Харилцаа холбооны салбарын суурь хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах асуудлыг тусгажээ. Радио долгионы тухай хуульд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах, радио давтамжийн ашиглах эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, нэр томьёог олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн радио холбооны дүрэмтэй нийцүүлэх заалт тусгасан байна. Мөн Дэлхийн радио холбооны их хурал, бүсийн бэлтгэл хуралд бэлтгэх, радио долгионы улс хоорондын зохицуулалт хийх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүнийг эрх зүйн байдлыг тодорхойлохоор тусгажээ. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, шуудангийн нэгдсэн кодын тодорхойлолт, хүргэлтийн давтамж, чиглэл болон хугацааг дэлхийн жишигт нийцүүлэх заалт тусгасан байна. Хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 561-64.3 хувь дэмжиж баталсан юм. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.  Эх сурвалж: https://montsame.mn

Дэлгэрэнгүй

УИХ-ын Цахим бодлогын түр хороо хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.29/ 16 цаг 30 минутад гишүүдийн 53,3 хувийн ирцтэй эхэлж, Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо. Хуралдааны эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат мэдээлэл хийв. Тэрбээр, төрийн цахим шилжилт, өнөөгийн байдал ба хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Үүнд, Түүнчлэн, энэ оны гуравдугаар улиралд багтаан аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-т одоо үйл ажиллагаа явуулж буй Нэг цонхны үйлчилгээ болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг операторын (front office) хэлбэрээр ажиллах “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон шинэчлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ил тод байдал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж байлаа. Мөн иргэн, байгууллагаас ирүүлсэн үйлчилгээ авах тухай хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх журманд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна гэв. Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шинэчлэлийн нөхцөл байдлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийн мэдээлэл сонсов. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилэн баталсан. Ингэснээр  цахим, цахим архив, цахим мэдээлэл, төрийн байгууллагууд цахим мэдээллээ хэрхэн солилцох, хадгалах зэрэг шинэчлэлийг анх удаа хуульчилж өгсөн. Түүнчлэн цахим мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж анх удаа хуульчилсан. нөөдрийн байдлаар төрийн 80 гаруй байгууллагад 350 орчим төрийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 150 гаруй үйлчилгээ нь иргэдээс баримт бичиг шаарддаг үйлчилгээ юм. Иймд эрх зүйн зохицуулалт хийгдснээр суурь мэдээллийн аюулгүй байдал хангагдана гэв.  Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” болгон зарласан. Энэ хүрээнд Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын сацуу саналаа хэллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд хийгдэж буй ажил, мөн төрийн цахим хэлбэрт хэзээ бүрэн шилжих талаар тодруулж байв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат хариултдаа, 160 гаруй төрийн үйлчилгээг бүрэн шилжүүлэхэд төрийн байгууллагуудад төрийн операторын үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь төр, иргэнийг холбосон гүүр болно. Үүнд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай.  Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд хийгдэх зайлшгүй ажил бол эрх зүйн зохицуулалт юм гэлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дижитал системийг нэвтрүүлнэ гэж яриад 2 жил болж, өмнө нь хөрөнгө оруулалт зэрэг асуудал хөндөж байсан. Иймд өнөөдөр ямар ажил хийгдсэн мөн тулгамдаж буй асуудлын талаар тодруулав. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль УИХ-д өргөн мэдүүлсэн, төслийн хүрээнд ажил ирэх 8-р сараас эхэлнэ гэв.  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, цахим орчин тэр тусмаа Фэйсбүүк “ногоон бүс”-тэй болсонд баяртай буйгаа илэрхийлж, цаашид хүүхдүүдийг цахим орчинд донтуулдаг тоглоом зэрэг аппликейшнүүдийг хаах арга хэмжээ авахуулах санал хэлэхийн сацуу үүрэн телефоны операторуудын бүртгэлгүй дугаар ихээр ашиглаж байгаа, үүнд ямар арга хэмжээ авч буй талаар тодруулав. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хийсэн тайлбартаа, одоогийн байдлаар 40 орчим мянган бүртгэлгүй дугаар байгаагаас 15 мянга орчим нь идэвхгүй, үүнийг таслан зогсоохын тулд үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллаж, шинэ дугаар авч буй иргэний хурууны хээг бүртгэж байгаа. Ингэснээр бүртгэлгүй дугаар шинээр гарахгүй гэсэн үг гэв.  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БНХАУ-д We Chat гэсэн програм өргөн хэрэглэж, төлбөр тооцоо, харилцаа, дуудлага гээд бүхий л үйлчилгээг нэг цогц хэрэглэж байна. Үүнтэй адил Монгол Улсад ямар аппликейшн хэрэглэх боломж байна гэж тодруулав.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат хариулахдаа, төрийн цахим төлбөр хийх аппликейшн хөгжүүлсэн болохыг тодотгож, хэрэглэхэд бэлэн гэв.   УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нэг иргэн – Нэг бүртгэл”-ийн хүрээнд иргэн бүрийг 12 оронтой тоо бүхий нэг үнэмлэхтэй болгох санал хэлж байв. Ингэснээр иргэн бүр олон үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй, тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэх, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бүх мэдээллийг төрийн цахим санд байршуулснаар томоохон дэвшил, хөгжилд хүрэх болно гэв. Ийнхүү УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг Монгол Улсын Засгийн чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгахаар болж, дараагийн хуралдаанаар уг тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх нь үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нараар ахлуулсан ажлын хэсгийн 2-р хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-20, 5-21, 5-22 дахь зорилтын хүрээнд хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn  порталыг танилцууллаа. Тус порталаар нийслэлийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч, үзүүлж байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдон ажилладаг нийслэлийн суурь платформоор 10584 иргэн үйлчилгээ авсан байна. Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тус ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээ. Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

Дэлгэрэнгүй

Засгийн газрын 73-р тогтоолоор батлагдсан “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”

Засгийн газрын 2019 оны 73-р тогтоолоор “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөр нь хувь хүний өгөгдлийг хамгаалах, ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг эрхэмлэх, төр, иргэн, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах, төрийн үйлчилгээг иргэд цахимаар авах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ. "Цахим засаглал үндэсний хөтөлбөр" "Цахим засаглал үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

Дэлгэрэнгүй

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 98 ЖИЛИЙН ОЙН СПОРТ НААДАМ 5-Р САРЫН 23-30-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2019 оны спортын наадам 5-р сарын 23-наас 30-ны өдрүүдэд болно. Энэ жилийн спорт наадам: Сагсан бөмбөгГар бөмбөгХөл бөмбөгШатарШирээний теннисЦахимДартс гэсэн спортын 7 төрлөөр явагдана. 2019 оны Спорт наадмын ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРАЛ 2019 оны 5-р сарын 8-ны 10:00 цагт "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн хурлын танхимд болно. Техникийн зөвлөгөөнд тухайн байгууллагыг төлөөлж 2-с дээшгүй хүн оролцоно. ХХМТ Салбарын 98 жилийн ойн Спорт наадмын ТЭМЦЭЭНИЙ ХУВИАР татахх Зохион байгуулагч: Үндэсний дата төв, Скайтел ХХК

Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2019-2024 ОН)

 "Монгол Улсын мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө (2019-2024 он)" баримт бичгийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулан батлууллаа.   МХС ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 2019-2024

Дэлгэрэнгүй

Showing 6 of 6 results