радио17

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

[vc_row][vc_column][vc_column_text]Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ. [caption id="attachment_59123" align="aligncenter" width="544"] 350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он[/caption] Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
радио10

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

[vc_row][vc_column][vc_column_text]МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав. Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ. Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна. [caption id="attachment_59033" align="aligncenter" width="527"] Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/[/caption] [caption id="attachment_59035" align="aligncenter" width="582"] Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/[/caption] Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм. 1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь: Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч, Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц, Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам, СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц, Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд, КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд, Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв. [caption id="attachment_59036" align="aligncenter" width="579"] Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.[/caption] [caption id="attachment_59037" align="aligncenter" width="559"] 1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид[/caption] [caption id="attachment_59038" align="aligncenter" width="601"] Хонхорын станцын анхдагчууд[/caption] Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв. МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
радио6

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

[vc_row][vc_column][vc_column_text]Улаанбаатар хотын  радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт  болгон нэмэгдүүлж,  Холбооны  хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх  станцыг нөөцтэй болгох асуудал дайны  жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц  модон матчтай антентайгаар байгуулж,  радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна. МАХН-ын 11-р  их  хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус  төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280  сумыг  “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад  радио зангилаа байгуулж, радио  цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ. Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал  Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948  онд  Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов. Анхны радио нэвтрүүлэх станцын  хүчин  чадал /10кВт/ багадаж, сонсголын  чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт  хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж  хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р  тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд  Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953  оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн  өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “... Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50  хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс  хадах  станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин  өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө ...” гэж  тэмдэглэсэн байна. Намын  Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд  500 ширхэг, 1955 онд  800  ширхэг  “Эх  орон” радиогиор хангаж  байжээ. 1954 оноос Холбооны техникум  төгсгөгчдийг радиожуулах  техникч,  “Эх  орон-52” хүлээн  авагчийн  ашиглалтыг  хариуцагчаар  орон нутагт томилон  ажиллуулдаг  болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
радио

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

[vc_row][vc_column][vc_column_text]МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “... агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино...” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны  өдөр тогтоол /19 тоот/   гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4  кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт  хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг  тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “...Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан  байрлуулсан байсан юм...Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм...” гэж дурсан бичжээ. БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “...Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин ...” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “... “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ...” Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар: 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар, 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах, 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах, Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах, Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна. Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна. Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна. Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна. Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ. Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “... 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой...” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ. Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ. Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Анхны холбооны байр

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

[vc_row][vc_column][vc_column_text]Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсч хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурьдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар Харилцаа холбооны 70 жилийн ойд зориулан Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, мөн онд Холбооны түүхэн замналын музейг нээн 1997 он хүртэл ажиллуулсан. Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтанд анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг  баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. Анхны холбооны байшин Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
first-postage-stamp

Шуудангийн анхны маркийн тухай

[vc_row][vc_column][vc_column_text] Шуудангийн тухай хуулиас.... 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй  шуудангийн марк наасан байна. Шуудангийн марк нь Монгол   Улсын   тусгаар   тогтнолыг  илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл. Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох маркийн талаар товч өгүүлсүй. Шуудангийн марк гэж шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гаргажээ. Монголын шуудан холбоо олон зуун жилийн түүхийг туулсан хэдий ч Ардын хувьсгал ялах хүртэл буюу анхы марк гарах хүртэл шуудангийн маркгүй байсан. Жанжин Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Ардын Засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандалын Бат-Очирын санаачлагаар зураг төслийг боловсруулж, Гадаад явдлын яамаар дамжуулан Ардын Засгийн газраар батлуулахаар хүргүүлсэн байна. Олноо өргөгдсөний 13 дугаар он буюу 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “ Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл М.Бат- Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Эдүгээ хянан байцаах Сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улс хэрэглэж байхыг журамлан хэвээр бичих буюу эс бөгөөс Монголоор орчуулан төгрөг хэмээн бичих, бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж, тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй хэмээх зэргээр саналыг шийтгэн ирсэн учир энэхүү маркийг үсэг ба маягтыг ямар ямараар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харъяат ерөнхий хорооны төлөвлөсөн есоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоер зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн данснаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн, уг бичиг хуудас нижгээд маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэг дор харъяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул есоор болгон баталж, Гадаад явдлын яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов” гэжээ. (УТА, Ардын Засгийн газрын хурлын тогтоолын хуулга) Энэхүү тогтоосон есоор “Очир” буюу төвдөөр Нацагдорж, монголоор “Мөнхбат” гэсэн утга санааг илэрхийлэх, Элдэв- очир дүрс бүхий Монголын шуудангийн анхны цуврал маркийг хэвлүүлэн гаргаснаа Гадаад явдлын яамнаа 565 тоот бичиг бүхий хуудас бичиг дагалдуулан Ардын Засгийн газарт хүргүүлжээ. Анхны маркийн зургийг “Марзан” хэмээх Б.Шарав зуржээ. [caption id="attachment_58575" align="aligncenter" width="300"] Анхны марк “ Элдэв- Очир”[/caption] Ардын Засгийн газар уг бичгийг хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 665 тоот бичгээр мэдэгдэж явуулснаар, Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах албан бичиг захидалд төлбөрийн хэрэгсэл болгон нааж, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад ашигласан байна. Тухайн үед Монголыг бие даасан тусгаар тогтносон, үндэсний мөнгөн тэмдэгтэй, өөрийн гэсэн шуудангийн марктай улс болохыг хүлээн зөвшөөрөх орон ховор байсан бөгөөд энэ цаг үед шуудангийн марк гарсан нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ баталсан чухал үйл явдал болсон гэж үздэг. Монгол Улсыг гадуурхах бодлого явуулж байсан Хятадын гоминданы Засгийн газар монголын шуудангийн маркийг үл хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад очсон захидал, боодлын маркийн дээр өөрийн улсын маркийг нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Нэг хэсэгтээ хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлөхийн тулд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг наадаг байсан байна. Монголын анхны маркийн тухай Бямбын Ренчин гуай 1958 онд “Монголчуудын шуудан,шуудангийн тэмдгийн учир” гэсэн өгүүлэлдээ: “ 1924 онд Ардын Засгийн газраас олон улсын одоогийн жишгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир ийнхүү Шанхайд захижээ. Тэр үед Европ хэл бичиг мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэснийг монгол болгож чадаагүй, “почит марка” гэж монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэсэн очиртой зурсан нь “бат” гэсэн санаа бөгөөд Энэтхэгээс гаралтай үг ба очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны билэг тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ѐс буй тул монголчуудын олон жил мэддэг, хэрэглэдэг “очир” тэмдгийг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Анхны марк Эх сурвалж: Н.Төмөрхүү, Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
viber_image_2020-12-21_11-51-20

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

[vc_row][vc_column][vc_column_text] Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. ХОЛБООНЫ ХОЁР ДАХЬ САЙД ЗУНДУЙН АЮУРЗАНА Тэрээр 1906 онд Баян-Өлгий аймагт төржээ. 1929-1932 он хүртэл Улаан-Үд хотын Рабфакт бэлтгэх сургуулийн захирал, түүхийн багшаар ажиллаж байгаад 1939-1940 онд КУТВ-т суралцсан байна. 1925 оноос залуучуудын эвлэлийн үүрийн дарга, 1937 оноос Москва хотноо сургуулийн дэргэдэх МАХН-ын үүрийн дарга, мөн оны 9 дүгээр сараас Хөвсгөлаймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1943 оны 2 дугаар сараас Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашижээ. 1939 оны дунд үеэс цагийн байдал хүнд байсан тул зүүн хилийн харуулуудыг холбоожуулах зорилгоор зүүн, зүүн урд чиглэлд тусгай зориулалтын хэрэгцээнд хуучин шугамтай зэрэгцүүлэн шинээр холбооны шугам татах болсон тул манай Засгийн газрын хүсэлтээр ЗХУ- аас 450 гаруй хүмүүсийг 90 гаруй машины хамтаар ирсэнтэй тул харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооноос туршлагатай холбоочин С.Шийтэрээр ахлуулсан баг 35,000 баганыг Хэнтий аймгийн Ононд бэлтгүүлж зөвлөлтийн цэргийн ангид хүлээлгэн өгч Шарагат –Өгийн хийд – Сулинхээрийн хүртэл 440 гаруй км шугамыг шинээр хийсний дээр Өндөрхаанаас Сайншанд хүртэлх 320 км шугамыг шинэчлэн засварлаж, 1939 оны 6 дугаар сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газар болгож, холбоочид салбараараа цэргийн албанд орж эх орны дайны жилүүдэд ажлын 24 цагийн үүрэг хүлээж байв. Дэлхийн II дайн дуусч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны 20 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны цэрэгжүүлсэн ажилтан нарын дүрэм”-ийг хүчингүй болгож, монголын холбоочид энх цагийн бүтээн байгуулалтанд жирийн албан хаагчийн есоор оролцох болжээ. БНМАУ-ын СнЗ-өөс шуудан, харилцааг сайжруулах талаар анхаарч, 1947 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Харилцаа холбооны яамны гадаад ба дотоод шууданг сайжруулах тухай” 12 дугаар тогтоол гаргаж, Наушка хүртэл 7 хоног тутам шуудан хүргэх, буцахдаа Наушкад байгаа шууданг Улаанбаатар хотод тогтмол авчирч байх, шуудан тээврийг зохих цагт нь гаргаж байх төлөвлөгөөг хавсран гаргаж ажиллахыг Тээврийн болон Холбооны сайдад тус тус даалгасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1950 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 15/5 дугаар тогтоолоор Холбооны яамны 1950 оны төлөвлөгөөг баталж Улаанбаатар хот Архангай аймгийн хооронд 470 км газар бронзон шугамыг 1950 оны 3 дугаар улирлын дотор байгуулахаар тогтоов. 1950 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 112 дугаар тогтоолоор Холбооны яамны барилга контор байгуулагдаж, холбооны гол аж ахуй болох телефон-телеграфын баганат шугамыг засварлах, шинээр байгуулах, улс орныг телефонжуулах ажлыг эхэлжээ. Холбооны сайд З.Аюурзана харилцаа холбооны техник зохион байгуулалтын ажилд өөрчлөлт хийж анхдугаар 5 жилд Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Чойбалсан, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудыг Улаанбаатар хоттой тогтмол харилцах радио телефоны харилцаа бий болгосон байна. Зуун суманд радио хүлээн авагч, долоон аймгийн бүх сумдыг радиожуулсан, радио цэгийг 1000-аар нэмэгдүүлэв. Улаанбаатар хотоос шууданг аймгуудтай сард 4 удаа автомашинаар солилцдог байсныг 8 удаа болгон нэмэгдүүлжээ. 1940 онд хөдөлмөрчин ардуудаас морин өртөөний албыг өөрчилж аймгийн төв-сумдын хооронд автомашин, сум багийн хооронд улсын морин өртөөгөөр шууданг тогтмол солилцдог болсон. 1948-1952 онуудад Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийг оролцуулан нийтдээ 13 аймгийг Улаанбаатар хоттой телефоноор шууд харилцдаг болгож, 60 гаруй сум, суурин газарт телефон холбоо байгуулсан байна. 1952 онд 1947 оныхоос холбооны ашиглалт 40 хувиар, солилцсон бичиг захидлын тоо 33 хувиар, радио цэгийн тоо 9500 болж 28 хувиар өссөн ба 300 гаруйсумыг радио хүлээн авагчтай, бүх аймгийн 75 хувь нь радио нэвтрүүлэгчтэй болж, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээнээс орсон орлогын хэмжээ 30 хувиар өссөн байна. Түүнчлэн ЗХУ-д холбооны дээд, дунд мэргэжлийн сургуулиудад боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн аж. Зундуйн Аюурзана нь 1945 оны 11 дүгээр сараас 1953 оны 8 дугаар сар хүртэл Холбооны сайдаар ажилласан байна. [caption id="attachment_58568" align="aligncenter" width="300"] 1947 оны 8 сард АНУ Атлантик хотод болсон олон улсын радио долгионы конференцид оролцсон БНМАУ-ын Холбооны сайд З. Аюурзана, Холбооны яамны ерөнхий механик, Лувсанцэнд нар.[/caption] 1946 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Холбооны сайд З.Аюурзанаас Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын Ялгарсан Хошой Баатар их удирдагч маршалХ.Чойлбалсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, хүндэт удирдагч Ю.Цэдэнбал танаа Монгол Ардын Хувьсгалт Нам ба ард олны түргэн харилцааг цаг тухайд ханган биелэхэд хамгийн гол чухал нь харилцааны шугамуудыг цаг тухай бүр гэмтлээс хамгаалах хийгээд тохиолдсон гэмтлүүдийг богино хугацааны дотор засаж чадваас тэр чанараараа гадаад дотоодын бүх харилцааг тогтоосон цаг минут секундээр хугацаанд нь бүгд,тэр хугацаанд нам ба улсын хийгээд худалдаа үйлдвэр, олон нийтийн болон гадаад дотоодын бүх дөрвөн төрлийн харилцааг өдөр шөнийн 24 цагт тасралтгүй харилцаж чадмой. Гэтэл тус улсын харилцааны эдүгээгийн ажлын байдлыг үзвээс шугам үйлдвэр байгуулагдсанаар он жил удсан учраас нэвтрэх гэмтэж тасалдах явдал олон тоотой болсонучраас гадаад дотоодын харилцаанд өдөр тутам саад тохиолдож, нам улсын хийгээд ард олны бүх харилцааг цаг тухайд ханган биелүүлдэггүй дутагдлууд үргэлжлэн тохиолдож зарим үеийн ажлуудаар өдий төдий саад бэрхшээлүүд их бага хэмжээгээр тохиолдсоор байна. ... Холбооны 2 дахь сайд З.Аюурзана Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.ЦэвээндарьХарилцаа холбооны музейн эрхлэгч Г.Шаравдэмбэрэл   [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
viber_image_2020-11-03_12-27-33

Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсанхүмүүний түүхийг цувралаар оруулж байгааг хүлээн авна уу. Х.МАГСАРЖАВЫН ЦЭРЭГ БУЮУ ХОЛБООНЫ АНХНЫ САЙД ДЭЧИНГИЙН ДЭНДЭВ Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 19 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад Ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин. Цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны даргаар ажиллаж байгаад 1929 оны 9 дүгээр сарын 20-нд салааг нь цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамны холбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар томилогдож, холбооны суманг өргөтгөж, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгосон бөгөөд тусгай хорооны даргаар томилогдсон байна. Цэргийн яамны дайчлахын туслах, цэргийн ерөнхий сургуулийн штабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байгаад 1939 онд Хагас цэрэгжүүлсэн Монголын харилцаа холбооны ерөнхийлөн захирах албыг байгуулахад даргаар томилогдож, улмаар 1944 оны 5 дугаар сарын 9-нд Монгол Улсын харилцаа холбооны яам байгуулагдахад анхны сайдаар томилогдож, 1946 он хүртэл сайдын албыг хашжээ. Тэрээр Монголын харилцаа холбоог хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, хүч чадлаа дайчлан ажиллаж явсан ахмад холбоочин билээ. Мэдээллийг бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагынгазрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Дэлгэрэнгүй
viber_image_2020-10-30_10-45-21

Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернэтийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна. Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. МЭӨ III-II зуун: Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байжээ. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү Улсад  “Оуто ван” буюу Өртөө ван хэмээх албан тушаал байв. Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл болсон гэж үздэг юм. XIII зуун /1228-1241 он/ Чингис хааны III хүү Өгөөдэй хаан харилцаа холбооны өвөг эцэг болох морин өртөөг үүсгэж, анхны тив хоорондын шуудан холбоог байгуулжээ. 1898 оны 10 сар. Их хүрээ ба Хиагтыг холбосон цахилгаан мэдээний анхны төхөөрөмж суурилуулж, цахилгаан мэдээ дамжуулж эхлэв. 1899 оны 10 сар. Их хүрээ ба Чуулалт хаалгыг холбосон цахилгаан мэдээний шугам болон Хиагт, Их хүрээ, Чойр, Замын-Үүдэд цахилгаан мэдээний салбар нээв. 1913 он. Их хүрээнд 25 хэрэглэгчийн гар ажиллагаатай дотоод телефон станц суурилуулж байжээ. 1915 он. Их хүрээн дэх телефон станцын хүчин чадлыг 60 хүртэл шугамтай болгож өргөжүүлсэн. 1916 оны 12 сар. Засгийн газраас 13 бүлэгтэй 93 заалттай цахилгаан мэдээний дүрэм батлан гаргасан. 1920 он. Анхны радио холбооны төхөөрөмж болох радио телеграф суурилуулсан. 1921 оны хавар. Цахилгаан мэдээний “МОНТА” агентлаг байгуулагдсан. 1921 оны 7-р сарын 19. Ардын Засгийн газрын 6-р хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулан даргаар нь гүн Г.Цэдэвсүрэн томилогдсон. Алсын холбооны телефон болон телеграфын шугам Их хүрээнээс Цэцэн хан хүрээ буюу одоогийн Өндөрхаан хот хүртэл тавигдсан. 1921 оны 7-р сарын 28  Ардын Засгийн газрын 14 дүгээр хуралдаанаар шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог Гадаад яаманд харъяалуулахаар шийдвэрлэжээ. Өртөө шуудангийн албыг Дотоод яам хариуцаж байжээ. 1921 оны 12-р сарын 5 Ардын Засгийн газрын 31-р хуралдаанаар “ Шуудан, бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “ Цахилгаан мэдээ, сэтгүүл бичгийн ерөнхий хороо” болгон өөрчилжээ. 1922 оны 3-р сарын 15. Холбооны сургууль байгуулагдав. 1924 оны 7-р сарын 8. Шуудангийн анхны марк/ Элдэв-Очир/хэвлэгдсэн. 1928 он. Их хүрээнд 100 хосын кабель шугам анх тавигдсан. 1931 оны 5-р сарын 1. Шугамын радио нэвтрүүлэг эхэлсэн. 1934 оны 9-р сарын 1. Анхны радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн. 1939 оны 1-р сарын 15. 200 хэрэглэгчийн багтаамжтай телефон станц ашиглалтанд орсон. 1944 оны 5-р сарын 9. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороог Холбооны яам болгон өөрчлөн байгуулж, Анхны сайдаар Д.Дэндэв томилогдов. Ийнхүү бие даасан салбарын яам байгуулагдсан нь харилцаа холбооны хөгжилд нэн тустай арга хэмжээ болсон юм. Тус яамны сайдаар Д.Дэндэв /1944-1945/, З.Аюурзана/1945-1953/, Л.Дамдинжав /1953-1957/ нар ажиллаж байв 1950 оны 11-р сар. Улаанбаатар ба Архангайг холбосон агаарын шугам тавигдсан. 1956 он. Улаанбаатар хотод анхны нягтруулгын төхөөрөмж суурилуулсан. Энэ үед “Онц холбоочин” цол тэмдэг бий болсон төдийгүй Холбоочдын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан түүхтэй. 1957 оны 6-р сарын 22. Тээврийн яамыг Холбооны яамтай нэгтгэж, Сайдаар нь Л.Дамдинжавыг дахин томилов. Энэ үед БНМАУ-ын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил байршлын ерөнхий схем батлагдав. 1960 он. Улаанбаатар хотод холбооны үйлчилгээний төв барилга байгуулагдсан. 1960 оны 4-р сарын 22. Улаанбаатар хотод “Их хүчний радио нэвтрүүлэх төв”/Хонхор /ашиглалтанд оров. 1963 он. Монгол Улс Дэлхийн шуудан холбоо/ UPU/-ны гишүүн орон болов. 1964 он. Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-  д элссэн. Олон улсын сансрын холбооны “ Интелсат” / Intetnational Telecommunications Satellite organization/ байгууллагыг байгуулах хэлэлцээрт нэгдэв. 1965 он Нам, засгаас харилцаа холбооны ажлыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч, 1965 онд Тээвэр холбооны яамыг өөрчилж, Холбооны яамыг сэргээн байгуулсан нь 1990 он хүртэл оршин тогтносон юм.  Холбооны сайдаар Д.Готов /1965-1979/, И. Норовжав /1979-1989/, Б.Баатар /1989-1990/ тус, тус ажиллаж байв. Энэ үед Сансрын уудмыг энхтайвны зорилгоор ашиглах “Интеркосмос” байгууллага байгуулагдав. 1966 оны 3-р сарын 1. “Социалист холбоо” сэтгүүл хэвлэгдэн гарав. 1967 оны 9-р сарын 27. Радио телевизийн төв ашиглалтанд оров. МУИС-ийн бүрэлдэхүүнд холбооны инженерийн анги нээгдэв. Холбоочдын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав. 1968 он. ЗСБНХУ- БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Сансрын холбооны газрын станц байгуулах шийдвэр гарсан. 1969 он. Сансрын холбооны газрын “ОРБИТ” станцыг “Наран”-д байгуулж,  телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч эхэлсэн. Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт байгуулагдав. 1970 он. Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах анхны сансрын хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулсан. 1971 он. МУИС-д радио холбооны тэнхим байгуулагдсан. 1972 он “Монголын харилцаа холбоог 1975-1990 онд хөгжүүлэх хэтийн төлөв” баримт бичиг батлагдсан. Сансрын холбооны олон улсын байгууллага / Интерспутник/-д гишүүн орноор элсэв. Политехникийн дээд сургууль байгуулагдав. 1975 он. Статистикийн төв газарт Минск-32 нэртэй компьютерийг суурилуулсан. Таксафон ажиллаж эхэлсэн. 1976 оны 2-р сарын 1. Хэт богино долгионы ФМ нэвтрүүлэг эхэлсэн. Өргөн зурвасын радио релейний шугам суурилуулж эхэлсэн. 1977 он. Геобайнгын орбитад радио өргөн нэвтрүүлэгт ашиглах 740 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WAR-SAT-77 / олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг  хэлэлцүүлж,  Монгол Улсад хуваарилуулав. 1978 он. Цаг уурын байгууллагад EC-1022 компьютерийг суурилуулсан. 1979 оны 12-р сарын 28. Радио релейний шугам ажиллаж эхэлсэн. Алсын холбооны хагас автомат АТС-ыг ашиглалтанд оруулсан. 1982 он. ШУТМТ-ийн ROBOTRON-1152 компьютерийг ЗХУ-ын ВИНИТИ төвийн компьютертэй холбооны сувгаар холбосон. 1984 он. Статистикийн төв газар аймгуудтай Мега-100 компьютерээр холбогдож эхэлсэн. 1986 он. Аймгийн төвүүдтэй бүх сум, багууд холбоогоор холбогдсон. 1987 он. Хиймэл дагуулаас цаг уурын мэдээг авч эхэлсэн. 1988 он. Геобайнгын орбитад хөдөлгөөнгүй албанд ашиглах 113,60 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WARC-ORB-88/ олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг  хэлэлцүүлж,  Монгол Улсад хуваарилуулав. 1989 он. МИАТ олон улсын агаарын тээврийн SITA сүлжээнд холбооны сувгаар холбогдсон. 4 аймгаас бусад бүх аймаг Улаанбаатар хоттой аналог радио релейний системээр холбогдсон. Буухиа шуудангийн үйлчилгээг нээн ажиллуулав. 1990 он. Холбооны сайдын 121 дүгээр тушаалаар Шинжлэх ухаан технологийн төвийг байгуулсан. Мөн энэ үед Засгийн газрын 16 дугаар тогтоолоор Холбооны яамыг татан буулгаж, Холбооны ерөнхий газрыг байгуулсан. 1991 он. Франц улсын Алкател компаний Е-10 тоон системийн 27,000 дугаартай телефон станцыг байгуулж, станц хооронд анх удаа шилэн кабелийн систем ашиглах болов. Улаанбаатар-ХонгКонгын хооронд олон улсын холбооны үйлчилгээг зохион байгуулах зорилгоор Улаанбаатарт хиймэл дагуулын станц суурилуулав. Монголын холбоочдын эвлэл байгуулагдав. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах зорилгоор хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулав. Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага / APT/- д гишүүнээр элсэн оров. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон даяар Азиасат системээр дамжуулав. ШУТИС-ийн харъяа Мэдээллийн технологийн сургууль байгуулагдав. Засгийн газрын 325 дугаар тогтоолоор радио өргөн нэвтрүүлэг, телевизийн станцуудыг Холбооны ерөнхий газраас Монголын радио телевизэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Холбооны ерөнхий газрын даргын 146 дугаар тушаалаар харилцаа холбооны салбарыг зах зээлд шилжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор харьяа байгууллагуудыг улсын үйлдвэрийн газраар бүртгүүлж ажиллуулах болсон. 1992 он. Холбооны ерөнхий газрын даргын 10 дугаар тушаалаар төрийн өмчит “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулсан. (Анхны захирал нь Болдбаатар).  Холбооны Ерөнхий газрын даргын 25 дугаар тушаалаар Харилцаа холбоо компанийг байгуулсантай холбоотой Холбооны ерөнхий газрын аппаратын бүтцийг өөрчилсөн. 1992 оны 7-р сарын 30. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлаас баталсан 1992 оны долдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Засгийн газрын шинэ бүтцийг батлахад Холбооны ба тээврийн ерөнхий газрыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яамыг шинээр байгуулж, сайдаар нь Р.Сандалханыг томилжээ. Улаанбаатар хотод анхны тоон телефон станц Е-10 ашиглалтанд оров. Хуучин аналог системийн станцуудыг тоон системээр сольж, Улаанбаатар хотод шилэн кабель суурилуулж эхлэв. 1993 он. Олон улсын болон хот хоорондын шууд эрхтэй телефон ярианы үйлчилгээг нэвтрүүлэв. Үндэсний радио долгионы хүснэгтийг боловсруулав. Электрон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн.   Энэ үед Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 54 дугаар тогтоолоор Харилцаа холбооны салбарыг хувьчлахад баримтлах чиглэл, зарчмыг дэмжсэн ажээ.  1994 он. “Цахилгаан холбоог 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулав. 1994 оны 1-р сарын 28. Засгийн газрын  24 дүгээр тогтоолоор Дэд бүтцийн хөгжлийн яамыг/ДБХЯ/ байгуулж, холбооны салбар түүнд харьяалагдах болсон.  1994 оны 9 дүгээр сарын 16. ДБХЯ, АХБ Deloitte Touché Tohmatsu компанитай “Цахилгаан холбооны салбарын шинэчлэл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх (Mongolia Telecommunications Sector Reform-TA 2101-MON) гэрээ байгуулав.        1994 оны 11 дүгээр сарын 1. ДБХ-ийн сайдын 274 тоот тушаалаар Монгол шуудан компанийг байгуулав. Анхны захиралаар нь н.Төмөрхүү томилогджээ.  Интелсат сансрын холбооны станцыг Япон улсын буцалтгүй тусламжаар ашиглалтанд оруулав. Е-10 станцыг 11000 шугамаар өргөтгөв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг Интелсатын хиймэл дагуулд шилжүүлэн нэвтрүүлж эхлэв.  Анхны пейжерийн үйлчилгээ /Монком компани/ нэвтрэв. 1995 он. Харилцаа холбооны тухай анхны хууль УИХ-аар батлагдав. Төмөр замын дагуух хотуудад 3000 хэрэглэгчийн багтаамжтай тоон телефон станцыг суурилуулав. Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдав.  Үйлчилгээний тусгай зөвшөөрлийг анх олгож эхэлсэн Монголын цахилгаан холбоо ХХК байгуулагдаж, анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүрэн холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг анх Мобиком ХХК-д олгосон. 1996 он. Шуудан цахилгаан холбооны газар байгуулагдав. Монголд анх үүрэн холбооны ярианы үйлчилгээ нэвтэрсэн. Суурин телефон холбооны ярианы үйлчилгээнд тарифын систем нэвтрүүлсэн. Интернэтийн анхны үйлчилгээ /Датаком компани / нэвтрэв. Картын таксафоны үйлчилгээг нэвтрүүлсэн. Анхны кабелийн телевиз/ Сансар/  нээгдэв. Анхны хувийн дээд сургууль / Цахим/ байгуулагдав.  1997 он. Олон улсын сансрын холбооны Интелсат байгуулагад элсэв.  Хойд чиглэлийн анхны тоон радио релейний 900 км шугамыг суурилуулсан. Дуут пейжерийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 1998 он. Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Радио релейний 24 станцад нарны зайн систем суурилуулсан. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг 24 цагийн турш орон даяар дамжуулж эхлэв. VSAT систем ашиглан радио релейний шугамгүй 4 аймгийн төв, сум суурин газрыг холбож харилцаа холбооны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 1999 он. Радио долгионы тухай хууль батлагдав. WLL технологи ашиглан утасгүй суурин телефоны үйлчилгээг Мобиком компани Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. AMPS технологийг ашиглан үүрэн холбооны хоёрдогч оператор Скайтел ХХК үйлчилгээгээ эхлүүлсэн. 2000 он. Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг батлуулав.  Төмөр замын сүлжээний дагуу хойд хилээс урд хил хүртэл 1600 км шилэн кабель тавигдаж дуусав. Холбоочин сэтгүүл олон улсын сэтгүүл зүйн бүртгэлд оров. Утасгүй кабелийн телевизийн MMDS технологийг Хийморь кабелийн ТВ-ийн компани нэвтрүүлж үйлчилгээг эхлэв. Олон улсын роуминг үйлчилгээг анх нэвтрүүлж, Мобиком ХХК-ийн хэрэглэгчид өөрийн дугаарыг гадаадад ашиглах боломжтой болсон. Үүрэн холбооны технологи ашиглан мессеж дамжуулах үйлчилгээ буюу SMS-ийг анх удаа Мобиком ХХК нэвтрүүлсэн. Их дээд сургуулиудыг холбосон интернэтийн “Эрдэмнэт” сүлжээ байгуулагдав. 2001 он Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав.  ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургалтын төв байгуулагдав. Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд тоон радио релейний шугамыг Мобиком ХХК байгуулж орон нутагт үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөдөлгөөнт холбооны CDMA IS-95B системийг суурилуулав. Монгол Улсад анх удаа Хөдөлгөөнт интернэт буюу WAP-хүргэлээ. 2002 он. Ерөнхий сайдын дэргэд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний зөвлөлийг байгуулав. Засгийн газрын 15 дугаар тогтоолоор бие даасан зохицуулах байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулж, дүрмийг баталсан. Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан. Мэдээлэл, холбооны технологийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлуулав. Улаанбаатар-Багануур-Баруун-Урт-Чойбалсан болон Алтай-Улиастай, Ховд-Улаангом, Булган-Мөрөн чиглэлд 1350 км шилэн кабелийн сүлжээг байгуулав. Улс хоорондын телефон ярианы зах зээлийг нээж олон улсын ярианы гарцын зөвшөөрлийг олгосноор World Call 002, Hi Call 003 үйлчилгээнүүд нэвтэрч эхэлсэн. Интернетэд суурилсан олон улсын ярианы үйлчилгээний зөвшөөрлийг олгож эхэлсэн Анхны гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн дээд сургууль  /Хүрээ/  байгуулагдав. 2003 он. Мэдээллийн технологийн үндэсний паркийг байгуулав. Шуудангийн тухай хууль батлагдав. Хөдөөгийн холбоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг  батлуулав. Ази, Номхон далайн шуудан холбооны байгуулага / APPU/-д гишүүнээр элсэв.  “Монголсат-1” сансрын холбооны техникийн шийдлийн төсөл хэрэгжүүлэв. Дэд бүтцийн яамны бүтцэд Мэдээлэл, холбооны газар байгуулагдав.  2004 он.  УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбооны газрыг Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоолын хүрээнд байгуулагдав. Дотоодын сансрын холбооны сүлжээ байгуулав. CDMA 2000 1X буюу үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Скайтел компани нэвтрүүлэв.  Маркийн музейг Дэд бүтцийн сайдын тушаалаар байгуулсан. 9 дүгээр сарын 22-нд батлагдсан “ Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-аар “Шуудангийн үйлчилгээ”-г Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын үндсэн Хүрээнд хамааруулсан. Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлагдсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцэд Шуудангийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын газар байгуулагдлаа. Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 260 км шилэн кабелийн сүлжээ байгуулав. 2005 он. “Цахим Монгол” хөтөлбөр “Цахим засаг мастер төлөвлөгөө” батлагдсан.  “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх  дүрэм”, “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”-ыг Засгийн газрын 34 тоот тогтоолоор батлав. “Шуудангийн салбарын үзэл баримтлал“ ЗТАЖ-ын сайдын 121 дүээр тушаалаар батлуулав.  “Шуудангийн салбарын дунд хугацааны бодлогын баримт бичиг“ ЗТАЖ-ын сайдын 199 дүгээр тушаалаар батлуулав. Монгол Улсад хөдөлгөөнт холбооны CDMA-450 технологи нэвтрүүлэхэд баримтлах чиглэлийг батлав. Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл батлагдсан. Интернэтийн олон улсын 1 Mbps үнэ 3250 $ байсныг 400 $ болгож бууруулав. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөрийг эхлүүлэв. Дашинчилэн-Булганы чиглэлийн 140 км,  Эрдэнэт-Чойрын чиглэлийн 700 км сүлжээг ашиглалтанд орууллаа. Эрдэнэт-Дархан-Улаанбаатар-Чойрын чиглэлд Мобиком ХХК-ийн байгуулсан шилэн кабелийн сүлжээ нь интернетийн үйлчилгээг орон нутагт хүргэх, интернетийн бөөний үйлчилгээний чанар, сонголтыг бий болгох эхлэл болсон. 2006 он. Монгол Улсад утасгүй холбооны системийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэлийг батлуулав. Мөрөн-Баян-Өлгий чиглэлийн 1600 км, Арвайхээр-Даланзадгад-Мандалговийн чиглэлийн 700 гаруй км, Лүн-Баянхонгорын чиглэлийн 430 км урт нийт 2730 км урт сүлжээг байгуулав.     Үүрэн холбооны гуравдагч оператор Юнител ХХК GSM технологи ашиглан үйл ажиллагаагаа эхлүүлэв. Анх удаа сарын суурь хураамж нь ердөө 1$ байх “Dream life” дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Монгол Улсад анх удаа сарын суурь хураамжгүй NICE дараа төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэв. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” Харилцаа холбооны зохицуулах  хорооны дэргэд байгуулагдсан. 21 аймгийг холбосон “Орон нутгийн өгөгдлийн сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлэв.  Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох утасгүй интернетийн WiMAX технологи нэвтэрч Скай Си Энд Си ХХК болон Улуснет ХХК-иуд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн. Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын телевизийн нэвтрүүлгийн хаалттай бүс, алслагдсан дүүргүүд нийт 361 цэгт телевизийн нэвтрүүлгийн олон сувгийг хүлээн авч дахин дамжуулах станцыг суурилуулав. Суурин холбооны дараа үеийн сүлжээ (NGN)-д шилжив. NGN, CDMA 2000 1X, IN амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.  “Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журам“ ЗТАЖ-ын сайдын 70 дугаар тушаалаар батлуулав.  Дэлхийн шуудан холбооны долдугаар нэмэлт протокол, Шуудангийн санхүүгийн хэлэлцээрийг Монгол Улсын хуулиар батлуулав.  ДШХ-ноос хэрэгжүүлдэг Шуудангийн шинэчлэл, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд хамрагдав.   “Мэдээлэл, харилцаа холбооны технологи-85”  /ICT-Expo/ үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан. Засгийн газрын 186 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 491 дугаар тогтоолоор “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани байгуулагдсан.  Telstar 18 / APSTAR-V хиймэл дагуулаар / стандарт FS- 1300 хиймэл дагуул нь 38 C-band, 16 Ku band транспондтой сансрын хиймэл дагуулын технологи / DTH /- ийг нэвтрүүлж, DVB-S стандартын 4,5 метрийн голчтой антеннаар телевизийн 18 сувгийг орон даяар дамжуулж эхэлсэн. 2007 он.  Үүрэн холбооны Жи-Мобайл компани CDMA технологи ашиглан сүлжээнийхээ нээлтийг хийлээ. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрэв. Хүүхэд бүрт зөөврийн компьютер” төслийг хэрэгжүүлж эхлэв. Интернэтийн 1Mbps урсгалын үнийг 400$ байсныг 150$ болгосон ба интернэт урсгалын багтаамжийг 1,25 Gbps болголоо. Шуудангийн зип кодыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 101 дүгээр тушаалаар батлуулсан. Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулав. Олон улсын мэдээлэл технологийн боловсролын төв / Аптек/ байгуулагдав. 2008 он. Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор тус газрын нэр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталж, Мэдээлэл, шуудан , харилцаа холбоо, технологийн газар болов. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулав.  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн асуудал Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын эрхлэх асуудлын хүрээнд шилжив.  “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох” үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай Үндэсний хороо байгуулагдав. Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Ази–Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага / APSCO/- д гишүүнээр элсэв. Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор болон Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж эхлэв. Сумдын түвшний шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийн хүрээнд 15 аймгийн 28 суманд шилэн кабельд холбож 880 км сүлжээ байгуулсан. 2009 он. БНСУ-ын Засгийн газрын тусламжаар Үндэсний дата төвийн барилга, тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулав. “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дүрэм”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. Монгол шуудан ТӨХК болов. Онлайн худалдаа, үйлчилгээ нэвтрэв. Үүрэн холбооны сүлжээнд 3G технологийг нэвтрүүлж хэрэглэгчид гар утсаараа интернетэд холбогдох боломж бүрдсэн. Скайтелийн сүлжээнд 3G технологи дээр суурилсан гар утасаараа дамжуулан шууд телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой STYLE үйлчилгээг нэвтрүүллээ. Үндэсний радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй “Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоо”-г анх удаа бий болгож, радио давтамжийн зурвасыг хянах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний радио давтамжийн талаар 2009-2012 он хүртэл баримтлах давтамжийн зурвасын төлөвлөлтийн стратегийг шинэчлэн баталсан. Интернет протоколд суурилсан Ай Пи телевиз (IPTV), хөдөлгөөнт телевизийн (Mobile TV) үйлчилгээг нэвтрүүлсэн. “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлав. 2010 он.  “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 141 тоот тогтоолоор батлуулав. Хот хооронд, хөдөө орон нутгийн телефон ярианы үнэ тариф ялгаваргүй байх шинэ тарифт шилжлээ. Засгийн газрын 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдав. Шуудангийн олон улсын сүлжээний цахим систем / ITPS /-ийг нэвтрүүлсэн. “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ хөтөлбөр”-ийг батлуулав.  2011 он. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдав.  Өрх бүрт шуудан хөтөлбөрийг Засгийн газрын 126 тоот тогтоолоор батлуулсан. “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав. DWDM сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах төслийн хүрээнд олон улсын интернэтийн сүлжээнд холбогдох зорилгоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 2.5 Г/бс/STM-16 / их багтаамжийн сүлжээ байгуулав. 2012 он “Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоол, “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар захирамж, 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 81 дүгээр захирамжийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байгуулагдаж, газрын бүтцэд сансрын технологийн хэлтэс байгуулав. Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг Засгийн газрын 137 тоот тогтоолоор батлуулав. “Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулав. Орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргууллаа. “Сумдад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. “Орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. “Сум, багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох харилцаа холбооны дэд бүтэц байгуулах” төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. “Гэр хорооллыг интернэтжүүлэх” төслийг эхлэв. “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг  хянах мэдээллийн систем бий болгох” төслийг  эхлүүлэв.                                                                                                   Мэдээлэл, харилцаа холбооны  салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг шинэчлэн тогтоолгох ажлыг зохион байгуулсан. 2013 он. Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл шинэчлэл хүрээнд 19 аймгийн 150 сумыг шилэн кабелийн сүлжээнд холбов. “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах  “Сансрын үндэсний зөвлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 16 дугаар захирамжаар байгуулав.   “Сэтгэгдлийн зохистой хэрэглээг бий болгох тухай журам”-ыг Засгийн газрын 01 тоот тогтоолоор батлуулав. “Шуудангаар үйлчлэгч болон шуудан тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”ыг шинэчлэн, “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн давуу эрхийн бүс тогтоох тухай”  Ерөнхий сайдын 24 тоот захирамжаар батлуулав  Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, хөөргөх Улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний цахим/ ТҮЦ /машиныг нэтрүүлэв. “Иргэдийн өргөдөл гомдлын ухаалаг тайлангийн систем нийлүүлэх” төслийг эхлүүлэв. Монгол Улс болон ОХУ-ын хооронд хил орчим радио долгион ашиглалтын талаарх гэрээг байгуулав. 2014 он Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 101 тоот тогтоолоор батлуулав.  “Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын модулиуд хөгжүүлэлт” төсөл хэрэгжиж эхлэв. “Төрийн үйлчилгээний цахим систем” төсөл эхлэв. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” төсөл хэрэгжүүлж эхлэв. Монгол Улс тоон телевизийн системд шилжих төслийн хүрээнд бүх аймаг, 371 сум суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног төхөөрөмж суурилуулж, DVB-S2 стандарт систем бүхий тоон системд бүрэн шилжүүлэв. “Төрийн үйлчилгээг иргэдэд цахим машин ашиглан хүргэхэд мөрдөх журам”-ыг батлав. “Цахим систем болон Мобайл технологид суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх” төслийг эхлүүлэв. Монгол Улсын хэмжээнд 4 оронтой мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлсэн Харилцаа холбооны тухай хуулинд Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хийв. Нийтийн түлхүүрийн дэд бүтэц төслийн гүйцэтгэлийн хүрээнд Гэрчилгээжүүлэх Суурь Байгууллагын анхны түлхүүр үүсгэж, Үндэсний Дата Төв УТҮГ-т хүлээлгэн өгөв. 2015 он Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны / 4G LTE / системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг батлав. Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны / 4G LTE / системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэлийг баталсан. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар баримтлах чиглэлийг батлав.  “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд цэцэрлэгүүдийг камержуулах, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийг иж бүрэн тоон IP камераар тоноглож, гар утасны аpps болон бусад төхөөрөмжийг суурилуулж, интернэтээр хяналт хийх боломжийг / “Newsonic” компани / бүрдүүллээ. 2016 он  “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг байгуулав Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс тогтоох журам”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын 117 тоот захирамжийн дагуу шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3720 дугаарт бүртгүүлсэн. “Монгол Улсад интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын 123 тоот тогтоолоор батлуулав. “ Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. 2017 он Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаарх баримтлах бодлого /2016-2025/ баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулав. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдын захирамжаар батлууллаа. “Монголын цахилгаан холбоо”  ХК-ийн БНСУ-д ногдох хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах шийдвэрийг Засгийн газрын 300 тоот тогтоолоор гаргав. Төрийн цахим мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтрэв. “Сансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “мазаалай” хиймэл дагуулыг м2017-001 дугаар бүхий Монгол Улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд олголоо. 2018 он  “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав.  Танилт, баталгаажуулалтын нэгдсэн “ДАН” систем нэвтрэв. “Монголын хөгжлийн сүлжээ-2021” төсөл хэрэгжүүлж үндсэн сүлжээний багтаамжийг аймгийн төвүүдэд 100 Гбит/сек хүргэх зорилгын хүрээнд нэг аймгийн төвд 1 Гбит/сек багтаамжтай байгаа сүлжээг 100 дахин нэмэгдүүлж нийт сүлжээний ачааллыг зарим аймгуудад 2100 Гбит/сек  хүргэв. “Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд  үүрэн холбооны оператор компаниудтай хамтран хүүхдийн гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулав. 2019 он Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль батлагдав. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдав. Монгол Улсад фэйсбүүк компанитай хамтран ажиллах хамтын ажиллагааны  санамж бичиг байгуулав. “Тоон бичиг үсэгтэн”сургалтын гарын авлага боловсруулав. Ухаалаг засаг төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулах төслийг эхлүүлэв. Дэлхийн шуудан холбооны есдүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар батлуулав. Транзит үйлчилгээний мэдээлэл солилцоо, бүртгэл хяналтыг сайжруулах зорилгоор улс хоорондын шуудангийн мэдээлэл солилцох ITMATT системийг хэрэгжүүлж эхлэв. Үндсэн сүлжээний нийт урт 17614 км болов. 2020 он  Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинэчлэв.  Цахим орчинд хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг  баталсан.   Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” нэвтрүүлэв. “Радио долгион ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох тухай” журмыг баталсан.  “Төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийг шалгаруулах, тэдгээрийг дамжуулах үйлчилгээний журам”-ыг баталсан.  “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео,санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг  баталсан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн 255 стандартыг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. Үүрэн холбооны сүлжээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хувийг хамарч, бүртгэлтэй  хэрэглэгчдийн тоо 5.56 саяд хүрлээ. Монгол Улсад интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллага үйл ажиллагаа эрхэлж, нийт хэрэглэгчдийн тоо 3.0 сая болов.  Бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Дэлгэрэнгүй

Showing 10-18 of 19 results