“ICT-EXPO-2019” үзэсгэлэнд Олон улсын сансрын холбооны “Интерспутник”-ийн төлөөлөгчид оролцоно

“ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ  жил 9 дүгээр сарын 27-оос 29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно.  Тус үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь удаагаа  “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын байгууллагуудаас гадна олон улсын байгууллагаас төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож үйл ажиллагаагаа танилцуулахаар Монгол Улсад ирээд байна.  Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллага нь олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үзэсгэлэнгээр холбооны хиймэл дагуулын навигацийн систем, нислэгийн үеийн интернэтийн үйлчилгээ, сансрын холбооны VSAT систем зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна гишүүн орнуудынхаа харилцаа холбооны операторуудын бизнесийн үйл ажилагааг өргөтгөхөд зориулсан нийт 750,000 ам.долларын санхүүжилт бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар танилцуулах юм байна. Интерспутник байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр ХХМТГ-ын дарга Б.Чинбат хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд  “ICT-EXPO-2019”-д амжилттай оролцохыг хүслээ.

Дэлгэрэнгүй

“ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” ФОРУМ БОЛЛОО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT Expo 2019” үзэсгэлэн энэ  жил 9 дүгээр сарын 27-оос 29-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнгийн хүрээнд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форумыг 9 дүгээр сарын 24-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Тус форумаар Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах, мөн дижитал шилжилтийн үед хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Форумд салбар салбарын бодлого төлөвлөгчид, мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Форум “Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах нь”,  “Дижитал шилжилт- Бидний манлайлал”, “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварын хэмжүүр”  гэсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж илтгэл, панел хэлэлцүүлгээр үргэлжиллээ. “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форумыг Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын мэдээлэл холбооны операторуудын асссоциацтай хамтран зохион байгууллаа. Форумын үеэр ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ WWW.MGOV.MN порталыг нээлээ. Иргэд цахим төхөөрөмж ашиглан танилт нэвтрэлтийн нэгдсэн систем болон тоон гарын үсгээр нэвтэрч харьяалал харгалзахгүй төрийн үйлчилгээг авдаг болох юм.

Дэлгэрэнгүй

“ICT-EXPO-2019” ҮЗЭСГЭЛЭН 9-Р САРЫН 27, 28, 29-НЫ ӨДРҮҮДЭД МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД БОЛНО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн 9-р сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.   “ICT-Expo-2019” Үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх “DIGITAL DEVOLEPMENT”  Форум 9-р сарын 24-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.   Тус форумд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлнэ.  “ICT-Expo-2019” үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтел групп ажиллаж байна. Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.  Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын нээлттэй өдөрлөг болж байна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.09.16/  Сүхбаатарын талбайд боллоо. Тус өдөрлөгт Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэд олон нийтэд мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй

“ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ МЭДЭЭЛЭЛ” СЭДЭВТ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр болон Малайз улсын Харилцаа холбоо, мультимедиан яам хамтран зохион байгуулж буй "Хөгжлийн төлөөх мэдээлэл" сэдэвт Ази, Номхон далайн бүс нутгийн хурал 2019 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо болж байна. Тус хуралд 9 улсын 20 гаруй төлөөлөгч оролцож мэдээлэл технологийн бодлого, эрх зүйн орчин, өөрийн улсын сайн туршлага, тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэж байна. Тус хуралд Монгол улсаас ЮНЕСКО-ийн Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Халиун нар оролцож "Digital Transformation and Digital Literacy in Mongolia" сэдвээр илтгэл тавилаа.

Дэлгэрэнгүй

“ICT-EXPO-2019” ҮЗЭСГЭЛЭН 9-Р САРЫН 27, 28, 29-НЫ ӨДРҮҮДЭД МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД БОЛНО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн 9-р сарын 27-29-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна.             Үзэсгэлэнгийн бүртгэл www.ictexpo.mn сайтаар явагдана. Үзэсгэлэнд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаандаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн ахиц дэвшлийг  хэрхэн нэвтрүүлж байгааг  шалгаруулж урамшуулан, олон нийтэд таниулдаг уламжлалтай. Үүний дагуу оролцогч байгууллагуудыг дараах 10 төрөлд материалаа ирүүлж, үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг уриалж байна. “ICT EXPO – 2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ    Нэг. Зорилго           Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд харилцаа холбоо, мэдээллийн технологийн ахиц дэвшлийг амжилттай нэвтрүүлж, шинийг эрэлхийлж, санаачлагатай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг урамшуулан олон нийтэд таниулан сурталчлахад оршино. Хоёр. Хамрах хүрээ Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, үзэсгэлэнд оролцогч болон ивээн тэтгэгчид оролцож болно. Гурав. Шагналын төрөл ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, ШИЙДЭЛ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ КОНТЕНТ ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС - СТАРТ-АП НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ШИЛДЭГ СУДАЛГАА /хувь хүн байж болно/ ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА /ХХМТГ НЭРЭМЖИТ/ ШИЛДЭГ ЗОХИОМЖИТ ТАЛБАЙ Дөрөв. Материал хүлээн авах Аль төрөлд нэр дэвшиж байгаа талаарх хүсэлтээ холбогдох хавсралт маягтын хамт бэлтгэж  ХХМТГ-т албан бичгээр ирүүлнэ. МАЯГТ ТАТАХ Хүсэлт гаргагч тухайн бүтээлээрээ 1-2 төрөлд нэр дэвшүүлж болно. Тав. Шалгаруулалт          ХХМТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан комиссын гишүүд нь ирүүлсэн материалыг төрөл тус бүрээр нь судлан, 0-10 хүртэлх оноог өгч, төрөл бүрт хамгийн өндөр оноо авсан оролцогчийг шалгаруулна. Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг:   2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагаас өмнө.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны гудамж, Сүхбаатарын талбай-1, Төв шуудангийн зүүн жигүүр, 2 давхар 207 тоот Цахим хуудас: www.ictexpo.mn , www.cita.gov.mn Холбогдох мэдээллийг tseveendari@cita.gov.mn, batnasan@cita.gov.mn  хаягаар авна уу. Холбоо барих утас: 11-324969, 11-330784 ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Үндэсний дата төв УТҮГ-аас үзүүлэх үйлчилгээний журмыг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан иргэн, байгууллага та бүхнийг саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү журмын зорилго нь Үндэсний дата төв УТҮГ-аас иргэн, байгууллагад үзүүлэх үйлчилгээ, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Санал дуусах хугацаа: 2019.10.04-ны өдөр Холбоо барих: 11 330784 Цахим шуудан: bolormaa@cita.gov.mn Хаяг: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс 212 тоот Үйлчилгээ үзүүлэх журам төсөл ҮДТ 20190909Download

Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл Төслийн дугаар:  5483-MN Зөвлөх үйлчилгээний нэр:  Төрийн үйлчилгээний нэгдсэн портал хөгжүүлэх ажлын даалгавар боловсруулах зөвлөх үйлчилгээ Зөвлөх үйлчилгээний дугаар:  1.3.1 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөх компани нь төрийн үйлчилгээний нэгдсэн порталын дизайн, техникийн шаардлага тодорхойлох, сонгосон 9 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж төрийн үйлчилгээний нэгдсэн порталд холбох ажлын даалгавар боловсруулах,  хөгжүүлэгчдийг сонгох тендерийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэд хяналт тавих, зөвлөгөө, удирдамжаар ханган ажиллана. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ. Шалгуурын хураангуй: Төрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний шат дамжлагын талаар ойлголт, мэдлэгтэй байх;Системүүдийн нэгтгэлийг оновчтой зохион байгуулах, систем нэгтгэлийн архитектурыг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж байсан туршлагатай байх;Төрийн үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлсэн, онлайн үйлчилгээний хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр ажилласан туршлагатай байх;Онлайн үйлчилгээ болон бизнес процесс сайжруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх;Засаглалыг бэхжүүлэх, иргэдэд үйлчилгээг чанартай хүргэх, шинэ технологийн чиглэлээр экспертийн түвшний мэдлэг, туршлагатай байх;Зөвлөхийн багт ахлах зөвлөх, бизнес процессын зөвлөх, программ хангамжийн зөвлөх тус бүр хамгийн багадаа 1 байх. Ажлын даалгаврыг англи хэл дээр www.smart.gov.mn/1-3-1_eng/, монгол хэл дээр   www.smart.gov.mn/1-3-1_mon-ээс татаж үзнэ үү. Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье. Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана. Даваа-Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ Утас: +976-51264870 Цахим шуудангийн хаяг: soyolerdene@smart.gov.mn Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү. Зөвлөх үйлчилгээг 12 сарын дотор багтааж гүйцэтгэнэ. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.

Дэлгэрэнгүй

“ТООН КОНТЕНТ БОЛОН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

               Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас салбарын залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжих, тэдний бүтээлийг сурталчлах, олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Young professional and Student Programme” төслийг жил бүр хэрэгжүүлдэг.              Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Young professional and Student Programme 2019” төслийн хүрээнд Монголын мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын залуу судлаачид, оюутнуудын дунд “ТООН КОНТЕНТ БОЛОН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 9-р сарын 23-наас 10-р сарын 10-ны хооронд зохион байгуулах гэж байна.             Тус бага хуралд бакалавр, магистрын оюутнууд болон залуу судлаачид оролцох боломжтойгоос бөгөөд илтгэлийг 2019 оны 09 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот-д хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 312835, 88101847 утсаар авна уу.  

Дэлгэрэнгүй

Showing 9 of 9 results