images

Цахим орчинд хувийн аюулгүй байдлаа хамгаалцгаая

[vc_row][vc_column][vc_column_text]Цахим орчинд та хувийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд дараах алхамуудыг мөрдөөрэй. Үүнд: Нийгмийн сүлжээ дэх хувийн аккаунтынхаа тохиргоог илүү сайжруулаарай. Нийтэд харагдах постоор гэрийн хаяг, банкны карт, дансны мэдээлэл, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ бүү дэлгээрэй. Том, жижиг үсэг, тоо, тэмдэгт оролцуулан аль болох олон оронтой байхаар нууц үгээ үүсгээрэй. Бусдын төхөөрөмж ашиглан нийгмийн сүлжээнд холбогдсон бол заавал Log out хийж гарч байгаарай. https://www.youtube.com/watch?v=0vsObj-olpI&list=PLuEgz5swNEEb1vvHQCR9_kqkHbdqTKH3l&index=12[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
3wu2D5oksNHWSqqXPBZn

Видео: Ухаалаг утсаа зөв ашиглаарай

[vc_row][vc_column][vc_column_text]Мэдээллийн технологийн эрин үед монголчуудын интернет хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд Монгол Улсын интернетийн хэрэглэгчийн 73% нь зөөврийн болон суурин компьютероос, 25% нь гар утаснаас, 1% нь таблет ашиглан интернетэд холбогдож байгаа гэж дурджээ. Харин 2020 оны 4 дүгээр сарын шинэчлэгдсэн мэдээллээр гар утаснаас интернетэд холбогдож байгаа хэрэглэгчийн тоо 40.2% болж огцом өссөн байна. Иймээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас иргэдэд зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: Оройн 22.00 цагаас хойш интернет төхөөрөмжөө /Wi-Fi/ унтрааж хэвшээрэй. Насанд хүрсэн хүний интернет хэрэглээ 2 цагаас илүүгүй байдгийг санаарай. Бага насны хүүхэд буюу 0-2 насны хүүхдийг гар утас, компьютер, таблет зэргээс хол байлгаарай. Мөн бүрэнхий орчинд гар утас, компьютер ашиглах нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэдгийг санаарай. https://www.youtube.com/watch?v=pvK9OumO3GA&list=PLuEgz5swNEEb1vvHQCR9_kqkHbdqTKH3l&index=13 [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
zurag

Видео: Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль

[vc_row][vc_column][vc_column_text] Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар заалтыг видео хэлбэрээр хүргэж байна. https://www.youtube.com/watch?v=s8Xxpvvt-3c&list=PLuEgz5swNEEb1vvHQCR9_kqkHbdqTKH3l&index=14[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
цахим

Видео: Цахим орчны зохистой хэрэглээ ба Хүүхэд хамгаалал

[vc_row][vc_column][vc_column_text]Цахим орчин гэдэг нь биднийг дэлхий нийттэй холбох, мэдээлэл хайх эх сурвалж хийгээд хөгжүүлэх хөшүүрэг юм. Бид дэлхийн өнцөг булан бүрээс орон зай цаг хугацаанаас үл хамааран төрөл бүрийн мэдээллийг төвөггүйхэн олж, авч байна. Монгол Улсын нийт иргэдийн 90 гаруй хувь нь буюу 2,656,000 хүн цахим орчинд гар утас болон бусад хэрэгсэлээр дамжин ордог гэсэн тоон судалгаа гарчээ. Харин 2000 өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад тэдний 92 хувь нь цахим орчинд идэвхтэй байдаг хэмээн хариулсан юм. Иймээс эрдэмтэн судлаачид эцэг эхчүүдэд хандан 0-2 насны хүүхдэд цахим орчин хориглох 2-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг хэрэглүүлэх 5-18 насы хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэхийг зохимжтой хэмээн зөвлөдөг байна. Харин та хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлж байна вэ? Цахим орчны зохистой хэрэглээ гэж чухам юу вэ? Та болон таны гэр бүлийнхний цахим орчин дахь хэрэглээ эрсдэлгүй, аюулгүй байгаа эсэхэд итгэлтэй байна уу? https://www.youtube.com/watch?v=TE7xxfUcRGs&list=PLuEgz5swNEEb1vvHQCR9_kqkHbdqTKH3l&index=15[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Showing 4 of 4 results