Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны А/104 дугаар тушаалаар батлагдсан "Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд тус газрын даргын 2019 оны А/121, А/161 дугаар тушаалаар тус тус өөрчлөлт орсныг үүгээр мэдэгдэж байна. "Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"

Дэлгэрэнгүй

“НИЙГМИЙН СҮЛЖЭЭ БОЛОН ТООН КОНТЕНТЫН ЭРХЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“Нийгмийн сүлжээ болон тоон контентын эрхзүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 12-р сарын 17-нд Мэдээлэл технологийн үндэсний паркд боллоо. Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас жил  “Young professional and Student Programme” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд нийгмийн дуу хоолой болж буй залуу судлаачид, оюутан, багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг дэмжих, бодлого боловсруулах түвшинд тэдний санал санаачилгыг хүргэх зорилгоор “Нийгмийн сүлжээ болон тоон контентын эрхзүйн орчин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газраас зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд оюутанууд, судлаачид, доктор, профессор багш оролцож бүтээлээ танилцууллаа.  Оролцогчдын бүтээлээс шилдэг 8 бүтээлийг сонгон танилцуулсан бөгөөд сэдэв тус бүр дээр эхний  гурван байрыг шалгаруулсан юм. “Нийгмийн сүлжээ болон тоон контент” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ХХМТГ-ын РТНМСБЗГ-ын дарга А.Золзаяа, МУ-ын зөвлөх инженер Э.Бямбасүрэн, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ, ХХМТГ/РТНМСБЗГ-ын мэргэжилтэн Д.Ариунцэцэг, МТҮП-ын энтерпренёр инноваци, сургалт судалгааны хэлтсийн дарга П.Наранцэцэг нар шүүн явууллаа. Нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглээний тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд: 1-р байр  Ч.Сонинбаяр Отгонтэнгэр их сургуулийн Эрх зүйн 2-р дамжааны оюутан Нийгмийн сүлжээний хэрэглээний тулгамдаж буй асуудал ба шийдвэрлэх арга зам /цахим худалдааны жишээн дээр/ 2-р байр Э.Цэрэндүзээ МУИС-ШУС-НУС-ийн Сэтгүүл зүйн 4-р дамжааны оюутан Оюутнуудын хуурамч мэдээ, мэдээллийн талаарх мэдлэг ойлголтыг тандах судалгаа 3-р байр Б.Долгорсүрэн, ШУТИС – МХТС –ийн багш                                                              Нийгмийн мэдээллийн сүлжээний хяналт, шүүлтүүрийн технологи хөгжүүлэх нь Тоон контент болон нийгмийн сүлжээний эрхзүйн орчин  сэдвийн хүрээнд: 1-р байр Б.Сүндэръяа МУИС- ХЗС-ийн судалгааны магистрант                                                  Тоон контентын хөгжлийн талаарх эрх зүйн зохицуулалтын судалгаа 2-р байр Д.Сэргэлэн ХИС -ийн Олон улсын харилцааны 2-р дамжааны оюутан        Контентоор дамжуулан зөөлөн хүчний бодлого хөгжүүлэх 3-р байр Б.Маргад-Эрдэнэ МУИС- Хууль зүйн сургуулийн 3-р дамжааны оюутан      Тоон контентыг дэмжих эрх зүйн орчин

Дэлгэрэнгүй

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Энэхүү хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж. Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад  нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим асуудлын талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар танилцуулгадаа дурдав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай 7.4.6 дахь заалт нэмэхийг дэмжив. Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг “Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах, түүнчлэн төслийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.  Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг гишүүдийн олонхи нь дэмжив. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгаад байгаа юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 37 нь буюу 84.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн 86.4-88.4 хувийн саналаар дэмжиж батлав. Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэгийн хуулийн дагуу Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд зохицуулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж тодруулсан бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь нь дэмжив. Улмаар гишүүдийн 69.3 хувийн саналаар тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа. Эх сурвалж: http://www.parliament.mn/

Дэлгэрэнгүй

Радио давтамжтай холбоотой журмын төслүүдэд санал авч байна

 “Радио долгионы тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан тус газраас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран шинэчлэн боловсруулсан дараах 3 журмын төсөлд олон нийтийн САНАЛ авч байна. Радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах, ашиглах журмын төсөлРадио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журмын төсөлРадио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журмын төсөл Санал дуусах хугацаа:             2020.01.12-ны өдөр Холбоо барих утас:                  11 330782 Цахим шуудан:                         ononchimeg@cita.gov.mn Хаяг:                  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Дэлгэрэнгүй

Радио давтамж ашиглах эрхийн бичгийн журмын төсөлд санал авч байна

“Радио долгионы тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан энэхүү хуулийн 15.3 заалтыг үндэслэн “Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, эрхийн бичгийн хугацаа, хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам”-ын шинэчлэн боловсруулсан төсөлд олон нийтийн САНАЛ авч байна. “Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, эрхийн бичгийн хугацаа, хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам”-ын төсөл Санал дуусах хугацаа: 2020.01.12-ны өдөр Холбоо барих утас: 11 330782 Цахим шуудан: ononchimeg@cita.gov.mn Хаяг: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Дэлгэрэнгүй

Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ олгох (ICDL) шалгалтын бүртгэл эхэллээ

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм. Энэхүү шалгалт нь “Анхан”, “Дунд”, ”Ахисан” түвшний 17 модультай бөгөөд ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модуль тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай бөгөөд хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой ба өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах боломжтой юм. Шалгалтын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс болон 9987-3748, 8801-5840 /цахим шуудан: info@itpark.mn/ дугаараас лавлана уу. Шалгалтанд бүртгүүлэх: Энд дарж бүртгүүлнэ үү. 

Дэлгэрэнгүй

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, зарцуулах журмын төсөлд санал авч байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, зарцуулах журмын төсөлд санал авч байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын төслийг боловсруулж, олон нийтэд танилцуулах, иргэд, үйлчилгээ эрхлэгчид, судлаачид, холбогдох байгууллагаас санал авахаар хүргэж байна. Журмын төсөлтэй холбоотой саналаа 2019 оны 12 сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсье. Та журмын төсөлтэй холбоотой саналаа otgondolgor@cita.gov.mn хаягаар болон бичгээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хандан ирүүлнэ үү. Лавлах утас: 11-323947  ТАНИЛЦУУЛГА (татах) БНҮҮСан бүрдүүлэх, зарцуулах журмийн төсөл 2019.11.19 (татах)

Дэлгэрэнгүй

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ДАРААХ ЖУРМЫН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ БАЙНА ТӨРӨӨС ИРГЭДЭД ХҮРГЭХ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ“ҮНЭ БҮХИЙ ШУУДАНГИЙН ТЭМДЭГТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, ДАХИН ҮНЭЛЭХ ЖУРАМ”“ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ТҮР ХАДГАЛАХ, ЗАДЛАХ, ХУРААХ БОЛОН УСТГАХ ЖУРАМ” “ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ДҮРЭМ”“ҮЙЛЧЛЭГЧ БОЛОН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ ТЭЭВЭРЛЭГЧ ЭТГЭЭД  ХООРОНДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ” Санал дуусах хугацаа: 2019.12.12-ны өдөр Холбоо барих: 11 331621 Цахим шуудан: baldansambuu@cita.gov.mn, samdanjamts@cita.gov.mn Хаяг: Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газар - 203 тоот

Дэлгэрэнгүй

ИНТЕРНЭТИЙН ДУНДЫН ХОЛБОЛТЫН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

ХХМТГ-аас Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.14.г заасан журмыг боловсруулж буйтай холбогдуулан иргэн, байгууллага та бүхнийг саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү журмын зорилго нь интернэтийн болон контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэгчийг интернэтийн дундын холболтын төхөөрөмжид холбох, түүний үйл ажиллагааг хэвийн явуулахад оршино. Интернэтийн дундын холболтын журмын төсөл Санал дуусах хугацаа: 2019.12.12-ны өдөр Холбоо барих: 11 330784 Цахим шуудан: batnasan@cita.gov.mn Хаяг: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс 212 тоот

Дэлгэрэнгүй

Showing 19-27 of 207 results