ХХМТ-ийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад төрөөс дэмжих төлөвлөгөө боловсруулах
Зорилго:
Монгол Улсад бүртгэлтэй Харилцаа холбоо, мэдээллийн технологи /ХХМТ/ -ийн чиглэлийн гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахад нь төрөөс хэрхэн дэмжих талаар төлөвлөгөө боловсруулах.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Инновацын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан журмуудад нийцүүлэн ХХМТ-ийн чиглэлийн гарааны бизнесүүдийг төрөөс хэрхэн дэмжих саналыг боловсруулах.
- Татварын хөнгөлөлт үзүүлэх, патентын зардлаас хөнгөлөх болон чөлөөлөх, урт хугацааны зээлийн бодлого баримтлах, менежментийн зөвлөгөө өгөх, инкубаторын үйлчилгээгээр хангах гэх мэт төрөөс үзүүлэх бодит дэмжлэгийн схемүүдийг тодорхойлж гаргах.
- Төрөөс үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний төслийг боловсруулах.
Хүрэх үр дүн:
ХХМТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесүүдийн олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдсан байна.
Ажлын хэсэгт оролцох гарааны бизнесүүдэд тавигдах шаардлага:
- Бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх.
- Олон улсад танилцуулсан технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байх.
Бүртгэх хугацаа:
2021 оны 02 дугаар сарын 23-наас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр.
Бүртгүүлэх:
Нийгмийн хөгжлийн дундын сан байгуулах саналыг боловсруулах
Зорилго.
Нийгэмд тулгамдсан асуудлыг олж, шийдвэрлэх зорилго бүхий гарааны бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг судлах.
Зорилт.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, судалгаа, хөгжүүлэлт ба нээлттэй инновацыг хөгжүүлэх, өндөр технологид суурилсан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий өрсөлдөх чадвартай стартапуудад хөрөнгө оруулах зорилго бүхий хувийн хэвшлийн дэмжлэг тусламжтай бий болсон “Гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г байгуулах хэрэгцээ шаардлага, боломжийг судалж, хамтын санг байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Төр-хувийн хэвшлийн хамтын сангийн олон улсын туршлагыг судлах.
- Удирдлага зохион байгуулалтын багийг тодорхойлох.
- Алсын хараат хамтын хөрөнгө оруулалтын сангийн зохион байгуулалтын бүтцийг тодорхойлох.
Хүрэх үр дүн:
ХХМТ-ийн салбарын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
Тавигдах шаардлага:
- Өндөр технологи суурилсан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй стартапын удирдах албаны төлөөлөл байх.
- Судалгаа, хөгжүүлэлт ба нээлттэй инновац, стартапын хөрөнгө оруулалтын чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай байх.
Бүртгэх хугацаа:
2021 оны 02 дугаар сарын 23 -наас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр.
Бүртгүүлэх:
Нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах хөтөлбөр боловсруулах
Зорилго:
Ажлын хэсгийг байгуулж, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Холбогдох судалгааг хийх.
- Сургалтын хөтөлбөр агуулгыг боловсруулах.
- Хэвлэмэл болон дижитал контентын агуулгыг боловсруулах.
- Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөрийн төслийг боловсруулах.
- Их дээд, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын баазад түшиглэн иргэдэд ХХМТ-ийн чадавхыг сайжруулах төлөвлөгөө боловсруулах.
- Дээрх судалгаа болон саналыг үндэслэн “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх.
Хүрэх үр дүн:
Олон улсын жишигт нийцсэн, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний санал боловсруулагдсан байна.
Тавигдах шаардлага:
- Албан болон албан бус боловсрол олгох чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын туршлагатай байх.
Бүртгэх хугацаа:
2021 оны 02 дугаар сарын 23 -наас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр.