digital nation 3 cover

Digital Nation – 2021 | Мэдээлэл технологийн салбар дахь хэвшмэл ойлголтыг халах нь

[vc_row][vc_column][vc_column_text] Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудал ямагт хөндөгдсөөр ирсэн. Манай улсад энэ салбар дахь жендэрийн нөхцөл байдал ямар байгаа талаар бид энэ удаагийн зочидтойгоо ярилцлаа.  “Дижитал Вэндин" компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалан: Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Дижитал Вендин ХХК нь "High payment solutions" компанийн харьяа компаниудын нэг. Байгуулагдаад 4 сар болж байна. Энэ хугацаанд зөөврийн “power bank” түрээслэх Hi-charge үйлчилгээг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь төлбөрийн цогц шийдэл болох цахим хэтэвч Hi-pay апп-д байрлах Hi-charge цэсээр дамжуулан хот даяар байрлуулсан “power bank” цэнэглэх цэг дээрх QR кодыг уншуулан, тун хялбархан үйлдлээр дүүрэн цэнэгтэй power bank түрээслэн авах боломжтой бөгөөд хэрэглэж дуусаад өөрт ойр дурын байршилд буцаан хийх давуу талтай  ухаалаг систем юм. Өнөөгийн нийгмийн бүхий л насны хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэгт болсон мобайл дата хэрэглээ бүхий ухаалаг утасны цэнэг дуусах гэсэн асуудлыг шийдэн, хүрээлэн буй орчинд ээлтэй,  их хотод өнгө төрх, чимэг нэмсэн үйлчилгээ болсон гэдэгт бид итгэлтэй байдаг. Харилцаа холбоо, мэдээллийн технологи гэрлийн хурдаар өсч байгаа өнөө үед дэлхий дахинд энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэнцвэрт байдал нь бүрэн шийдэж чадаагүй асуудлын нэг байсаар байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/ гэх мэт нэр хүндтэй байгууллагуудаас хэрэгжүүлж буй олон төрлийн сургалт хөтөлбөрүүд, Мелинда Гэйтс зэрэг салбарт нэр хүндтэй, алдартай эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр ороод ч жендэрийн тэгш оролцооны талаар тэргүүлдэг Европын холбооны улсуудад хүртэл энэ асуудал байсаар байна. Монгол Улсын хувьд энэхүү тоон үзүүлэлт нь 40 орчим хувь байгаа нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш юмаа. Гэхдээ энэхүү үзүүлэлтийг ойроос харвал  салбарын нийт хэмжээнд эмэгтэйчүүдийн ажиллаж буй ажлын байр нь голчлон үйлчилгээ, санхүү бүртгэл, борлуулалтын хэсэгт байх бөгөөд ICT секторын нарийн мэргэжил шаардсан кодчлол, програмын хөгжүүлэлт, hardware инженер, дата шинжлэл гэх мэт тал дээр тун бага хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Олон улс дахь туршлага, мөн мэдээллийн технологийн салбарт ажилласан өөрийн туршлага дээрээс ч харсан энэхүү оролцоо бага байгаагийн шалтгааныг харвал  ялгаатай 3 үе байгаа нь харагдана. Энэ нь эмэгтэйчүүдийн тухайн ажлын байранд анх орох буюу энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэх үе, карьерийн хөгжлийн үе, ажил хувийн амьдралын тэнцвэрийг хангах үе юм. Манай Hi-pay ийн групп компаниудын хувьд нийт ажилтнуудын хүйсийн харьцаа 50:50 тэнцүү байдаг бөгөөд энэ нь менежментийн баг буюу шийдвэр гаргалтын төвшинд ч адилхан хадгалагддаг үзүүлэлт юм. Энэ нь эргээд үйлчилгээ сайжруулах, хүртээмжтэй байдал, ажлын бүтээмжийн хувьд ч давуу байдал болж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна гэж би хардаг юм. Дээр дурдсанчлан нарийн мэргэжил шаардсан ажлын байрны хувьд энэ үзүүлэлт буурдаг хэдий ч нийт салбарын хэмжээнд хүний нөөцийн хувьд дутмаг, мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгууллагуудад байгаа хүйсийн харьцаанаас ихэнхдээ шалтгаалдаг юм. “Охид нийгмийн ухааны салбарт сайн амжилт гаргадаг, инженер, математик, мэдээллийн технологийн салбарт амжилт гаргаж чаддаггүй” гэх мэт олон нийтийн дунд байдаг хэвшмэл ойлголтыг халж, охид бүсгүйчүүдийн ур чадвар, өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, энэ салбарын нарийн мэргэжлээр сурах сонголтод нөлөөлөх гол арга бол салбарт ажиллаж буй бүсгүйчүүд өөрийн биеэр харуулан мэдээлэл өгөх юм. Өнөөгийн “Influencer-үүд”-ийн эрин үед энэ нь Gen Z буюу шинэ үеийнхний сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл. Би бол ажил амьдралаа зохицуулан, зүтгэж буй олон мянган бүсгүйчүүдийн л нэг. Тэдний нэгэн адилаар гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, ажлаа хийх, хурдацтайгаар хөгжиж буй салбартайгаа хөл нийлүүлэн алхах, мэргэжлийн хувьд өсөж дэвжих, хажуугаар нь нийгэмд бас  бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гээд энэ бүгдийн балансыг олоход хоногийн 24 цаг багадах үе бишгүйдээ байна. Дуртай ажлаа хийн, энэ бүхнийг амжуулах гол тулгуур нь үргэлж ойлгож, дэмжиж байдаг гэр бүлийнхэн минь байдаг. Завгүй амьдралыг туулж яваа ялангуяа бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ хэлэхэд, бид супер хүмүүс биш, хааяа өөрсдөдөө бага ч болсон чөлөө өгч, мөн өөрчлөлтөөс хэзээ ч бүү айж байгаарай гэж хүсч байна. Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Энэ жилийн ICT expo Digital Nation нэрийн дор болж байна. Орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой ч давхацлаа. Зөвхөн харилцаа холбоо бус мэдээллийн технологийн олон төрлийн салбаруудын үйл ажиллагааг таниулж байгаагаараа онцлог болж буй. Арга хэмжээний ачаар зөвхөн салбарын хүмүүс биш олон нийтэд мэдээллийн технологийн ололт, шинэ үйлчилгээний талаар мэдээлэл авч, энэ салбарын асар том боломж, давуу талууд, нийгэм эдийн засгийн бусад салбаруудад хэрхэн нөлөөлж, хөгжил дэвшилд хөтөлдөг талаар мэдээлэл өгч, биеэр харуулан ажил, амьдралдаа хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг сонирхолтойгоор харуулна гэдэгт итгэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвшмэл ойлголтоо өөрчлөх ёстой Би Архангай аймгийн Холбооны газар, Мэдээлэл холбооны сүлжээ компанид инженерээр ажиллаж байгаад 2011 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт сансрын холбоо, радио давтамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр орж, төрийн албыг хашиж эхэлсэн. Төрийн албанд бодлого боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах нь маш өргөн хүрээнд судалгаа хийж, асуудлыг олон талаас томоор харах шаардлагатай байдаг. Тиймээс энэ ажил миний хувьд өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж би боддог. Түүнчлэн  өөрийгөө олон улсад болон бүс нутгийн түвшинд сорих боломж ч их гардаг юм. Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллахад хэд хэдэн давуу тал байдаг нь цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй ажиллах боломжтой, мөн хүмүүсийн өмнө тулгардаг асуудлыг шийддэг, хүний амьдралыг хөнгөвчилдөг учраас ажлаасаа сэтгэл ханамж авдаг, түүнчлэн орлогын хувьд бусад салбартай харьцуулахад өндөр, ямар ч шинэлэг зүйл сэдэж, хэрэгжүүлэх боломжтой инновацлаг гээд дурдвал олон. IT салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувьд аажмаар нэмэгдэж байгаа ч удирдах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо чамлалттай байдаг. Ази номхон далайд технологиор тэргүүлэгч БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн оролцоог сүүлийн 20 орчим жилд бодлогоор дэмжсэний үр дүнд ахиц гарч байна. Гэхдээ удирдах түвшинд авч үзвэл, дэлхийд тэргүүлэгч 100 IT-ийн компанийн технологи хариуцсан захирлуудынх 5 хувь нь, Ази номхон далайн орнуудын мэдээллийн технологийн топ компаниудын хувьд CEO нарын ердөө 2 хувь, Удирдах зөвлөл, ТУЗ-ын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар ICT салбарт ажиллагсдын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэсэн статистик гарсан. Гэхдээ энэ бол хүний нөөц, санхүү, хууль гээд тухайн салбарт ажиллаж буй өөр мэргэжилтэй эмэгтэйчүүдийг оролцуулсан тоо юм. Яг IT-д суурилсан ажил хийдэг эмэгтэйчүүдийн талаар нарийвчилсан тоон үзүүлэлт байхгүй ч практикаас харахад чамлалттай байдаг. Манай байгууллагын нийт ажилтны 57,6 хувь нь, удирдах түвшний албан хаагчдын 30 хувь нь, 10 хүний бүрэлдэхүүнтэй удирдах багийн гурав нь эмэгтэй. Олон улстай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт боловч 50 хувьд хараахан хүрээгүй байгаа. Энэ тоог ахиулахын тулд нийгмээрээ хэвшмэл ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэйчүүд энэ салбарт ажиллах нь зөвхөн тухайн хүнд бус нийгэмдээ ч давхар тустай гэдгийг эрэгтэйчүүд, эцэг эхчүүд, ажил олгогчид, эмэгтэйчүүд өөрсдөө ч ойлгох нь чухал. Эмэгтэйчүүдийг ажиллуулснаар тухайн компани илүү олон талт болж, асуудлыг олон талаас нь харсан, хэрэглэгчдэд ойрхон /user friendly/ оновчтой бүтээгдэхүүн гаргана, цаашлаад компанийн үнэ цэн нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд ороод ажиллаа гэж бодоход ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хадгалахад сорилттой тулгардаг. Жишээ нь, би өсвөр болон бага насны дөрвөн хүүхэдтэй ээж. Миний баримталдаг гол зарчим гэвэл ажлын цагаар өөрийгөө ажилдаа бүрэн зориулж ажлын  бус цагийг гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Зарим ажил олгогчид илүү цагаар, амралтын өдрүүдэд ажиллахыг шаарддаг нь эмэгтэйчүүдийн хувьд хүндрэл болдог. Эмэгтэйчүүдийг илүү цагаар ажиллахыг шаардах бус ажлын цагтаа бүтээмжтэй байхыг хүсэх нь зүйтэй гэж боддог. “Мобиком корпораци”-ийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа: Технологи бол амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээ юм гэдгийг хэрэглэгчдйин сэтгэлд хоногшуулах нь бидний ажил “Мобиком корпораци” мэдээллийн технологийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэгч байгууллага тул зах зээл дэх орон зайгаа бэхжүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээмжээ дээшлүүлэхэд мэдээллийн технологийн газрын үүрэг оролцоо асар чухал. Хэрэглээний онцлог өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бид илүү төрөлжсөн апп дээр суурилсан шинэ технологиудыг нэвтрүүлж, DX-ийн хүрээнд робот процессын автоматжуулалтын технологи ашиглах, шинэ тоног төхөөрөмж болон технологид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тулгарч байна. 120 гаруй ажилтантай манай Мэдээллийн технологийн газар IT-ийн ашигт ажиллагааг хангах, өөрчлөлтөд бэлэн байх үүднээс боловсон хүчнээ хөгжүүлэн чадваржуулах, бодлого боловсруулан хэрэгжүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Дэлхийн хэмжээнд ICT салбарт ажиллагсдын 20 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэж миний сүүлд үзсэн судалгаанд бичсэн байна лээ. Монгол Улсын хувьд мэдээлэл технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо чамлахааргүй байна гэж боддог. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газрыг удирдаж, энэ салбарт бизнес хийж байгаа, гүйцэтгэх захирал хийж байгаа эмэгтэйчүүдийн тоо  жил бүр л нэмэгдэж байна. Тэгэхээр үлгэр авах бодит жишээ зөндөө. Харин эмэгтэйчүүдийн одоогийн оролцооны түвшнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь бодлогын түвшинд болоод хэрэгжүүлэх аль аль шатандаа цогцоор нь анхаарах зүйл гэж боддог. Манай компанийн нийт 1500 гаруй ажилтны 800 гаруй нь буюу 54 хувь нь эмэгтэйчүүд. Мэдээллийн технологийн газрын маань 100 гаруй ажилтны 30 хувь нь эмэгтэйчүүд юм. Бид эрэгтэй, эмэгтэй гэж жендэрт ач холбогдол өгөхөөс илүү хэн дижитал хувьсалд хамгийн амжилттай оролцож, хувьсаж чадаж байна, хэн өөрийгөө хөгжүүлж байна, тэр хүнийг л бид бүх талаар дэмжиж, сургах хөгжүүлэх, цаашдаа өөрсдийн ноу-хаугаа бусдадаа дамжуулах нь чухал. Манай хамт олон ялгаатай үзэл бодол, харах өнцгүүд нийлж, олон ургалч үзэл бодол, санал санаачилга дээр үндэслэн гаргасан шийдвэр зөв болно гэж үздэг. Урт хугацааны стратегиа ингэж гаргадаг учир хэрэгцээ шаардлагыг нь илүү сайн мэдэрсэн, шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очих болов уу. Мэдээж, ажилтнуудын маань чин сэтгэл шингэж гэмээнэ илүү амжилттай бүтээгдэхүүн, үйлчилгээ гарна. Өдгөө хүний амьдралыг гар утасгүйгээр, интернэт, компьютергүйгээр, аппликэйшн, сошиал медиагүйгээр төсөөлөх аргагүй болчихлоо. Монголын хүн амын 70-80 хувь нь ухаалаг утас хэрэглэж байгаа энэ цаг үед технологи бол тэдний амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээ юм гэдгийг хэрэглэгчдйин сэтгэлд хоногшуулах нь бидний ажил. Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад шинэ төрлийн ажлын байрууд бий болж байна. AI, IoT, ML, Big data зэрэг технологи нь data scientist, data analyst, data specialist тэргүүтэй, хэдхэн жилийн өмнө байгаагүй шинэ ажил мэргэжлүүдийг гаргаж ирж байгааг онцлох нь зүйтэй. Үргэлж шинийг эрэлхийлдэг, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, шинийг сурах эрмэлзэлтэй, технологийн давуу талыг ашиглан нийгэмдээ өөрчлөлт хийх хүсэлтэй охид бүсгүйчүүд өөрсдийгөө энэ талбарт сорих хэрэгтэй. Ковид-19 нэг талаас дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлсэн бол нөгөө талаас дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд ханган нийлүүлэх дэд бүтцийг бий болгох явцыг мөн хурдасгасан. Дэлхийн ихэнх улс орон цахим үндэстний бодлогоо гаргасан байдаг ч дижитал амьдралын хэв маяг ингэж хурдтай бий болно гэж хэн нь ч төсөөлөөгүй байлаа. Тийм учраас дижитал амьдралын энэ шинэ хэв маягийг хангаж чадах дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг бий болгох, цаашлаад илүү хүчтэй бас уян хатан болгох хэрэгцээ шаардлага тулгарч байна. Төр болон хувийн хэвшлийнхэн салбар харгалзахгүйгээр тэрхүү дэд бүтцийг бүрдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгааг, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг Digital Nation 2021-ийн гурван өдөрт нэг дороос харах боломжтой. Манай салбарынхан хөл хорионы үеэр хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан бэлдсэн, шилдэг гэсэн бүхнээ танилцуулах тул иргэд маань амьдралыг тань илүү хялбар энгийн болгож чадах шийдлүүдийг өөрсдийн биеэр ирж үзэж танилцаасай гэж хүсэх байна. "Digital Nation-2021" арга хэмжээний үеэр буюу 9 дүгээр сарын 17-ны 15:00 цагт "Women in ICT" олон улсын зочдын хэлэлцүүлэг явагдах бол 16:00 цагт цахим үндэстэн болоход эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр дотоодын зочид мөн ярилцах юм. [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
digital nation 2 cover

Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа

[vc_row][vc_column][vc_column_text]Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ "Digital Nation 2021" энэ сарын 17-19-ний өдөр болох гэж байна. Урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарч, олон улсын шинжтэй зохион байгуулагдах тус арга хэмжээнд үндэсний 100 гаруй байгууллага оролцож, дижиталчлалын эрин үетэй хэрхэн хөл нийлүүлж буйгаа, улс орны алс хэтийн хөгжлийн зураглал, төлөвлөгөөтэй дэлгэн үзүүлэх юм. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбартаа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй цуврал ярилцлага хийж буй билээ. “Юнител” группын Гүйцэтгэх захирал Д. Энхбат: Цахим шилжилт хийснээр дотоодын нийт бүтээгдэхүүн тав дахин өсөх боломжтой Юнител компани 2006 онд байгуулагдан, үйл ажиллагаа явуулж эхлэхэд айл өрхийн интернэтийн хурд одоогийнхоос  бараг 100 дахин бага байсан. Тэр үетэй харьцуулахад бид одоо дэлхий ертөнцтэй 100 дахин хурдан холбогдож, мэдлэгийг 100 дахин хурдтай олж авч байна гэсэн үг. Сум суурин газруудад хүмүүс цахилгаан холбоон дээр очиж, сансрын хиймэл дагуулаар ярьдаг байсан бол одоо багийн түвшинд 4G интернэт ашиглаж байна. Технологийн түвшинд хүмүүс хоорондоо ийн холбогдож буйгаараа бид дэлхийн топ 50 улсын нэгт тооцогддог. Биднийг анх энэ зах зээлд нэвтрэхэд нийт хүн амын 40 хувь нь үүрэн телефон хэрэглэж байсан бол одоо 120 орчим хувьд хүрсэн. Юнител бий болсноор өрсөлдөөн бий болж, үнэ тариф, бүтээгдэхүүн үйлчилгээ дагаад боловсронгуй болж, сайжирсан. Тэр үед нийт зах зээлийн 80-90 хувийг эзэмшиж байсан томоохон үүрэн компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай тул санхүүгийн үр ашиг нь менежментийн түвшиндээ гадагшаа чиглэлтэй байсан. Өнөөдөр харин Юнител, Скайтел, Жи-мобайл бүгд монгол хөрөнгө оруулагчидтай, монгол инженерүүд ажиллаж, монгол хүмүүс  удирдаж байна. Үүгээрээ бүхий л нөү- хау маань монголчуудын чадавх болж дотооддоо шингэж,  мэдлэг ур чадвараараа  дэлхийд өрсөлдөх сууриа бэлдэж байна гэж ойлгодог. Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой тохиож буй энэ үед бид салбартаа оруулсан хувь нэмрээ ийн дүгнэж байна. Өнөөдөр Монгол Улс цахим үндэстэн болох зорилго тавиад байна. Энэ ажлыг Засгийн Газрын таван том зорилтын нэг болгож, мэдээлэл технологийн салбар хөгжлийн хурдасгуур хэмээн тодорхойлж, Ерөнхий сайд нь манлайлан ажиллаж буй нь маш том дэвшил гэж харж байна. “Government to consumer” буюу төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах энэ процесс маш хурдацтай явж байна. Үүний хажуугаар бид бүтэц, зохион байгуулалтаа сайжруулж “Business to business” гэх зах зээлийг өргөжүүлж, үүндээ төвлөрөн цахим шилжилт хийж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн, тухайн салбарын ашгийг 5 дахин өсгөх ач холбогдолтой юм. Жишээлбэл, Хөдөө аж ахуйн салбарт бид судалгаа, шинжлэх ухааны статистик, өгөгдөл дээр суурилан оновчтой арга хэмжээ аваад явбал маш их үр дүн гарна. Усалгааны систем, шавж устгалын арга барил зэргийг их хэмжээний датан дээр тулгуурлан шийдвэрлэдэг бизнесийн хэлбэр лүү шилжвэл тариа хураалтыг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой. Эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй, уул уурхайн салбаруудыг ойрын хугацаанд ийнхүү технологийн тусламжтай инновацжуулан, 3-5 жилийн төсөл хэрэгжүүлэхэд бодит үр дүн гарна. Боловсрол, эрүүл мэндийн салбар ч мөн богино хугацаанд маш боловсронгуй хөгжинө. Ингэхийн тулд засгийн түвшинд салбарын сайд нарын манлайлал хэрэгтэй байна. Юнител хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг 2016 оноос хойш ашиглан, хөгжүүлж байна. Үүнийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч компаниудын нэг юм. Зөвхөн технологийн компаниуд ч биш бусад бүх салбарынхан хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглан, үйл ажиллагаа явуулах, цахим шилжилт хийх хүсэл мөрөөдөлтэй байгаа. Улс орны хэмжээнд энэ ажлыг тодорхой түвшинд хэдийн хэрэгжүүлж эхэлсэн. Ийм дэвшилтэт, чухал цаг үед Digital Nation 2021 арга хэмжээг зохион байгуулж буй нь төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг болох нь. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийж, дижитал шилжилтийн асуудлаар төр, хувийн хэвшлүүд ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих ач холбогдолтой гурван өдөр болох гэж байна. "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Боломжийг алдахгүйн тулд бүгдээрээ ширээ тойрч суугаад ярилцах хэрэгтэй Монголыг Цахиурын хөндий болгоё, оюуны экспорт хийе, IT салбараа хөгжүүлье, эдийн засгаа солонгоруулъя гэж бид сүүлийн 20 жил ярьсан. Бодитой өөрчлөлт явагдахгүй байж байгаад сүүлийн 3,4 жилд төр, хувийн хэвшлийн үйлчилгээ эрчимтэй цахимжиж байна. Хүн бүр E-Barimt ашиглаж, E-Mongolia аппликэйшнээр дамжуулан төрийн үйлчилгээг авч, ихэнх бүртгэлийн ажлууд цахимжлаа шүү дээ. Банк, санхүүгийн салбарынхан ч ялгаагүй цахим шилжилтэд онцгой ач холбогдол өгсний үр дүнд иргэд гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийх, дансаа шалгах, цахимаар зээлээ авах, дэлгүүрт ороод гар утаснаасаа бүх тооцоогоо хийдэг болсон. Харин Ард Санхүүгийн Нэгдэл өнгөрсөн хугацаанд Ард Аппликэйшныг нэвтрүүлж, салбаргүйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоогоор Ард Апп дээр 1.3 сая хэрэглэгч бүртгүүлж, үүнээс 120 мянган хүн аппаар дамжуулан хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд оролцож, АрдКойныг эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Түүнчлэн тэтгэврийн хуримтлал үүсгэсэн иргэдийн тоо 60 мянгад, манайхаас гар утсаараа зээл авдаг хэрэглэгч 50 мянгад хүрсэн. Салбартаа манлайлагч байгууллагын хувьд бид бүхэн Digital Nation арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн, дараагийн алхмуудаа зарлахаар зэхэж байна. Тухайлбал, UBX.mn үнэт цаасны биржийн нээлтийг энэ үеэр хийнэ. Шинэ хөрөнгийн бирж гарч ирснээр өрсөлдөөн үүсч,үйл ажиллагаа нь цахимжина, цаашлаад монголчууд биржийн хувьцаа эзэмших боломж гарч ирж байна. Түүнчлэн Монголын нууц товчооны NFT хувилбарыг Digital Nation арга хэмжээний үеэр Засгийн газарт гардуулж өгнө. Үүнээс гадна бид дараагийн том алхмаа олон нийтэд зарлах юм. Манай компани монголчуудыг хөрөнгө оруулагч үндэстэн болж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгвэл Ард Санхүүгийн Нэгдэл олон улсыг байлдан дагуулж, цахим гүрнийг бий болгох дараагийн ажлаа эхлүүлсэн. Төвлөрсөн бус санхүүгийн шинэ технологиудыг Монголд нэвтрүүлэх цаашлаад дэлхийн зах зээлд гарах ажлууд шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Ард апп, Ард койн, DAX-аар Хойд Америкийн зах зээлд гарахаар бэлтгэл ажлуудаа базааж байгаа. Монголчууд 800 жилийн өмнө зэр зэвсэг, эр зориг, хамтын ажиллагаагаар их гүрнийг байгуулж байсан бол 21-р зуунд бид цахимаар, мэдлэгээр үүнийг хийх гэж байна. Одоогоор төвлөрсөн бус санхүүгийн шинэ технологийг зохицуулах хууль, эрх зүйн орчин Монголд хараахан бүрдээгүй байна. Жишээ нь, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл өгнө гэж яриад байгаа. Төр зохицуулалт хийнэ гэхээсээ эхний ээлжинд тайланг нь аваад олон нийтэд эрсдэлтэй, эрсдэлгүй гэдгийг мэдээлэх хэрэгтэй. Мэдэхгүй болохоороо зохицуулах нэрийдлээр хориглочихож болохгүй. Нөгөө талаас хүмүүс мөнгөө алдах эрсдэлтэй учраас зүгээр орхиж бас болохгүй. Энэ тогтолцоонд хувь хүн ашиг хийсэн ч, алдагдал хүлээсэн ч хариуцлагаа өөрөө үүрнэ гэдгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэлж байна. Би ч тэрийг дэмждэг. Төр өөрөө хариуцлага үүрч болохгүй. Харин эрсдэлийг олон нийтэд таниулж, тэдний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй. Энэ мэтчилэн цахим шилжилт, шинэ технологитой холбоотой хэлэлцэх, шийдэл олох шаардлагатай зүйлс олон байна. Цахим шилжилт нэг талаас ядуурал, эдийн засаг, түгжрэл, утаа гээд нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх алтан боломж юм. Харин хоцорвол манай улс ядуу чигээрээ үлдэж, дараагийн аж үйлдвэрийн хувьсгалыг хүлээх хэрэгтэй болно. Энэ боломжийг алдахгүйн тулд цөмөөрөө ширээ тойрч суугаад сайн ярилцах хэрэгтэй. "Infinite solutions" ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Габит: "Монгол цахиурын хөндий"-г бүтээхийн төлөө хамтран ажиллацгаая “Infinite Solutions” бол технологийн болон хөрөнгө оруулалтын компани. Бидний ажлын үндсэн зорилго мэдээллийн технологи ашиглан хүний амьдралыг илүү хялбар, илүү сайхан болгох бөгөөд алсдаа ирээдүй хойч үеийнхнээ эх орондоо сайхан амьдрах боломж нөхцлийг бүрдүүлж, үүнд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Ингэхийн тулд авьяаслаг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, олон стартап үүсгэн бойжуулж, дэлхийн зах зээлээс хөрөнгө оруулалт татан, дотоодын хэрэгцээгээ хангах, мэдээллийн технологийн экосистемийг бий болгох, цаашлаад "Монгол цахиурын хөндий" бий болгох шаардлагатай. Үүний төлөө төслүүд хэрэгжүүлэн тасралтгүй ажиллаж байна. Энэ бол нэг цэгт хүрээд зогсох бус тасралтгүй үргэлжлэх процесс. Багаас нь эхлээд хийгээд явж байхад цаашдаа өргөжин хөгжих, үр өгөөжөө өгөх маш том ажлын эхлэл юм. Үүнийг нэг байгууллага дангаараа хийхгүй нь мэдээж. Дотоодын компаниуд, гадаадад ажиллаж амьдарч буй IT инженерүүд болон бусад олон салбарын чадварлаг боловсон хүчнүүд хамтрах шаардлагатай. Хууль, санхүү, биологи, технологи гээд бүх л чиглэлийн авьяастан мэргэжилтнийг урьж оролцуулах ёстой. Мөн олон талаас нь үүнийгээ тордох, уялдаа холбоотой хөгжүүлэх дэд бүтэц, систем бүрдүүлэх ёстой болов уу. Америк дахь Цахиурын хөндий гэхэд ойр хавьдаа Стэнфорд гэх мэт томоохон боловсролын байгууллагуудтай. Тэнд нь хүний нөөцөө бэлдэж, судалгаа шинжилгээний ажлуудаа хийдэг. Төгсөгчид нь Цахиурын хөндийд ажиллах замаар инновац бий болгоно. Хөрөнгө оруулагчид нь ч бэлэн. Ийм гурвалсан холбоо бий болсноор тэрхүү хөндий төгс утгаараа бий болж буй юм. Бидний хувьд сүүлийн 15 жил Монгол, АНУ, Сингапур, Мексикийн зах зээлд 100 гаруй төсөл хөтөлбөр, старт-ап төсөл хэрэгжүүлжээ. Дотоод, гадаад аль аль зах зээлээс хөрөнгө оруулалт татаж, босгож үзлээ. Өөрсдөө ч “Mongol Chat”, “Complex” зэрэг 10 гаруй компанид хөрөнгө оруулалт хийлээ. Хамгийн сүүлд NFT хэмээх шинэ цоо шинэ салбарыг оруулж ирэн, старт-ап хөгжүүлж, монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргах боломж нээхээр ажиллаж байна. Мөн “Nest Education” мэдээлэл технологийн сургууль байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ажлууд дээр дурдсан “Mongol Valley” санаачилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм. Манай улсын хувьд цахим үндэстэн болох зорилго тавьж, энэ сэдвийг анхаарлын төвд оруулж, дижиталчлалын бодлого боловсруулж буй нь сайшаалтай хэрэг. Дижитал шилжилт гэдэг нь улс орны хэмжээнд битгий хэл дундаж компанийн хувьд бүрэн нэвтэрч, шилжилт хийхэд дунджаар 5 жилийн ажил шүү дээ. Тиймээс үндэстнээрээ цахимжина гэдэг нь багадаа 10 гаруй жилийн асуудал гэж би хувьдаа боддог юм. Мэдээж бид урт замын эхэнд, хөгжлийн гараан дээр зогсож байна. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв” гэдэгчлэн илүү хол явж, амжилтанд хүрье гэвэл одоо энэ зам дээрээс олуулаа, нэг зорилгын төлөө хөдлөх хэрэгтэй. “Digital Nation 2021” бол энэ л шаардлагаас урган гарч буй арга хэмжээ болов уу. Өөрсдийн хөгжлийг дэлхийтэй харьцуулж харах, хөгжлийг түргэсгэх, "Монгол цахиурын хөндий"-г бүтээхийн төлөө хамтран ажиллахад түлхэц болно гэж хувьдаа үзэж байна. “Infinite Solutions” энд сүүлийн үеийн цоо шинэ төслүүд болон “Монгол Valley” санаачилгаа танилцуулан оролцох болно.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Cover (2)

DIGITAL NATION – 2021 | 5G технологи бидний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

[vc_row][vc_column][vc_column_text]Ном, кино, урлагийн бүтээлүүдэд л дүрслэгддэг асан нисдэг машин, хүншүүлсэн робот, ухаалаг хот тэргүүтэй ирээдүйн тухай төсөөлөл биежиж эхэллээ. Ердөө хүн төрөлхтний уран сэтгэмж төдий байсан зүйлс удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох нь. Харин үүний гол түлхүүр нь өдгөө яригдаж буй 5G технологи юм. Тэгвэл ирэх жилүүдэд 5G-д суурилсан бидний амьдрал ямар байх вэ?  Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Уг технологийн амин сүнс болсон өндөр хурд, өргөн зурвас нь хүн төрөлхтний амьдралыг үндсээр нь өөрчлөх давуу чанар гэгдэж буй.  ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН ХОЦРОГДОЛ ҮГҮЙ БОЛНО: 5G технологи нь 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг таны гар утсанд авчирна. Хамгийн энгийн жишээ татахад, 8К видео эсвэл 3D киног 3 секундэд л татна гэсэн үг. (4G ашиглавал 6 минут зарцуулна) Цаашлаад мэдээлэл дамжуулах хүчин чадал асар их тул үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео тоглуулж эхлэхэд хэдэн секунд хүлээх шаардлагатай байдаг бол 5G сүлжээнд товчлуур дарахтай зэрэгцэн видео тоглогдож эхэлнэ. Энэ мэтчилэн хоцрогдлыг арилгаж байгаа учраас 5G нь гар утас төдийгүй бусад ухаалаг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч гол хүч болж байгаа юм. Учир нь, төхөөрөмжүүд хоорондоо холбогдоход ямар нэгэн хоцрогдолгүй болсноор дэлхийн хаанаас ч, хэзээ ч тэдгээрийг удирдан чиглүүлэх боломжтой болно. Тухайлбал, Оюутолгойн аварга том экскаваторыг дэлхийн нөгөө өнцөгт буй хүн жолоодож, Улаанбаатар хотын чадварлаг эмч роботын тусламжтайгаар алслагдмал суманд амьдардаг өвчтөнд зайнаас мэс засал хийж эхэлнэ. Тасралтгүй, сааталгүй үргэлжилж байх ёстой эдгээр үйл ажиллагааг одоогийн 4G-ийн хурдаар удирдах боломжгүй юм.  АСАР ИХ МЭДЭЭЛЛИЙГ АГШИН ЗУУР: Машин, роботоос эхлээд таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд биднийг тойрсон бүхий л зүйлс ирэх жилүүдэд 5G-д холбогдох гэж байна. Ингэснээр төхөөрөмжүүд хоорондоо, мөн хүмүүстэй нүд ирмэхийн зуур холбогдож асар их мэдээллийг богино хугацаанд дамжуулах юм. Нарийхан хоолойгоор бага ус, өргөн хоолойгоор илүү их ус татах боломжтой байдгийн адилаар мэдээлэл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс шууд хамаардаг аж. 5G сүлжээний ихэнх хэсэг нь хэт өндөр давтамжийн агаарын долгионоор дамждаг учраас 4G-тэй харьцуулахад хэд дахин өргөн зурвастай юм.  Хүн төрөлхтний зургаа дахь “мэдрэхүй” Шинэ тутам 5G технологийн тухай ойлголтыг биежүүлэхийн тулд өнөөдөр ашиглаж буй төхөөрөмжүүд, үйлдвэрлэл, нийгэм, эрүүл мэндийн салбар 5G-ийг дэмжлэгтэйгээр хэрхэн хувьсах боломжтойг товч зураглая. ТӨХӨӨРӨМЖҮҮД: 5G сүлжээ нь AR болон VR-ийн хэрэглээнд томоохон түлхэц болно. Тухайлбал, сагсан бөмбөгийн тоглолтыг 360 градусаар дуртай өнцгөөсөө үзэж, зогсоож, буцаан тоглуулах болно. Гэр бүл, найз нөхөдтэйгээ нэг өрөөнд буй мэт виртуалаар холбогдож, дэлхийн нөгөө өнцөгт байсан ч шинэ төрсөн хүүхдийнхээ гарыг атгаж, мэдэрнэ гээд төсөөлөхөд л энэ технологи бидний амьдралыг ямар их өөрчлөх нь төсөөлөгдөнө.  IOT БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН: Энэхүү утасгүй технологийн шинэ давлагаа нь IOT, хиймэл оюун ухаан хэмээх хоёр технологитой салшгүй холбоотой. Энэ гурван технологийг нэгтгэснээр хүн төрөлхтөн зургаа дахь мэдрэхүйтэй адилтгаж болохуйц хүч, давуу байдлыг бий болгон тэр хэрээр хүн төрөлхтний амьдралын чанар нэмэгдэх юм. Ухаалаг хот, ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг гэрүүд бий болж, гэрлийн чийдэн, цаг, хамгаалалтын камер гээд байж болох бүх төхөөрөмж интернэтэд холбогдохын зэрэгцээ мэдээллийг  цуглуулах, холбох, хоорондоо хуваалцах чадвар бүхий мэдрэгчтэй болох нь цаг хугацааны асуудал болжээ.  ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: 5G технологийн ачаар дэлхийн хүн амын эрүүл мэнд сайжирч, дундаж наслалт мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хянах, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношлох, эмчлэх төлөвлөгөөг гаргах боломж бүрдэнэ.  АЖЛЫН БАЙР: 5G ажлын байран дахь үр ашиг, бүтээмжийг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлэх нь. Ажилчдын хамгийн их цаг зарцуулдаг, өдөр тутмын давтамжит ажлуудыг автоматжуулснаар хүмүүс илүү ач холбогдолтой, төвөгтэй ажлуудад эрч хүч, анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох юм.  ҮЙЛДВЭРЛЭЛ: Технологийн бус салбарууд тухайлбал, аж үйлдвэрлэл, нийгмийн бүхий л салбарууд шинэ түвшинд гарч IOT, автоматжуулалт, хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж эхлэх төлөвтэй байна. Жишээлбэл, Шведийн Ericsson компани Хятадын China Mobile-тай хамтран Нанжинд 5G ухаалаг үйлдвэрийг аль хэдийн туршилтаар ажиллуулж эхлээд байна. IOT-ийн тусламжтайгаар 2025 он гэхэд үйлдвэрлэлийн салбарын үр ашгийг 3.7 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломжтой гэж McKinsey компанийн тайланд дурджээ.  Монголчууд хэзээнээс 5G ашиглаж эхлэх вэ?  5G технологи Монголд хэзээ нэвтрэх вэ гэдэг нь уг үйлчилгээний зах зээлийн ханш, 5G сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг төхөөрөмжүүд, тэдгээрийн үнэ цаашлаад уг технологийн эрэлт хэрэгцээнээс хамаарах юм.  Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2020 онд 5G технологийг нэвтрүүлэх талаар бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд 2022 оноос эхлэн 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ юун түрүүнд уул уурхай, эрчим хүч, хөдөө ахуй зэрэг 5G технологи шаардлагатай салбаруудад ашиглаж эхлэх төлөвтэй байна. Энэ дашрамд дуулгахад, есдүгээр сарын 17-19-ний өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг олон нийтэд танилцуулах гэж байна. [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Ковер зураг

Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд

[vc_row][vc_column][vc_column_text]Хэдэн жилээр бус хэдхэн цаг, хором мөчөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн шилжилтийн үед улс орон бүр өөр өөрийнхөөрөө "цахимжсаар" байна. Өнгөрсөн цөөн жилийн хугацаанд монголчууд цахим сүлжээг өргөнөөр ашиглах болж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөн, гэрээсээ, гар утсаараа олон улстай холбогдон, цахимаар суралцаж, цахимаар ажиллаж, цахим зах зээлд хөл зэрэгцэх цахим үндэстэн болох эхлэлээ тавьжээ. "Humans of UB" энэ удаагийн дугаартаа дээрх шинэчлэл, өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэн, дижитал иргэн болоод буй үе үеийнхний төлөөллүүдийг онцолж байна.  #1 Э.Буянжаргал  - "Код бичих охидын хөтөлбөр"-ийн төгсөгч Би одоо 12-р ангийн сурагч. Сая зуны амралтаараа "Код бичих охидын хөтөлбөр"-т хамрагдаад кодтой танилцаж, өөрийн бүтээлээ хийсэндээ баяртай байгаа. Багш нарынхаа удирдлага дор өөрөө код бичээд онгоц бууддаг тоглоом хийсэн. Хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй суугаад 800 мөр код бичиж дуусгасан. Бас багаараа Html дээр санхүүгийн мэдлэг олгож, орлого зарлагаа хянах боломжтой аппликейшн хөгжүүлсэн. Одоогоор файлаар татаж аваад ашиглах боломжтой байгаа. Цаашдаа интернэтэд байршуулах байх. Анх кодтой санаандгүй байдлаар танилцсан ч суралцах явцад ямар нэг зүйлийг шийдэж, ард нь гарч буй хүчирхэг мэдрэмжид нь татагдсан. Шинэ үеийнхний хэл гэгдэж буй кодыг сурснаар юмыг системтэй, цэгцтэй бодон сэтгэхэд суралцдаг. Манай хөтөлбөрийн найзууд өөрсдөө код бичээд морз хөрвүүлэгч, "pin pon" тоглоом гэх мэт бүтээл хийсэн. Би ЕБС-иа төгсөөд Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа. Ирээдүйд манай улс улам бүр цахимжих учраас бэлтгэлтэй байх нь чухал гэж боддог. Бүх зүйлсийг цахимаар шийддэг, цахим үндэстэн болох учраас мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзээд энэ мэргэжлээр сурахаар судалж байгаа. Хот, улс даяараа нэг системд холбогдоод цахим болчихвол тэр орон зайд ажиллах боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Би бас яваандаа жижиг дунд, старт-ап компаниудад зориулсан нэгдсэн аппликейшн бүтээнэ гэж боддог. #2 Э.Мөнх-Эрдэнэ - Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулагч дизайнер (Freelancer) Олон улсын сайтуудад өөрийн дизайнаа ханган нийлүүлээд 2 жил болжээ. Өмнө нь би 4 жил веб дизайн, нэг жил график дизайнераар ажиллаж байсан. Одоо "Creative Market" сайтад байршсан 10 мянга гаруй бүтээгдэхүүн дунд миний загвар, template-үүд ангилал дотроо 2-т, 7-т бичигдэж байна. (Түүний профайлыг ЭНДЭЭС хараарай) "Graphicriver" сайтын "Slide" ангиллын "Best Seller" хэсэгт мөн хоёр загвар бий. Нийт олон улсын найман сайтад бүтээгдэхүүнээ байрлуулж, түүнээсээ орлогожин гэрээсээ ажиллаж байна.  Эхэндээ юунаас эхлэх, хэрхэн гэрээсээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар мэдлэггүй байсан ч туршиж, суралцсаар байна. Нэг пресентацийг 80-100 хуудас хооронд, шаардлагатай бол 150 хүртэлх хуудас бүхий загвартай зурж бүтээдэг. Сая дурдсан 2-т бичигдэж байгаа дизайн маань 600 гаруй хуудастай. Behance дээрх бүтээлүүд нийт 158 мянга гаруй үзэлттэй болсон байна. АНУ, Их Британи, Малайз, Индонез гэх мэт олон улсын цахим сайтаас дизайн худалдан авах суурь нөхцөл нь бүрдсэн улсуудаас ихэвчлэн дизайныг маань худалдан авдаг. Анх "Template100" баг хамт олон, Батзориг ахаасаа суралцаж, олон улсын дизайн салбарт харилцаж, сурч байсандаа их талархдаг. Олон улсын зах зээл дээр дизайн борлуулах багахан туршлагаа залууст хүргэх үүднээс "Гэрээсээ гэрэлт" сайтаар дамжуулан 2, 3 залууд менторлож, туршлага хуваалцаж байна. Миний хувьд гэртээ бага насны хүүхдээ харангаа ажилладаг учраас өөрийн хүссэн цагтаа ихэвчлэн оройн цагаар төвлөрч ажилладаг. Албан байгууллагад харьяалагдвал энэ мэт боломжууд бага. Мөн бүтээлч салбарт ажилладаг хүний хувьд захиалагчийн тааллаар загвараа бүрэн өөрчлөх биш, өөрийн хүссэн загвараа гаргаад хэрэглэгчдэд хүргэх нь таатай санагддаг. Анх хэцүү байсан ч, одоо бол намайг унтаж байхад ч загваруудаас маань олон улсад зарагдсаар, орлогожиж, зах зээлд хүрсээр байдаг учраас цахимаар ажиллахдаа дуртай байдаг. Цахим эрин, дижитал иргэд гэх ойлголтын үр шим нь энэ юм уу даа.  #3 Б.Төгөлдөр - MIT, Edx, Coursera цахим платформын хэрэглэгч, МУИС-ийн программ хангамжийн ангийн оюутан Анх интернэтээр академик сургалтууд олж аваад "нүд нээгдэх" шиг л болсон. Одоогоор олон улсын их дээд сургуулийн профессоруудын заадаг физик, программ хангамж, хиймэл оюун ухааны чиглэлээрх академик хичээлүүд, гүн ухаан, уран зураг, төгөлдөр хуур гэх мэт сонирхлынхоо дагуух хичээлүүдийг үзэж байна. MIT-ийн сайтаас мэргэжил, чиглэл бүрээр нь хичээлээ хайж олох амар байдаг. Механик физик, долгион, математик анализ, Phyton хэл шинжлэл гээд хичээл дээр үздэг агуулгуудаа олон улсын сургалтуудаар бататгаж, бүр илүү их дэлгэрүүлэх дуртай. Интернэтээр бас ном олж авах үнэн кайфтай шүү. Саяхан Доминик О'Брайен гээд зохиолчийн "You Can Have an Amazing Memory" гээд ном олж аваад уншсан. Цээжлэх арга барилын тухай. MIT-ийн хичээлүүд, ялангуяа гүн ухааны хичээл нь үнэхээр "хайр" байдаг шүү. Асуулт бүрт хариулт өгч, амьдралдаа анзаарч хардаггүй зүйлсийг харах бололцоо олгодог учраас гүн ухаанд дуртай. Хичээл бүр цаанаасаа хуваарьтай байдаг учраас цагаа төлөвлөхөд ч хялбар. Долоо хоногтоо дор хаяж хоёр цаг академик хичээлээ бие даан үздэг. Edx, coursera, MIT, Youtube гээд л нээлттэй сургалтууд нь цахим эриний хамгийн том үр өгөөж юм уу даа. Нээрэн, надтай ижил сонирхолтой залуустаа "Quantum Mongolia", "Гэж юу вэ?" подкаст болон "Бүдэг цэнхэр цэг" хуудсыг санал болгоё.  Манай улс сүүлийн жилүүдэд улам цахимжиж, би л гэхэд төвөггүй цахимаар хэрэгтэй зүйлсээ олж, суралцаж, хайдаг болсон байна. Яваандаа 100 хувь цахим үндэстэн болох байх. Гэхдээ тэр үед настай хүмүүс, хөгжлийн ялгаатай хүмүүстээ хүрч ажиллах, боломж олгодог байгаасай.  #4 С.Эрдэнэцэцэг - Цахим үйлчилгээний хэрэглэгч Эгч нь төрийн байгууллагад 26 жил, бараг л насаараа ажилласан хүн. Дүүрэг, хороо гээд л иргэдтэй шууд харилцаж ажиллаж байсан хүний хувьд иргэдэд тулгардаг өдөр тутмын асуудлуудыг маш сайн мэднэ. Саяхан л намайг хороонд ажилладаг байхад бүх иргэний бүртгэлийг цаасан дэвтэрт хөтөлж, бид нэгд нэгэнгүй шивж тулган бөөн л бичиг цаасны ажил болдог байлаа. Харин саяхан хороо орсон чинь мань мэтийн үеэс огт өөр, цахимжаад бүр амар аятайхан болчихсон байналээ. Тэтгэвэр буух тоолонд банк орох ч шаардлагагүй болж. Эгч нь утсан дээрээ банкны аппликейшн татаж ийш тийшээ шилжүүлэг хийчихдэг болсон. Ebarimt-аа ч уншуулчихна. Яг юунд зарлага гаргаж байна вэ гэдгээ хянахад амар юм билээ. Саяхан сувилалд явах гээд вакцины гэрчилгээгээ нэг цэгийн үйлчилгээний төвөөс авна даа гэж бодож байсан чинь харин охин зааж өгөөд утсаараа "e-mongolia"-д бүртгүүлээд л авчихсан. Одоо утсан дээрээ татаад авчихсан болохоор энд тэнд үзүүлчхээд явж байгаа. Ухаалаг утастайн хэрэг юу билээ, хааяа бас "фэйсдэнээ". Сураг тасарсан багийн найз, холын хамаатан гээд хүмүүстэйгээ чаталж бариад, ач зээ нартайгаа видео коллдоод хөөрхөн байдаг юм. #5 Э.Цэрэндорж - Олон улсын "Nike" компаний шинжээч (Inventory Operations Analyst) Би хөл хорионы өмнөхөн Нидерландад магистрын зэргээ хамгаалж төгсөөд, хөл хорио тогтоох үед "Nike" компанид орсон. Зайнаас ярилцлага өгч, ажилд хэрэгтэй хэрэгслүүд ч цахим шуудангаар ирсэн. Цар тахлын өмнө нь ч манай компаний үйл ажиллагаа бүрэн цахимжсан байсан. Дэлхий дахин шинэ эринд нэгэнт хөл тавьсан тул ямар ч байгууллагын үйл ажиллагаа зайнаас амжилттай өрнөх болжээ. Миний хувьд онлайнаар цагийн хуваариа гаргаж, менежерүүдтэй холбогдох гэх мэтээр ажилладаг. Үүний өмнө Ирландад төвтэй "Felix" компанид ажиллах үед бүх ажлаа "Windows" программууд дээр шийддэг байсан бол "Nike"-ийн хувьд дотоодын систем дээр ажлаа шийддэг. Төгсөхөөсөө өмнө үлгэр жишээ цахим үндэстэн гэгддэг 600 мянган хүн амтай Эстон улсад "E-Government" буюу цахим засаглалын чиглэлээр дадлага туршлага хуримтлуулж байсан. Тус улсад үл хөдлөх шилжүүлэх, гэрлэх, гэрээслэл өвлүүлэхээс бусад бүх төрийн үйлчилгээг цахимаар шийддэг нь үнэхээр л цахим засаглалын тэргүүн туршлага. Хүн ам цөөтэй манай Монгол Улс ч нэгдсэн нэг системтэй болох боломжтой. Үүнийгээ дагаад хүн амын бүх мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэгдэх учраас мэдээллийн аюулгүй байдал талаар анхаарах цаг болжээ. Нидерландад ирээд түрээсийн гэрээ, ID, даатгалын гэрээ гэх мэт хэрэгцээт үйлчилгээг бүгдийг нь цахим гарын үсгээр шийдсэн. Цахимаар хэн ч хаанаас ч хүссэн боловсролоо эзэмших боломжтойд баярладаг. Хэн нэг хувь хүний туршлага бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн докторын зэрэгтэй, профессоруудтай учраас "Coursera"-аас суралцах дуртай. Бизнесийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалсан ч дата анализаар сурах хүсэлтэй байсан учраас Колорадогийн Их сургуулийн хичээлийг уг сайтаас үзэж суралцсан.  Дэлхий нийтээр цахимжиж буй өнөө үед Монголд ч өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх мэдээллийн технологиудыг нэвтрүүлж байна. Харин бүх хүн ам интернэтэд 24 цагаар холбогдож, тэгш хүртээмжтэйгээр дижитал төхөөрөмжтэй харилцах чадвартай байж, ихэнх интернэт хөтчүүд англи хэлээр учраас бүх нийтээр англи хэл сурах юм уу, эх хэлээрээ шинэ хөтөчтэй болох нь цахим улс болоход зайлшгүй шаардлагатай сорилт болоод байна.  #6 С.Бадрал - "Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч Хамгийн товчоор цахим эринийг хүн, робот хоёр чөлөөтэй хамтран ажиллах цаг үе гэж тодорхойлж болох юм. Дижитал шилжилтэд монголчууд хангалттай бэлэн биш байгаа боловч хурдтай хөгжье гэвэл цахим үндэстэн болохоос өөр зам байхгүй. Гэхдээ амар биш. DN9 орны гишүүн болоод DN10 болгох эсвэл бүх хүн Фэйсбүүк, Твиттер ашиглаж улс төрд нөлөөлөх, "e-mongolia"-г ашиглаад төрийн үйлчилгээгээ авдаг болчихвол цахим үндэстэн болчихно гэвэл хязгаарлагдмал. Эхлээд маш сайн цахим дэд бүтэц, дараа нь программ хангамж, тэгээд эдийн засаг, бизнес, цахим шилжилт, түүний дараа л цахим үндэстэн гэж ярих хэмжээнд очно. Хүн бүрийн барьж буй гар утас, тэдгээрийг хаанаас ч хамаагүй интернэтэд холбож буй 4G, шилэн кабель, Фэйсбүүкээс эхлээд хүн бүрийн өдөр тутамд хэрэглэж байгаа системүүдийн ард хиймэл оюун ажиллаж байна. "Чимэгэ" системсийн бүх бүтээгдэхүүний ард ч мөн адил.  Бид "Чимэгэ" технологи өдөр тутмын хэрэглээ болж чадахгүй байна гэж харж байгаа. Цаг хугацаа болоод өөрийгөө үнэлдэг хэсэг бүлэг хүмүүс л манай хэрэглэгч болсон юм шиг санагддаг. Тиймээс цаашид бид та бүхний цагийг улам хэмнэж, амьдралын стандартыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, шийдлийг санал болгох болно. Өнгөрсөн хугацаанд болхи төлбөр тооцооны систем, байнгын хөгжүүлэлт хийж байснаас болж алдаа гарах, ачаалал хэт ихэдсэнээс болж систем унах асуудал нэлээд гаргалаа. Харин одоо Дата төвийн өргөтгөлөөс бусад асуудлууд цэгцэрсэн.  Одоогоор бид "Чимэгэ бичээч", "Чимэгэ уншигч" зэрэг бүтээгдэхүүнүүдээ сайжруулахын сацуу бизнес моделийг нь шинэчилж, технологийн зардлыг нь бууруулахыг хичээж байна. Мөн энэ ондоо багтан Дуудан, Сонур, Монсаб, Чимэгэ транслейтор зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн гар дээр тавихыг чармайж байна. Хиймэл оюуны судалгааны чиглэлд казак хэлний яриаг автоматаар таних технологийг хөгжүүлж, нарийвчлалыг 90% давууллаа. Мөн эрс бага нөөцтэй халимаг, буриад хэлний шийдлийг судалж, боловсруулж байна. Мөн бид Эгүнэ хэмээх дуут туслахыг бүтээж байна. Түүнийг ашиглан мөн Алекса шиг “Эгүнэ гэр” гэсэн Монгол Смарт яригчийг бүтээх санаа бий. Үүний гол гацаа нь хөрөнгө оруулалт л болоод буй. Цаашид виртуал оператор, виртуал угтагч гэх мэт робот ажилтнуудыг л бүтээхийг зорьж байна даа.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Cover (1)

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

[vc_row][vc_column][vc_column_text]Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ. Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй.  Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй.  Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна. Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно. Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна. “INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ.  Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм.  Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно.  Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог.  Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай.  Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай.  “ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.   2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна.  Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ.  Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг.  Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
Gantogoo-ХХМТГ-Ulaanbaatar-2021-SunikoPhoto-UBLIFE-2000px-1

З.Гантогоо: Монголчууд цахимд амжилттай шилжиж буйгаа дотоод, гадаадад харуулна

[vc_row][vc_column][vc_column_text]Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан “ICT Expo” энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн “Digital Nation” нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм.  “Digital Nation-2021” арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.  -Энэ жилийн арга хэмжээг “Digital Nation” буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх “ICT Expo” ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг “ICT Expo” нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс “Digital nation” нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг “e-Mongolia” платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн.  Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй.  Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно.  -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд  цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ.  Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно.  -“Digital Nation-2021” арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ?  -Өмнө нь “ICT Expo”-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан.  Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна.  ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил “Ард санхүүгийн нэгдэл”, “Анд глобал” ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ.  -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу ‘найраа хийх’ тэмцээнийг дурдмаар байна.  Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно.  Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Украйны Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм.  “Номадик Мастерс” нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах “Цахим үндэстэн” гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий.  -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм. [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
амьдрал хөнгөвчилсөн

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

[vc_row][vc_column][vc_column_text]Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна... Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив?  Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна. #1 Мобайл банк - Бүх банкны аппликейшн Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй. #2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney + Hipay + UB Smart Bus  Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой. #3 Такси дуудлага: Ubcab Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab. #4 Хоол хүргэлт: Tok tok + Songo + Toki  Дээрх аппликейшнүүдийн "ачаар" бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй. #5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой. #6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй. #7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй. #8 Боловсрол: Mplus + Esan + Tomyo + Mongoltoli.mn  Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна. #9 Эх хэл: Ikon + Chimege Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм. #10 Үүрэн телефон: Unitel + Mobicom + Skytel + My GMobile Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг. Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой. Эх сурвалж: Ub.life  [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
cover

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

[vc_row][vc_column][vc_column_text]Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй билээ. Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын давхцал дээр ийнхүү салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах гэж байна. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. ДДЭШТВ-ИЙН МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР У.БЭРЦЭЦЭГ: БИД ДЭЛХИЙН СТАНДАРТААС ЗАРИМ ТАЛААРАА ТҮРҮҮЛЖ АЛХАЖ БАЙЖ Ч МЭДНЭ Бид Монголдоо анх удаа хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлж эхлээд 13 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон үзэгч, хэрэглэгчтэй компани болж төлөвшжээ.  Эх орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд манай үйлчилгээ хүрч, хүмүүс дэд бүтэц, шилэн кабелийн хөгжлөөс хамааралгүйгээр телевиз үзэх боломжтой болсон. Монголд Улсад харилцаа холбооны салбар байгуулагдаад 100 жил болж байна. Энэ хугацаанд ДДэшТВ хэрэглэгчдэдээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл хүлээж авах ялгаваргүй, тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь салбартаа оруулсан хувь нэмэр хэмээн бахархдаг. Манай хиймэл дагуул дэлхийгээс 35800км-ийн зайд буюу /GEO/ тойрог замд байрладаг. Сонирхуулж хэлэхэд, эхний хоёр тойрог зам дээр дэлхийн гадаргын нягтаршил сайтай зураг авах зориулалт бүхий хиймэл дагуулууд, GPS буюу байршил тогтоох, цаг агаарын төлвийг ажиглах зориулалттай хиймэл дагуулууд байдаг юм билээ. Харилцаа холбооны хиймэл дагуул бусад хиймэл дагуулаа бодвол дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг. 2008 онд ДДэш үйл ажиллагаагаа эхлэхдээ аль хэдийн хөөрөөд 6 жил болчихсон байсан хиймэл дагуул дээр түрээсийн үйлчилгээ авч, телевизийн сувгуудаа дахин дамжуулж байлаа. Дараа нь 2017 онд Солонгосын KT Sat компанийн хиймэл дагуулд монгол улсын газар нутгийг бүрэн хамарч чадах цацрагийг захиалж хийлгэсэн. Үйлдвэрлэгч нь Франц улсын "Thales Alenia Space", хөөргөгч пуужин нь алдарт Элон Маскын “SpaceX” компаний "Falcon 9" хэмээх дахин ашиглагддаг пуужин байлаа. Ингэснээр манай үйлчилгээ илүү боловсронгуй болж, тавган антенн жижгэрч, хүлээж авах HD сувгуудын тоо нэмэгдсэн.  Одоо үйлчилгээ маань боловсронгуй болохын хэрээр бид үзүүлэх контентууддаа илүү анхаарч, хэн юу үзэх эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдгийг чухалчилж эхлээд байна. Өнөөдөр хэрэглэгч ямар технологиор юм үзэж байна гэхээс илүү ямар контент үзэж байна вэ гэдэг нь чухал болчихлоо. Тиймээс бид хот хөдөө, интернэттэй интернэтгүй ямар ч нөхцөлд үзэх кино суваг, сошиал суваг зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр бид дэлхийн стандартаас огт хоцроогүйгээр үл барам, зарим талаараа түрүүлж алхаж байж ч магадгүй.  Энэ жил уламжлалт ICT Expo “Digital Nation” арга хэмжээ болж өргөжин зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж буй. Өнөөдөр мэдээллийн технологитой хамааралгүй салбар гэж байхгүй боллоо. Тэр утгаараа олон салбарыг хамарсан, том арга хэмжээ болох нь. Бидний хувьд арга хэмжээнд контентын үйлчилгээ, кино болон сошиал сувгуудаа танилцуулахаар зорьж байна. ГОЛОМТ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.САЙНБИЛИГ: ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ СУУРЬ АЖЛУУДАА БИД АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА Fintech буюу Financial technology гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй хослуулж, илүү хялбар, инновацлаг байдлаар санхүүгийн суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга зам. Гол зорилго нь цаг хугацаа, зардал хэмнэж, харилцагчийн сэтгэл ханамжийг хэд дахин нэмэгдүүлэхэд оршино.  Монголд финтекийн салбар сүүлийн таван жилд огцом хөгжиж байна. Төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэсэн банк санхүүгийн гурван суурь үйлчилгээ, дээрээс нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ болох блокчэйн, крипто технологи финтек хэлбэрээр хэрэглээнд нэвтэрлээ. Энэ дундаас зээлийн үйлчилгээний платформууд зарим талаараа олон улсад ч жишиг болохуйц хэмжээнд хүрээд байгаа.  Харин төлбөр тооцооны ухаалаг шийдлийг одоогийн байдлаар банкууд илүүтэй гаргаж буй. Хөрөнгө оруулалтын хувьд блокчэйн, крипто валют хөгжиж байгаа ч хувьцаа, бондын хөрөнгө оруулалт дээр ажиллах орон зай байсаар байна. Үүнийг алгасаад явчих шиг болов уу гэж би хувьдаа хардаг юм.  Энэ бүх салбарууд харилцан хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан цэвэр өрсөлдөөний зарчмаар ажиллаж, ахархан хугацаанд маш их зүйлийг хийж амжууллаа. Үүний үндсэн дээр финтек суурьтай үйлчилгээнүүд маш нээлттэй байдлаар хурдтай хөгжлөө. Манай банк бол үүний сайн жишээ.  Нийгэм дэх бүхий л төрлийн үйлчилгээ явж явж эцэстээ төлбөр тооцоо хийх учраас банктай л холбогддог. Бид тэр л бүх дэд бүтцийг бэлдэж, боломжит шийдлүүд, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг санал болгон ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд үзвэл, нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудтай харьцуулахад бид нэлээн дээгүүрт явж байгаа. Монгол залуучуууд, старт-апууд, финтек компаниуд Монголдоо биш олон улсад өрсөлдөх амбицтай байгаа нь ч үүний тод илрэл. Үүнд улс төр, засгийн газрын шийдвэр, бодлогууд ч ээлтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас манай харилцагчид, иргэд шинэ зүйлийг хүлээж авах нь хурдан.  Аль ч талаас нь харсан бид хоцроогүй. Энэ жил “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сард болох гэж байна. Бид дижитал үндэстэн болоход ойрхон, яагаад гэвэл зарим суурь ажлуудыг аль хэдийн хийчихсэн байгаа шүү дээ. Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш өндөр. Энэ бол давуу тал. Банк санхүү, харилцаа холбооны оператор компаниуд олон улсад өрсөлдөхүйц түвшинд ажиллаж байна. Мөн старт-апууд их байна. Зөвхөн fintech биш, edutech, healthtech гээд олон салбарт оролдлого хийсээр байгаа. Тиймээс одоо бүгдээрээ нэг зүгт харж чадвал таван жилийн дотор зорилгодоо хүрэх боломжтой гэж бодож байна.  Өнөөдөр мэдээллийн технологи ашиглаагүй, дижитал эдийн засгийг харж чадаагүй компани ард хоцрох нь ойлгомжтой боллоо. Энэ цаг үед ийм өргөн цар хүрээтэй, том амбицтай арга хэмжээ зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энгийн онлайн үйлчилгээ бүгдэд л байна. Гол нь тэд хоорондоо холбогдож байж дижитал болно шүү дээ. Нийгмийн аль ч салбарын үйлчилгээг авахдаа олон аппликэйшн, олон вэб хуудсанд хандах биш, нэг дороос үйлчилгээ авч, “shared economy”-г хөгжүүлснээр дижитал шилжилт бүрэн утгаараа ирэх болно. Тиймээс бүгдээрээ уялдаа холбоотой хамтран ажиллаж, дижитал үндэстэн болъё. Энэ стратегийн хараа бол “Digital Nation-2021” гэж ойлгож байна.  ZTE КОРПОРАЦЫН МОНГОЛ ДАХЬ ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ТУЛГУУР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ХЭДИЙН 5G-Д СУУРИЛСАН ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН. МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ УЧИРГҮЙ 5G технологийг дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй. Хамгийн энгийн жишээ татахад, 5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Монгол орон 5G сүлжээнд холбогдчихвол Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч роботын тусламжтайгаар алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэнэ. Робот ашиглан зайнаас мэс засал хийх үед эмчийн өгч буй команд ганц хоёр секундээр хоцроход л өвчтөний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй. Харин 5G-д ийм хоцрогдол байхгүй учраас л аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээж буй. Энэ технологи цаашид нийгмийн бүхий л салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой, тэгэх ч шаардлагатай. Ухаалаг хот, ухаалаг зам тээвэр, ухаалаг эрчим хүч, ухаалаг эрүүл мэнд гээд олон салбарт өндөр хурд, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж айсуй. Ялангуяа Монгол Улс цахим шилжилт хийхээр ярьж буй энэ цаг үед 5G нь нэн шаардлагатай технологи юм. Ингээд ярихаар “Тэгвэл бид хэзээ 5G технологийг өдөр тутамдаа ашиглаж эхлэх вэ” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэх нь лавтай.  1985 онд үүсэн байгуулагдсанаас хойш өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 160 гаруй улсад  70 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг харилцаа, холбооны салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг ZTE корпорац Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Бид 2003 онд анх Монголд салбараа нээснээс хойш Монгол Улсын 320 гаруй сум, суурин газрыг холбосон 9000 км шилэн кабель тавих, Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээлийг алслагдмал аймаг, сумын хүүхдүүдэд онлайн хэлбэрээр хүргэх зорилготой “Шинэ зууны боловсрол” зэрэг олон чухал төслийн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Манай компани 2021 оны эхний хагасын байдлаар 90 гаруй оператор компани, 500 орчим аж үйлдвэрт 5G технологийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.  Монгол Улсын хувьд хэзээ нэвтрүүлэх вэ гэдэг нь засгийн газраас хамаарах бодлогын асуудал тул засгийн газар оператор компаниудад 5G-ийн лицензийг олгосны дараа бидний ажил албан ёсоор эхэлнэ. Иймд ZTE корпорац одооноос 5G гэж юу болох, үүгээр дамжуулж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг оператор компаниуд, хэрэглэгчдэдээ таниулахыг зорьж байна. Ази, Европын орнууд хэдийн 5G-д суурилсан хөгжил гэж яриад эхэлчихсэн. Монгол Улс ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй гэж бид хардаг.  Манай компани энэ жилийн “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг туршиж үзэх гэж байгаадаа баяртай байна. 5G технологи нэг талаас хязгааргүй боломжийг бий болгож буй ч нөгөөтэйгүүр гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйл биш учраас 5G-ийн хэрэглээ ямар байж болох вэ гэдгийг монголчуудад жишээ байдлаар үзүүлэхээр бэлдэж байна. 5G wireless-т суурилсан дрон, ухаалаг нохой, 16 HD сувгийг зэрэг дамжуулах, AR болон VR технологи, ZTE корпорацын үйлдвэрлэсэн 5G гар утас зэргийг энэ үеэр танилцуулах юм. Өмнө дурьдсанчлан 5G технологи энэ хэдхэн зүйлсээр хязгаарлахгүй гэдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж хүсэж байна. 4G иргэдийн амьдралыг өөрчилсөн технологи байсан бол 5G нь нийгмийг өөрчлөх технологи юм. Харин үүнд тулгуурлаж цааш юу бүтээх вэ гэдэг нь тухайн хувь хүн, компани, ард түмний сэтгэлгээнээс хамаарна.[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй
47350611_507746386376362_6958309239605428224_o

Д.Бат-Октябрь: E-Mongolia бол нийгэмд хэрэгтэй технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн кейс

[vc_row][vc_column][vc_column_text] Залуучуудын дунд Око хэмээх нэрээрээ алдаршиж, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газартай хамтран гарааны бизнесийг хөгжүүлэх экосистемийг бүрдүүлэх ажилд олон жил өөрийн хувь нэмрээ оруулж яваа залуу бол Д.Бат-Октябрь. Түүнтэй Монгол Улсад өрнөж буй дижитал шилжилт, Цахим үндэстэн уриалгын хүрээнд ярилцлаа. - Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье. - Сайн байна уу. Миний бие Сингапурт ирээд 5 жил, Techstars хөрөнгө оруулалтын санд 6 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 5-6 жилд Ази, Номхон далайн бүс нутгийн гарааны бизнесийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирлээ. Өнөөдрийн байдлаар би Японы Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Японы таван бүсээс сонгогдсон 24 гарааны компанийг бойжуулж, дараагийн шатанд нь хүрэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэх программыг хариуцаж байгаа. Энэ ажил маань 4 дүгээр сарын дундуур дуусна. Үүний хажуугаар өнгөрсөн жил эхэлсэн Тайванийн компанитай хамтран инновацын төсөл дээр ажиллаж байна. Яг ийм байдлаар Солонгосын Засгийн газартай 2021 оны эцэст хамтарч ажиллахаар төлөвлөчихсөн байгаа. Үүний хажуугаар Монголынхоо долоон компанитай тулж ажиллаж байгаа гэх мэтчилэн өдөр шөнөгүй гарааны бизнестэй зууралдаж байгаа гэж хэлж болно. - Таны хувьд Монгол Улсад гарааны бизнесийг хөгжүүлэх экосистем хэр бүрдсэн гэж хардаг бэ?  Цаашид экосистемийг төгөлдөржүүлэхэд ямар зохицуулалт шаардлагатай вэ? - Ази тивийн улс орнуудад гарааны бизнесийн экосистем хэр бүрдсэн бэ гээд жагсааж харвал Монгол Улс урд байгаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ сонирхолтой хэд, хэдэн хэмжүүр дээр манай улс хөгжсөн гэж хэлж болно. Тухайлбал, монгол залуучууд санааг аваад маш богино хугацаанд хувьцаат компани болгож болдог гэдгийг сүүлийн таван жилийн хугацаанд хангалттай батлаад харуулчихлаа. Ингэж чадсан нь сонирхолтой бөгөөд энэ үзүүлэлтээрээ бид Азидаа урьд явж байгаа гэж хэлж болно. Ялангуяа финтек буюу санхүүгийн технологийн салбарт энэ нь ажиглагдсан. Үүний дагаад боловсрол, аялал жуулчлалын салбар явж байна. Хэдийгээр нийт тоон үзүүлэлтээрээ бид хэцүүхэн боловч дотор нь буй нарийн тоог задлаад харвал манай улсын зарим нэг экосистем чанар өндөртэй байж магадгүй гэж ажиглагдсан. Мэдээж, Ази тив дотроо тэргүүлэх экосистем буюу Сингапур, Хонгконг, Тайвань, Хятадаас суралцах зүйл бидэнд маш их байна. Бодлогын түвшин, ашиглаж буй программчлалын арга, авьяас хөгжүүлэлт гэх мэт маш олон аргаар төрийн оролцоо байдаг. Тэр болгоноос суралцаж болох зүйл байна. Бидэнд ч тохирох арга байгаа гэдэг нь харагддаг. Бид залуу хүн ам, боловсрол өндөртэй, гадаад харилцаа сайтай, улс төрийн манлайллаа ашиглаад маш богино хугацаанд эдгээр улсын Засгийн газартай харилцаа тогтоож, тэднээс суралцаж, гаргасан амжилтыг нь эх орондоо авчрах зохицуулалтыг хийх хэрэгтэй. Яг энэ аргачлалыг Сингапур Израйлын Засгийн газартай хамтран хийж байж, богино хугацаанд маш өндөр үр дүн гаргасан. Манай улсын Засгийн газар ч ялгаагүй Эстонийн Засгийн газартай хамтарч ажилласан гэх мэт хийсэн зүйл бий. Одоо үүнийгээ урт хугацааны бодлоготойгоо холбон, зөв хүмүүсийн дор харилцаа холбоо үүсгэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Тийм боломж бидний өмнө бүрэн байна гэж харж байна. - Монголчууд бид “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж, энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Бид “Цахим Үндэстэн” болоход бэлэн үү? - Бидний хувьд олон улсад өрсөлдөх чадвартай болж, тодорхой хэмжээнд өөрсдийнхөө байр суурийг шинээр тодорхойлоход энэ зам бидэнд тохирсон замнал гэдэгтэй санал нийлж байна. Технологи, тэрдундаа цахим орчныг хөшүүрэг гэж харвал түүнд суурилсан давуу талыг бий болгон гэдэг бол цөөхөн хэдхэн сонголтуудыг нэг байх. Миний хувьд 2011 оноос Монголынхоо гарааны бизнесүүдтэй тулж ажиллаж байна. Олон улсын гарааны бизнесүүдтэй харьцуулж харвал бидэнд давуу тал байгаа нь анзаарагдсан. - Тухайлбал ямар давуу тал бидэнд байна вэ? - Би саяхан СТАН-ы орнуудад бизнесийн салбараа нээх гэж буй монголчуудтай уулзсан. Тэрхүү уулзалтаас бидний дасан зохицох чадвар сайн гэдэг нь анзаарагдсан. Хэдийгээр энэ талаар бүгд ярьдаг ч энэхүү чадвар маань гарааны бизнес дээр ч илэрч байна. Өөрөөр хэлбэл, монголчууд маань бусад орны хүмүүс шиг тухай орны соёлд түгжигдээд байдаггүй. Очсон газрынхаа соёл, арга барил, хэл усыг сураад, маш хурдтай дасан зохицож, эх орондоо байгаа мэт бизнесээ хөгжүүлэх чаддаг. Энэ нь зөвхөн гарааны бизнест биш олон улсын байгууллагуудад ажиллаж буй монголчууд ч гэсэн маш богино хугацаанд өөрсдийн чадвар мэдлэгийг батлан харуулж удирдах албан тушаалуудад дэвшиж байна. Мөн монголчууд технологийг маш хурдан эзэмшчихдэг байдал нь банк, санхүүгийн технологи, e-commerce хийж байгаа байдлаас анзаарагдсан. Эдгээр зүйлс нь бусад зах зээлтэй харьцуулахад богино хугацаанд хөгжсөн зүйл. Хэдийгээр богино хугацаанд хөгжсөн ч хэрэглээний зуршлыг нь харахад маш хурдтай, өндөр түвшинд, хүлээн зөвшөөрөөд өөрсдийн амьдралынхаа нэг хэв маягт нэвтрүүлчихсэн байгаа юм. Жишээлбэл, 1 хүн дунджаар гурван банкны данстай, гар утасны хэрэглээ гэх мэт тоон үзүүлэлтийг харвал Ази тивдээ дээгүүр байранд бий. Энэ нь зүгээр л нэг амьдралын хэв маяг нь болчихсон. Invest in Mongolia сэтгүүлд мэдээлснээр Монгол Улс цахим технологийн хэрэглээгээрээ дэлхийд 29 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Технологит энэ бол маш чухал. - "Цахим Үндэстэн" уриалгын хүрээнд E-Mongolia төсөл хэрэгжиж байна. Энэ талаар та мэдээж дуулсан байх. Ашиглаж үзэв үү. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач? - Анх сонсоод ашгүй дээ л гэж бодсон. Ямар богино хугацаанд мундаг үр дүн гаргав гэдэг нь намайг гайхшируулсан. Цар хүрээ, хэрэглэгчийн статистик тоо, төрийн үйлчилгээ гэх мэт үүнийг би нийгэмд хэрэгтэй технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн кэйс гэж харж байгаа. Монголын хувийн хэвшлийнхний хийж чадаагүй зүйл мөн дахиад нэг шинэ рекорд эвдчихсэн юм шиг санагдсан. - Ямар утгаараа вэ? - Маш богино хугацаанд, яг хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэснийгээ нэвтрүүлж чадсан, нэвтрүүлсэн зүйлээ өндөр хэрэглээтэй байлгаж цааш үргэлжлүүлж байна гэдэг бол гайхалтай. E-Mongolia төслийг хараад надад маш гоё итгэл бий болсон. Зөв хүмүүс нь байгаад зөв хөдөлж чадвал манай улсад чадвар, боломж нь байгаа гэдгийг үнэхээр тод харуулсан жишээ боллоо. Сингапурын Засгийн газрын залуучууд л ингэж ажилладаг. Үнэхээр бахархмаар. - Таны хувьд ХХМТГ-т зөвлөгөө өгөхөөр болсон. Илүү их туршлага мэдлэгээ Монголынхоо төрд хуваалцах боломжтой боллоо. Нэн тэргүүнд юу хийе гэж төлөвлөж байна вэ? - Олон улсад үзэж харсан туршлага, мэдлэгийг зөв хүмүүстээ түгээх нь миний хувьд чухал гэж харж байна. Юу гэдгийг нь хуулахаасаа өмнө Яагаад гэдгийг нь хуулах боломж гарах болов уу. Гэхдээ бид үр дүн гаргах ёстой гэдэг утгаараа ганц хоёр маш тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж, ялалт, эерэг итгэлцлийг бий болгох чухал гэж харж байна. Дараа нь амбиц байх болов уу. Тухайлбал, unicorn компани бий болгоно гэдэг бол маш том амбиц, түүнийг хийж чадах уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ яагаад болохгүй гэж, түүнийг бий болгоход чиглэсэн суурь дэд бүтэц, соёлын шилжилтийн асуудлыг нь шийдэх боломж байна гэж харж байна. Covid-19-c болоод дэлхий ертөнц огт өөр болчихлоо. Зарим салбарын хөгжил 10-20 жилээр урагшилж байгаа бол заримынх нь “үхэл” 10 жилээр урагшилчихлаа. Энэ өөрөө өрсөлдөөний тавцанг тэгшилж өгч байна гэж харж байна. Үүнийг ашиглаад Монгол Улс болон гарааны бизнесүүд өөр хөдөлгөөнийг бий болгож, зам товчлох боломж нь гарч ирж байна гэж харж байна. Тэгэхээр одоо л энэ цаг үеийг ашиглаж, илүү хурдтай зохион байгуулалттай ажиллаж, зөв зорилготой зөв соёлтой хөдлөх хэрэгтэй. Тэгвэл бидэнд өмнө нь харагдаагүй гоё боломж байна гэж харж байна. [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 36 results