,279,210,551.00 төгрөг Уг үнэнд Тоног төхөөрөмж суурилуулалт,суурилуулах үйлчилгээ болон тохиргооний хэсгүүд багтана. “Аствишн” ХХК  1,029,710,551.0 төгрөг  36 ширхэг “Ньюсоник” ХХК 1,249,500,000.0 төгрөг  72 ширхэг   Төслийн гүйцэтгэл Хэрэгжүүлэгч байгууллага: Мэдээллийн технологи, Шуудан, харилцаа холбооны газар Гүйцэтгэгч компани:  “Аствишн” ХХК, “Ньюсоник” ХХК   “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг хянах мэдээллийн систем бий болгох”, “Иргэдийн өргөдөл гомдолын мэдээллийн ухаалаг тайлангийн систтем” төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймагтомоохон сум сууринд 28 ширхэг Улаанбаатар хотын 80 цэгт суурьлуулан ажиллаж байна. Үүний үр дүнд иргэд төр хувийн хэвшлийн цахим үйлчилгээг хамгийн ойр байрлах цэгээсээ  авах боломжтой болж байна.                 

Дэлгэрэнгүй
2455aab6a6b0e1ede23245c864fe9168-magistar3

“Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр доктор, магистрт суралцах хүмүүстэй МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа сургалтын гэрээ байгууллаа

Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ”  чиглэлээр Докторын болон магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг 6 дах жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд МТШХХГ-аас 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг нээлттэй зарласан бөгөөд 3 шатны сонгон шалгаруулалтаар шалгарч доктор, магистрт суралцах хүмүүстэй МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа сургалтын гэрээ байгууллаа. “Сансрын технологи болон түүний хэрэглээ”-ний чиглэлээр Докторын хөтөлбөрт: Б.Заяабаяр МТШХХГ-ын ШБТГ-ын СРХХэлтсийн мэргэжилтэн Магистрын хөтөлбөрт: “Байршил тогтоох хиймэл дагуулын систем” – Global Navigation Satellite System: М. Золбаяр МТШХХГ-ын ХШГ-ын дарга асан Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч Т.Уламбаатар “Харилцаа холбооны хиймэл дагуул” – Satellite Communication: Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-н инженер Б.Батзаяа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын ахмад Т.Ууганбаяр “Сансрын шинжлэх ухааны үндэс  ба технологи” - Бичил хиймэл дагуулын технологи – BasicSpace Science and Technology (Micro-Satellite Technology):  Шинэ дэлхий Телевизийн Инженер, Техникийн албаны дарга Б.Батсуурь Шинжлэх Ухааны академи, Газар зүйн хүрээлэнгийн Физик Газар зүйн секторт эрдэм шинжилгээний ажилтан Э.Одбаатар нар тус тус шалгарсан байна.    

Дэлгэрэнгүй
7d6bf255084cc09262d124d73e555047-_MPA8833

“ICT-EXPО-2014”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

 “ICT-EXPО-2014”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО     Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын хэмжээнд уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ICT-EXPО-2014” үзэсгэлэн Мишээл экспо төвд 2014 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор зохион амжилттай зохион байгуулагдсан билээ.       Үзэсгэлэнд Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага, компаниудын зүгээс иргэдэд хүргэж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулсан юм. Мөн үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцсон.     Монгол Улсын Засгийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран 8 дахь удаагаа зохион байгуулагдсан “ICT-EXPО-2014” үзэс гэлэн нь Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог болов.   Энэ ажлын хүрээнд “ICT AWARDS-2014” мөн амжилттай зохион байгууллагдаж энэ оны салбарын шилдгүүдээ тодрууллаа.                Олон нийтийн санал асуулгаар:   Шилдэг технологи- GREEN HRM, Itzone ХХК  Шилдэг үйлчилгээ- U-store, Юнител ХХК  Шилдэг санаачлага- Мобиком групп  Тэргүүний хөрөнгө оруулагч- Сумдын 3G, Скайтел ХХК  Шилдэг шийдэл-Үндэсний хайлтын MOOGOL.MN систем, Моогол Клауд ХХК  Шилдэг бүтээгдэхүүн -VERITECH, Интерактив ХХК  Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ-Мэдээллийн Мass.mn портал сайт, Масс агентлаг              Үзэсгэлэн зохион байгуулах хорооны саналаар  ICT-EXPO-2014 - үзэсгэлэнгийн шилдэг оролцогч – Скайтел ХХК  ICT-EXPO-2014 - үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч – ДДЭШ ХХК  ICT-EXPO-2014 - үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн  тус тус шалгарлаа.                                    

Дэлгэрэнгүй
d33291774e27439b073c1e43f3c60366-DSC_2255

Харилцаа холбооны салбарынханд шагналын хур буулаа

Харилцаа холбооны салбарынханд шагналын хур буулаа      Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ойг өнгөрсөн тав дугаар сард тэмдэглэн өнгөрүүллээ. Салбарын спортын наадмаар эхэлж, “Радио Монгол” эрдэм шинжилгээний бага хурал, “Кансат” хиймэл дагуул хөөргөх үндэсний хоёрдугаар уралдаан, ICT EXPO-2014 үзэсгэлэнгээр буухиалж, Кибер аюулгүй байдлын олон улсын 5-р форум, баярын хурал, мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “ICT  AWARDS”-аар өндөрлөлөө.       Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баярын хурлыг нээж Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэлэхдээ салбарын долоон зорилтын хүрээнд олон ажлуудыг хийж байгаагаагаас төрийн түгжрэлгүй үйлчилгээний ТҮЦ машин, ухаалаг шуудангийн үйлчилгээ, саяхан МҮТП-д үүдээ нээсэн Силикон хаус буюу “Монгол толгой”-г онцолж, телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги технологиос тоон технологид шилжих болон манай улс Үндэсний хиймэл дагуул хөөргөхийн чухлыг онцолж, ахмадууддаа болон салбарынхаа нийт албан хаагчдад ажлын амжилт хүссэн.       Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Мэдээлэл, харилцаа холбооны салбарын Ахмадын нэгдсэн хорооны төлөөлөл баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Ази-Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын удирдлагаас ирүүлсэн мэндчилгээг уламжиллаа. Баярын хурлын үеэр шагналын хур бууж олон хүн төрийн өндөр дээд одон медиалаар болон салбарын шагналаар шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүлсэн юм.                            

Дэлгэрэнгүй

Showing 199-207 of 207 results